x

Хувийн зардлаа удирдах маш ЭНГИЙН АРГА

Эрүүл мэндээ хамгаалах гэсээр байтал, эдийн засаг чинь нурлаа шдээ!!! Ингээл болоо юмуу, ингээл үхэх юм уу? (Төөгөөгийн хоолойгоор)...

Хэсэгтээ эдийн засаг хэцүүдэх нь ээ, /ер нь нээх хэцүүгүй эдийн засагтай байсан ч юм шиг хэхэ/ 

За ямартай ч ямар ч эдийн засагтай нийгэм, хүрээлэлд амьдарч байлаа ч гэсэн гэсэн олсон орлогоо ухаантай зарах, зарсныгаа хянах, чадвал биш чадаад хадгалах хэрэгтэй “өлсгөлөн” нийгэмд амьдарч байгаагаа мэдэж байгаа биздээ?! АНДУУДАА?!

ОЛОХ - ЗАРАХ - ХЯНАХ - ХАДГАЛАХ 

За яг энэ гинжин хэлхээг аль нэгийг нь орхигдуулалгүй, санхүүгээ удирдаад сурчихвал чанга гар болох нь ээ. Мэдээж хүн бүрийн хэдийг олох, яаж олох, олсныгоо хэрхэн үрэх нь өөрийн мэдлийн хэрэг тул үүн дээр илүү үглэж зүрхлэхгүй нь. 

Харин хянах тухайд маш энгийн энийг уншиж дуусаад хэрэгжүүлэх боломжтой зөвлөгөө өгье. Ихэнх хүмүүс Excel програмыг амьдралдаа нэг удаа хэрэглээд үзчихсэн байгаа. Уг нь эксэлийг хүснэгт татах, график гаргах төдийхөнд ашиглах ёсгүй юм. Эксэл суурьтай програм нь тоо, өгөгдөлтөй холбоотой бүх зүйлээс нарийн мэдээлэл, тайлан, ахиц зэргийг үзэсгэлэнтэйгээр харах боломжтой, маш ухаалаг програм байдаг. Та компьютер утсан дээрээ хаанаас ч эксэлийн програм руу ороход хамгийн түрүүнд танд бэлэн загварууд санал болгосон байгаа. Тэндээс өөрт тохирох дурын загварыг ашиглан илүү ухаалгаар хувийн санхүүгээ хянах боломжтой байх нь ээ. 

Эндээс харж байгаачлан та өөрийн гэр бүлийн санхүү, хувийн мөнгө, янз бүрийн жагсаалт гаргаж төлөвлөх гээд олон зүйлд эксэл суурьтай програмыг ашиглах боломжтой. Юм бүхэн үүлэн системтэй холбогдсных танд Google spreadsheet бас санал болгоё. Үүнийг ашигласнаар та утас, компьютер, таблет бүх төхөөрөмжөөс нэг файл руу хандах боломжтой болдог. 

За ингээд өөрт таалагдсан дурын загвараа сонгосны дараа дараагийн шинэ хуудсанд өдөрт юу авч, юунд мөнгө зарцуулснаа нэг нэгэнгүй тэмдэглэх хэрэгтэй. Ингэснээр сарын сүүлд хэдэн төгрөгөөр архи авсан, хэдэн төгрөгийг бохинд зарцуулснаа хянаж эхлэнэ гэсэн үг. Эксэл дээр хөтлөхийн хамгийн давуу тал бол таны өмнөөс хасаж, нэмээд, харьцуулалтыг нь ямар ч алдаа мадаггүй нарийн сайхан гаргахад оршиж байгаа юм. 

Энэ мэтээр илүү баяжуулж, ухаалгаар зардлаа хянаж сураарай. 

Ээжийнхээ энэнд тэдэн төгрөг, тэрнээс тэдэн төгрөг, мах будаа тэдээр авлаа гэж бичээд дугуйлсан, дарсан, балласан хар дансыг харж байсан уу? Хэрвээ тийм бол хэн ч зааварлаагүй гэхэд маш ухаантай хөтөлдөг байжээ, санхүүгээ, танай ээж. Юун төлөө цахим эринд амьдарч байгаа билээ өөрийн санхүүгээ удирдахад утаснаасаа эхэлцгээе бүгдээрээ. 

Мөн таныг ч хэн нэгэнд өөрийн санхүүгээ хөтөлдөг сайн туршлагаасаа хуваалцахыг санал болгож байна.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно 16 цаг 9 мин Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна 16 цаг 38 мин ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг баталлаа 16 цаг 44 мин Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохируулъя 17 цаг 39 мин Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж гаргажээ 17 цаг 50 мин 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа 17 цаг 57 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 18 цаг 15 мин 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... 19 цаг 3 мин МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА 19 цаг 33 мин Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ Уржигдар 19 цаг 15 мин Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа Уржигдар 18 цаг 07 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ Уржигдар 16 цаг 09 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана Уржигдар 15 цаг 02 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ Уржигдар 14 цаг 17 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв Уржигдар 13 цаг 11 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов Уржигдар 12 цаг 20 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ Уржигдар 10 цаг 39 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна Уржигдар 10 цаг 32 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна Уржигдар 10 цаг 24 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Уржигдар 09 цаг 23 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ Британийн цэргийнхэн бөөнөөр халагдах болов Х.Тэмүүжин: Төсвийн төлөвлөлт, сахилга бат гэдэг зүйл бүтэл ...
Top