x

Шүүхийн тухай хуулийн төсөл шүүхийн хараат бус байдалд нөлөөлж буй хэдхэн жишээ

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр саяхан /2021.01.05/ itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Шүүхийн тухай хуулийн өөрчлөлтөөс болж зарим хүн, бүлэглэл амь тавих гэж байна. Над руу янз бүрээр хандаж байна. Уучлаарай тэр нөхдөд хэлье. Би, ажлын хэсэг зогсохгүй. Төслийг анх өргөн барьсан Засгийн газар, Ерөнхий сайд, мөн  шүүхийн шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэж сонгуульд амлаж олонхи болсон МАН-ын улс төрийн манлайлал ч зогсохгүй” гэх мэтээр ярьжээ.

Түүний хэлсэн үгээс үзвэл одоо УИХ-аар хэлэлцэж байгаа Шүүхийн тухай хуулийн төсөл нь “шүүхийн хараат бус байдлыг бүрэн хангаж, цэнгэлийн манлайд хүргэх” том шинэчлэл болж байгаа юм байх. Түүнийгээ ч хүч оруулах гэж “Эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн Дээд шүүхийн шүүгчдийн, мөн хуучин эрх мэдлийг нь Дээд шүүхэд үлдээх замаар шүүх эрх мэдлийг албан тушаалтнаас хамааралтай байлгах гэсэн улс төр, эдийн засгийн бүлэглэлийн сонирхол, лобби хүчтэй явж байна” гэсэн байна. Тийм лобби явж байгаа нь бол бодитой байх. Харин Шүүхийн тухай хуулийн төсөл тэр лоббиг таслан зогсоож чадсан уу гэвэл огт өөр үр дүн харагдана. Үүн дээр нэг их олон жишээ татах ч шаардлагагүй юм. Б.Энхбаяр гишүүний өөрийнх өгсөн ярилцлагаар үүнийг няцааж болно.

Тухайлбал, “шүүхийн хараат бус байдлыг хамгаалах” чиг үүрэгтэй ШЕЗ гэдэг байгууллагын тухай хуульд оруулж буй өөрчлөлтөөс цөөн хэдийг нь дурьдахад “хараат бус байдлыг” хангалттай нурааж чадаж байна.

Төсөлд бичсэнээр “ШЕЗ-ийн 9 гишүүний дөрвийг нь шүүгчид дотроосоо томилно. Үлдсэн таван хүнийг УИХ нээлттэй сонгон шалгаруулалтаар томилно” гэж заасан юм байна. Ингэхдээ мэргэжлийн ажлын хэсэг нэр дэвшигчдийг тодруулж, УИХ-д оруулж ирэх, нэр дэвшигч нь таваас дээш жил улс төрийн намын гишүүн, улс төрийн намын томилгоот албан тушаалд ажиллаж байгаагүй байх шалгуур тавьсан юм байна. Мэдээж мэргэжлийн ажлын хэсгийг нь УИХ-аас томилоод, тэр нь дээр хэлсэн шалгуураар нэр дэвшигчдийг тодруулж УИХ-д оруулж ирнэ гэсэн үг.

Энэ нь нэгдүгээрт, ШЕЗ-ийн гишүүн УИХ-ийн олонхиос хараат байх үндсийг бий болгож байна. Үүний оронд нэр дэвшигчдийг чөлөөт өрсөлдөөнөөр гаргаж ирдэг /хуульд заасан шалгуурыг хангасан хэн ч нэрээ дэвшүүлэх эрхтэй байх/, түүнийг нь УИХ нээлттэй сонсголоор хэлэлцдэг /томилгооны сонсгол гэж нэрлэдэг/ байсан бол өөр хэрэг. Тэгвэл жинхэнээсээ улс төрөөс буюу УИХ-аас хараат бус байж чадна. Өнөөдрийн нөхцөлд жишээ нь 62 суудалтай МАН-ын УИХ өөрийн намд буюу намын даргад таалагдах, тэдний хараа хяналт дор ажиллах хүнийг л томилно гэсэн үг л дээ.

Хоёрдугаарт, “ШЕЗ, түүний гишүүдийн үйл ажиллагаа, бие даасан байдлыг алдагдуулсан төрийн өндөр албан тушаалтнуудыг Улсын дээд шүүхээр дамжуулаад Цэцэд өгнө” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн хараат бус байдлыг хангах чиг үүрэгтэй ШЕЗ нь шүүхийн хараат бус байдалд халдсан асуудлаар Цэцэд гомдол гаргах эрхгүй, шүүхээр дамжуулж Цэцэд хандахаар хуулийн төсөлд тусгасан байна. Твчоор хэлэхэд, шүүхийн захиргаа, шүүн таслах байгууллага хоёрынхоо чиг үүргийг холиод, шүүн таслах байгууллагаа шүүхийн захиргааныхаа дээр аваачаад тавьчихсан.  

Түүгээр ч зогсохгүй оны өмнө /2020.12.22/ Ажлын хэсгээс оруулж ирсэн саналаар өмнө ШЕЗ-ийн харицаж ирсэн шүүгчдийн сургалтыг Дээд шүүх рүү аваачаад өгчихсөн. Арай гэж Дээд шүүхээс салгаж аваад байсан эрх мэдлийг буцаагаад Дээд шүүхэд аваачаад өгчихөж байгаа юм. Дээд шүүх шүүгчийн сургалтыг хариуцахаараа хууль хэрэглээн дээр шүүгчдэд зааварчилгаа өгөөд, хараат бус байдалд нь нөлөөлөөд байна аа гэж үзээд тэмцсээр байж салгасныг буцаагаад аваачаад наачихсан. Нөгөө өмнө нь арай гэж нураасан шүүхийн босоо удирдлагыг эргээд босгож ирж байгаа хэрэг. 2012 онд хийсэн Шүүхийн багц хуулиар энэ чиг үүргийг ШЕЗ-д хариуцуулаад, тэр нь мэргэжлийн байгууллагуудыг оролцуулаад /Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн гэх мэт/ сургалтаа явуулаад сурчихсан байсан зүйл л дээ.

ШЕЗ-ийн дарга асан Н.Лүндэндорж энэ тухай саяхан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын  индэр дээрээс “авилгалд идэгдсэн шүүх” гэж хэлсэн. Гэтэл Монголд авилгын индексийг шүүх бус,  УИХ, Засгийн газар, түүний бүтцийн байгууллага, улс төрийн намууд нэмэгдүүлж байгаа гэсэн  удаа дараагийн  судалгааны дүн бий. Шүүгчид авилгад автсан гэхээсээ илүү улс төрийн нөлөөнд автаж байна” хэмээн ярьсан нь бий.

Яг үнэндээ 2012 оны Шүүхийн багц хуульд “шүүхийн хараат бус байдлыг алдагдуулсан” гэж үнэлсэн нэг, хоёрхон заалт байсан. Тухайлбал, шүүхийн хараат бус байдлыг хангах үүрэгтэй ШЕЗ-ийг Ерөнхийлөгч томилдог болсон явдал шүүхэд хараат бус байдалд нөлөөлж байна. Ерөнхийлөгч ШЕЗ-өөр дамжуулан шүүхэд нөлөөлж байна. Мөн ШЕЗ-өөс сонгон шалгаруулж, нэр дэвшүүлсэн шүүгчийг Ерөнхийлөгч томилохгүй байгаа нь шүүгчийн хараат бус байдалд халдаж байна гэж үзсэн байдаг. Гэхдээ эдгээр өөрчлөлтүүд нь 2012 оны Шүүхийн багц хуулиар хийгдсэн ч юм биш, хууль батлагдсанаас хойш жилийн дараа /2013 онд/ УИХ-ын нэр бүхий гишүүд /Ш.Түвдэндорж гэх мэт/ Ерөнхийлөгчид тал засч, хууль санаачлаад, УИХ түүнийг нь хүлээж аваад явчихсан. Үүнийг нь засч залруулах ёстой гэсэн байр суурь хуульчдын зүгээс ярьдаг байв.

Гэтэл үүнийг нь засч залруулна гээд Засгийн газрын санаачилсан хуулиар шүүх жинхэнээсээ улс төрөөс, улстөрчдөөс хараат байх, 2012 оноос өмнө байсан босоо тогтолцоо руугаа буцаж байгаа бололтой. Ингэж дүгнэж болохоор нэг хоёрхон жишээг л энд бичлээ. Ингэхдээ ажлын хэсгийн ахлагчийн өөрийнх нь өгсөн ярилцлагаас иш татсан гэдгийг дээр хэлсэн. Өөр олон жишээг хуульчид гаргаж ярьж байгаа.

Хуульч гишүүн Б.Энхбаяр ч гэсэн өөрөө “Эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн Дээд шүүхийн шүүгчдийн, мөн хуучин эрх мэдлийг нь Дээд шүүхэд үлдээх замаар шүүх эрх мэдлийг албан тушаалтнаас хамааралтай байлгах гэсэн улс төр, эдийн засгийн бүлэглэлийн сонирхол, лобби хүчтэй байна” гэдгээ хэлсэн. Анхнаасаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах үеэр ч гэсэн энэ лоббигоор “ШЕЗ нь УДШ-д ажлаа тайлагнана” гэдэг заалтыг оруулчихсан шүү дээ. Одоо тэр заалтаа бариад Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулж байна.

Дээд шүүхэд тэгтэл хайртайдаа ч биш, “төмсгөө атгуулсан” нөхөд л олонхи нь байж таарна. Дээд шүүхийнхэн ч бас зүгээр хараад суугаагүй, шүүх дээр ирсэн хавтаст хэргүүдийг  нь бариад хууль тогтоогч нартай тулж ажиллаж байгаа ч сураг байна. Ийм тохиолдолд, иймэрхүү маягаар хуульд өөрчлөлт оруулах нь “Чонын амнаас гараад барын аманд” гэдэг л болно. Тэгээд алдаа гарангуут шүүх рүү, шүүгчид рүү чихээд "шүүх авлигажсан байна" гэдэг ээлжит үлгэрээ яриад явна. Манай хууль тогтоогчид ийм л зүйл хийж чаддаг. Жинхэнээсээ шүүхийг хараат бус болгох талаар ямар хүсэл эрмэлзэл, мэдлэг туршлага ч алга.

Уг нь бол Б.Энхбаяр гишүүн жинхэнээсээ шүүхийн тухай хуульд хэн, яаж нөлөөлж, хэн хэнийг дарамталж байгааг шууд нэрлээд нэрлээд, хуулийн төслийн санал хураалтад оруулахгүй гээд зарлачихсан бол арай илүү шударга болох байлаа. Гэтэл нэг хэсгийнх нь захиалгыг хүлээж аваад, нэг хэсгийг нь "шүүхэд нөлөөллөө" гэж баалаад, тэрийгээ нэг их "шударгын" дүрээр олон нийтэд зарлах нь тийм ч шударга харагдахгүй л байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан намын бүлгийнхээ хурал дээр "2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН заавал ялах ёстой. Намын 100 жилийн ой болж байна" хэмээн бүлгийн гишүүддээ үүрэг даалгаьар өгсөн байна лээ. Ядаж Шүүхийн шинэчлэл гэж яриад байгаа хуулийн энэ өөрчлөлт МАН-ын ойтой битгий л холбогдчихоосой билээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 1 цаг 40 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 1 цаг 54 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 2 цаг 1 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 3 цаг 7 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 3 цаг 28 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 16 цаг 30 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 21 цаг 45 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 22 цаг 1 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 22 цаг 44 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 22 цаг 54 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top