x

СҮ хэмээх horror movie

Мориноосоо буулгүй ерөнхийлөгч болох амархан ч мориндоо суугаад өгсөн амлалтаа биелүүлэх хэцүү ажээ. Гудамжинд хятад хүн тааралдахад “Энэ юу болж байна” хэмээн ууртай LIVE цацаж, хятадын тэргүүний айлчлалаар зам сөрж Энхтайвны гүүр даван гүйж асан ерөнхийлөгчийн хувьд сүүлийн дөрвөн жилд хийсэн ганц гялтайх ажил нь хятадтай найрсаг харилцаагаа илэрхийлэн 30 мянган хонь бэлэглэсэн явдал болсон нь хоржоонтой. Нэгэн цагт “Жэнкотой өрсөлдсөн Зимбаб хүн ч эцэст нь өөрийгөө хужаа гэдгийг ойлгоно” хэмээн анд Содбаатар (огцорсон Содбаатар биш) маань хошигнож байсан бол одоо энэ киноноос хүмүүс уйджээ. “Хүүхдийн фонд” нэртэй шинэ жилийн “Баярын мишээл” хийсэн ч хүмүүсийг мишээлгэсэнгүй харин ч хөмсөг зангидуулж орхив. Тэгэхээр үлдсэн ганц киноны сэдэв нь “30 толгой цаазалж, 30 тэрбум доллар офшоор бүсээс оруулж” ирэх тухай юм.

Энэ киноны трэйлэр бүр 2017 оны сонгуулийн үеэр анх цацагдаж, “зураг авалт үргэлжилсээр” дөрвөн жилийн нүүр үзэж, шинэ он нээх бүртээ киноны трэйлэрээ улам гоёмсогоор найруулан хүргэсээр байлаа (өөрөө ч офшоорт холбогдсон байхад хүртэл шүү!). Одон тарааж эх орноороо аялахад хүмүүс “офшоор яасан” гэж өнөөх киногоо л нэхэж асуух нь зовлонтой. Киноны трэйлэр нь цацагдаад л байдаг, кино нь байдаггүй ээ. Бас шинэ од тоглохгүй бол хүн үзэхгүй болчихоод байдаг. Шинэ од нь харин хэн байх вэ? Удаан мартагдсан хуучин одууд ч шинэ од болох нь бий.

Кино хийхэд зардал хэрэгтэй, бас үзэгч нэмэхийн тулд гадаадад зураг авдаг моод монголын кино урлагт дэлгэрч буй жишгийг энэ удаа “Жэнко энтэртэймэнт” дагав. Пиарын ажлаа өнгө үзэмжтэй, үнэмшилтэй, далайцтай болгохын тулд их мөнгөөр гадны хуульч хөлсөлж Хонконг Америк, Их Британи зэрэг гадны шүүхэд Сү-ийн “материалыг” өгүүлэв. Аль ч улсын шүүх ирсэн гомдлыг заавал хүлээн авч, нягталдаг бөгөөд хүлээж авсанаа илэрхийлсэн бичиг шидэж өгдөг. Тэрхүү бичгийг нь скайнэрдаж авах нь л хамгийн гол хэрэг болохоос биш тэр олон улсын шүүх цаашдаа яаж шийдэх нь огтын ч падлийгүй. Ингээд монгол хүн байтугай англи хэлтэй хүн ч уншаад ойлгохын аргагүй янз янзын шүүхийн бичиг цаасны скайнэрдсан зураг интэрнэт орчинд гараад ирэв. Угаасаа ч энтэртэйнмэнтийн улсуудад энэ нь л чухал болохоос биш логик алдаа, шүүхийн шийдвэр, бусад зарчмууд огт падлийгүй. Сү гэж хүн гадны шүүхтэй асуудалтай байгаа гэдгийг л ард түмэн ойлгоход боллоо.

Гадаад дахь зураг авалт ямартай ч амжилттай боллоо. Дотоодын пост продакш ажлууд ч амжилттай цэгцэрч судлаач Ганаа, гишүүн асан Уянга, “сэтгүүлч” Отгон, хайртай Мөнхбаясаа эгчийн маань нийтлэл, постууд “teaser trailer” маягаар цацагдаж эхэллээ. Үзэгчид попкорноо бариад олноороо театрт суудлаа эзэлцгээв. 

Бүх тулаанчид бэлдэх байдлаа аваад, байрлалаа эзлээд гагцхүү дайрах тушаал хүлээж суутал 2021 оны 1-р сарын 21-ний УИХ чуулган дэлхийд байхгүй, гайхширмаар хурал болж өнгөрөв гэнэ. Сөрөг хүчин Засгаа огцруулахгүй хэмээн гуйж, эрх баригчид нь огцрох боллоо хэмээн баярлаж байтал төрийн тэргүүн нь гарч ирээд “Төрийн эргэлт болж байна” хэмээн албан ёсоор зарладаг ийм парламентийн чуулган дэлхийн өөр ямар ч улсад ийм зүйл байхгүй! Женкогийн гомдоллосон, эмх цэгцгүй үгийг энгийнээр хөрвүүлбэл “Сү-г хамтдаа пойлдоно гэж гар барьсан биз дээ анд аа. Явья л даа, зодъё л доо” гэсэн утгатай байлаа. Харин “Төрийн эргэлт” хийсэн хэмээгдэх Сү.Батболд нь тэсэхээ байж сүүлийн таван жилд анх удаа УИХ чуулганд үг хэллээ. Хууччуулыг улс төрөөс холдуулах гэж ядаж байхад мөрөөрөө нам жимхэн улс төрөөс холдох гэж байсан нэг хүнийг зүгээр байлгахгүй хатгаж, буцаагаад тоглоомд оруулаад ирэх шиг. 

Товчхондоо “Жэнко энтэртэйнмэнт” гадаадад асар их зардлаар “зураг авалт хийсэн”, маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн “action” за бараг “horror” киногоо цацах гэж байтал гэнэт өнөө кино нь “Андын хагацал”, “Навчис модноос унахад Намар ердөө шалтаг байсан Хүүк суудлаасаа буухад Хүйтэнд жагсах ердөө шалтаг байсан” хэмээгдсэн мэлодрама кино болоод хувирчихав гэнэ. Хүрэлсүх өөрийн албан инстаграм хуудсандаа 10 мянга хүн дагуулж, өөрөө ердөө цор ганц хүн дагасан байдаг нь Баттулга ерөнхийлөгч байсныг драма гэхгүй бол өөр юуг драма гэх билээ. Horror кино үзэх гэж цугласан үзэгчдэд мэлодрама үзүүлчихвэл мэдээж үзэгчдийн урам хугарна. Гэхдээ л дүүрсэн хэрэг, шатсан ч хамаагүй киногоо цацахаас аргагүй. Кино багийнхны тэр олон хүч хөдөлмөр, олон хүний цалин цавуу, зардал мөнгийг бодсон ч тэр тэгж удаан бэлдсэн, дөрвөн жил трэйлэр нь явсан киногоо цацах л ёстой. Одоо дундуур нь эвлүүлэг орж, ямар ч логик дараалалгүй, дүрүүдийн уялдаа холбоо ч хамаагүй, төгсгөл нь ч тодорхойгүй, Сү гэж гол эсрэг дүртэй /нэмээд урвагч эсрэг дүр Хүүк орж ирж байх шиг/ “Батболд хэрхэн хатаагдсан нь” хэмээх олон ангит сэриал сонгууль болтол явах шинжтэй. Тухлан сууж таалан соёрхоно уу.

“Төрийн эргэлт” хэмээх айхтар ноцтой үг Төрийн тэргүүн нь телевизийн шууд эфирээр мэдэгдэж байхад ард түмэн нь ямар нэг адал явдалт кино үзэж буй мэт “Паа цаашаа юу болох бол..” хэмээн алгаа үрэн суух нь Монголын их амар амгалан уу, Монголын улс төрийн энтэртэйнмэнт оргилдоо хүрсэнийх үү бүү мэд дээ.

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 45 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 59 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 1 цаг 6 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 2 цаг 12 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 2 цаг 33 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 15 цаг 35 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 20 цаг 50 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 21 цаг 7 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 21 цаг 49 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 21 цаг 59 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top