x

Цай Вэньруй: Цар тахал арилж, Хятад Монголын найрамдал мөнхөд орших болно

2021 оны Үхэр жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон өөрийн зүгээс Монгол нөхдөдөө баярын мэнд хүргэж байна.

Улиран одож буй энэ жил эгэл бус жил байлаа. Гэнэт тулгарсан цар тахалтай тэмцэхийн тулд Хятад, Монгол хоёр улс харилцан тусалж, хоёр улсад эрүүл мэндийн нэгдлийг хамтран бий болгож, Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд байгааг, хоёр улсын ард түмэн бат бэх найрамдалтай гэдгийг тод харууллаа. Хятад, Монголын харилцаа цар тахалтай хамтран тэмцэх явцад шинэ ахиц дэвшилд хүрлээ.

Бидний чин сэтгэлийн яриа хэлэлцээний ачаар хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж байна. Энэ оны 2-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадад айлчлах үеэр Ши Жиньпин дарга ноён Ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийж, хоёр улсын төрийн тэргүүн нар талуудын харилцаа, цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааны талаар чухал тохиролцоонд хүрэн, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны цаашдын хөгжилд тодорхой чиглэлийг гаргасан билээ. 2019 оны 9-р сард Хятад улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах үеэр талууд хоёр улсын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар чухал тохиролцоонд хүрснээр хоёр улсын харилцааны эрүүл, тогтвортой хөгжилд хүчтэй түлхэц өгсөн. 

Бидний санаа нэгдэн хамтран ажилласны хүчинд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тогтвортой ахиж байна. Цар тахлын эсрэг тэмцлийн хүрээнд талууд “Нэг бүс нэг зам” санаачилга болон Монголын хөгжлийн стратегийн уялдааг бэхжүүлж, ажил, үйлдвэрлэлийг сэргээх хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн ажил хэрэгч хамтын ажиллагааг тогтвортой үргэлжлүүлж байна. Хятад бол Монгол Улсын хамгийн том худалдааны түнш, талууд цар тахлын үед хилийн “Ногоон гарц”-ыг нээснээр хоёр улсын хамтарсан томоохон төслийн ажлууд амжилттай явагдаж байна. Хятадын тал “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Монголын талын анхаарал хандуулдаг Хятад руу нүүрс экспортлох асуудалд өндөр ач холбогдол өгч хүчтэй дэмжлэг үзүүлснээр Монгол улсын цар тахалтай тэмцэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах ажиллагаанд хувь нэмэр оруулсан.

Бидний үнэн сэтгэлийн харилцан ойлголцлын хүчээр Хятад, Монголын найрсаг нөхөрлөл улам бүр гүнзгийрч байна. Цар тахлын үед, хоёр улсын ард түмэн урьд өмнөхөөс илүү найрсаг харилцаатай байлаа. Сайхан сэтгэлтэй Монголын ард түмэн Хятадад сайн санааны тусламж үзүүлж, Хятадын тал ч мөн лийрийн хариуд тоор гэдгийн адил цар тахлаас сэргийлэх, тэмцэх туршлагаа хуваалцаж, Монголын талд олон удаагийн эмнэлгийн эд материалын тусламж үзүүллээ. Монголын талын бэлэглэсэн гучин мянган толгой хонь Хятадад “жилийн хамгийн их хайлт хийсэн сэдэв” болсон бөгөөд Хубэй мужийн ард иргэд Монголын ард түмэнд улаан цай хариу бэлэглэж, улмаар “хонины хариуд цай” хэмээх сайхан үйл явдал өрнөлөө. Өдгөө, дэлхийн бүх улс орнууд вакцинжуулах ажлаа эрчимжүүлж байна. Хятадын тал өөрийн ард иргэдийг вакцинжуулах яаралтай нөхцөл байдалд байгаа ч Монголын талд вацкины буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдсэн.

Нөхөд өө,

Цар тахал арилж, Хятад, Монголын найрамдал мөнхөд орших болно. 2020 онд Хятад, Монголын харилцаа цар тахлын нөлөөг даван туулснаар шинэ хөгжилд хүрч, талуудын хамтын ажиллагаанд ололт, амжилт их байлаа. Хятад, Монголын найрамдал улам бүр гүнзгийрлээ. Энэ бүхэн Монголын ард түмний үнэн сэтгэлийн дэмжлэгтэй салшгүй холбоотой. Би БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамыг төлөөлөн та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

2021 онд ч бид урьдын адлаар хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоон, элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй хэмээх үзэл санааг баримталж, Монголын талтай хамтран хоёр улсын удирдагчдын тохиролцоог хэрэгжүүлж, Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагшлуулах болно. Хятад, Монголын улс төрийн харилцан итгэлцэл улам бүр бэхжиж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр хөгжиж, Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр улсын ард түмэнд илүү их сайн сайхныг авчрах болно.

Монгол Улс цэцэглэн хөгжиж, Монголын ард түмэн аз жаргалтай, амар тайван байхыг хүсэн ерөөе!

Хятад, Монголын харилцаа тасралтгүй шинэ шатанд хүрэхийг хүсэн ерөөе! Хятад, Монголын найрамдал мөнхөд оршиг!

Шинэ оны мэнд хүргэе!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно Уржигдар 11 цаг 36 мин Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна Уржигдар 11 цаг 07 мин ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг баталлаа Уржигдар 11 цаг 01 мин Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохируулъя Уржигдар 10 цаг 06 мин Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж гаргажээ Уржигдар 09 цаг 55 мин 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа Уржигдар 09 цаг 48 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 09 цаг 30 мин 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... Уржигдар 08 цаг 43 мин МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Уржигдар 08 цаг 13 мин Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ 2024-12-26 Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа 2024-12-26 ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ 2024-12-26 АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана 2024-12-26 АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ 2024-12-26 Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв 2024-12-26 ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов 2024-12-26 Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ 2024-12-26 “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна 2024-12-26 Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна 2024-12-26 УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана 2024-12-26
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ Британийн цэргийнхэн бөөнөөр халагдах болов Х.Тэмүүжин: Төсвийн төлөвлөлт, сахилга бат гэдэг зүйл бүтэл ...
Top