Хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдэд коронавируст халдвараас сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.
Байгууллагад:
- Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх;
- Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх
- Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх;
- Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих;
- Жимс жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай байрлуулахгүй байх;
- Амталгаат худалдаа хийхгүй байх;
- Бээлий эсвэл хүнсний хавчаар хэрэглэн иргэдэд үйлчлэх;
- Сав,баглаа, боодлыг чийгтэй алчуураар арчих;
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах;
- Агаар сэлгэлт тогтмол хийх;
- Белизнагийн уусмалаар тавцан, сандал, цахилгаан шатны бариул, шал зэрэг хатуу гадаргууг тогтмол арчих;
- Ариун цэврийн өрөөнд гар угаах саван, сальфетка байрлуулах;
- Бие засах газрыг өдөрт тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт);
- Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах;
Албан хаагчдад:
- Амны эсвэл нүүрний хаалт зүүх;
- Бээлий өмсөх;
- Гараа сайтар угаах;
- Ковид-19-ийн талаар мэдээлэлтэй байх;
- Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах;
Үйлчлүүлэгч нарт:
- Амны хаалт зүүх (ханиах, найтаах, шүлс);
- Нүдний шил зүүх;
- Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах;
- Хүн хоорондын 1,5-2 метрийн зай барих;
- Хүнсний бүтээгдэхүүнд хүрэхгүй, хүнсний хавчаараар авах;
- Амталгаа хийхгүй байх;
- Олон бараанд хүрэхгүй байх;
- Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх;
- Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх;
- Сав, баглаа, боодлыг савантай усаар арчиж хэрэглэх;
- Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх;
- Гаднах сав, баглаа, боодлыг шууд хаях;
- Гараа савандаж угаахыг зөвлөж байна.