x

Валютын нөөцийг нэмэгдүүлэх стратегийн тухай хэлэлцжээ

Монголбанкны Хяналтын зөвлөлийн хурал  2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр боллоо. Ээлжит хурлаар улсын гадаад валютын нөөцийн удирдлага, 2018 оны 4 дүгээр сараас мөрдөж эхэлсэн Монголбанкны хуулийн өөрчлөлт ба Хяналтын Зөвлөлийн ажиллах журам, чиглэлийн талаар Хяналтын зөвлөлийн гишүүн Б.Цэрэнбалтавын мэдээлэл, Монголбанкны 2017 оны санхүүгийн тайланд Хяналтын зөвлөлөөс өгөх дүгнэлт болон Хөндлөнгийн аудитын  “Прайсуотерхаускуперс ” компанийн Монголбанкны 2016,2017 үйл ажиллагааны талаарх санал, зөвлөмжийн хэрэгжилтийн явцын талаар  ХЗ-ийн гишүүн Л.Дондогийн илтгэлийг тус авч хэлэлцэв. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Хяналтын Зөвлөлийн гишүүд гадаад валютын нөөцийг Монгол Улсын жилийн импортын хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх стратеги зорилт тавьж ажиллах, Хяналтын Зөвлөлийн зүгээс аудит, санхүү, эрсдэлийн албадын бие даасан байдлыг хангах, Монголбанкны Мөнгөний бодлого, Хяналтын Хороо, Санхүүгийн тогтвортой байдлын Зөвлөл зэрэг бүтцүүдийн ажлын үр дүнгийн байдалд илүүтэй анхаарал тавьж ажиллах талаар эрх зүйн зохицуулалт хийхийн чухлыг тэмдэглэв. Мөн Хяналтын Зөвлөлийн шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар тал талаасаа илүүтэй хүчин чармайлт гаргахаар болов.   

Монголбанкны санхүүгийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж буй зарим зээл, хүүгийн төлбөрийг багасгах арга хэмжээ авах, цаашдаа Монголбанкны санхүүгийн үр дүнгийн төлөө ямар албан тушаалтан, аль нэгж хариуцлага хүлээж ажиллахыг тодорхой болгох,  олон улсын жишгийн дагуу Төв банк өөрийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах стратегиа боловсруулан мөрдөж ажиллах зөвлөмж гаргахаар тогтлоо.  Мөн Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй мөнгөний бодлогын зарим хэрэгслийн нийт эдийн засаг болон Монголбанкны өөрийн үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлж байгааг дахин нарийвчлан судалж үзэхийг Монголбанкны холбогдох газар хэлтсээс хүслээ.  Хуралдааны үед Хяналтын Зөвлөлиийн гишүүд, Монголбанкны газар хэлтсийн дарга, зарим ажилтнуудын гаргасан санал, тайлбарыг тусган шийдвэр гаргаж Монголбанкны удирдлагад хүргүүлэхээр тогтов.  

                                             МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 35 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 49 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 56 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 2 цаг 2 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 2 цаг 23 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 15 цаг 25 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 20 цаг 39 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 20 цаг 56 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 21 цаг 39 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 21 цаг 49 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top