Эрүүл мэндийн яамнаас "Ковид-19" халдварын үед хэрхэн хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдээр үйлчлүүлэх, иргэдэд хэрхэн үйлчлэх талаар зөвлөгөө өглөө.
Байгууллагад:
-
Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх;
-
Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх;
-
Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх;
-
Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих;
-
Жимс жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай байрлуулахгүй байх;
-
Амталгаат худалдаа хийхгүй байх;
-
Бээлий эсвэл хүнсний хавчаар хэрэглэн иргэдэд үйлчлэх;
-
Сав,баглаа, боодлыг чийгтэй алчуураар арчих;
-
Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах;
-
Агаар сэлгэлт тогтмол хийх;
-
Белизнагийн уусмалаар тавцан, сандал, цахилгаан шатны бариул, шал зэрэг хатуу гадаргууг тогтмол арчих;
-
Ариун цэврийн өрөөнд гар угаах саван, сальфетка байрлуулах;
-
Бие засах газрыг өдөрт тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт);
-
Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах;
Албан хаагчдад:
- Амны хаалт зүүх;
- Бээлий өмсөх;
- Гараа сайтар угаах;
- Ковид-19-ийн талаар мэдээлэлтэй байх;
- Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах;
Үйлчлүүлэгч нарт:
- Амны хаалт зүүх;
- Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах;
- Хүн хоорондын 1,5-2 метрийн зай барих;
- Хүнсний бүтээгдэхүүнд хүрэхгүй, хүнсний хавчаараар авах;
- Амталгаа хийхгүй байх;
- Олон бараанд хүрэхгүй байх;
- Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх;
- Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх;
- Сав, баглаа, боодлыг савантай усаар арчиж хэрэглэх;
- Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх;
- Гаднах сав, баглаа, боодлыг шууд хаях;
- Гараа савандаж угаахыг зөвлөж байна.