x

Д.Цогтбаатар: Монголын тусгаар тогтнолын баталгааны гадаад хүчин зүйл нь Орос, Хятад хоёр

Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх эсэх талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодрууллаа.

-ШХАБ-д гишүүнээр элсэх нь зөв, буруу гэсэн янз бүрийн байр суурь гарч байна л даа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-ШХАБ-д гишүүнээр элсэх эсэх асуудлаар улстөрчид, судлаачид янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Монгол Улс бол нээлттэй ардчилсан орон. ШХАБ-д Энэтхэг, Пакистан Улс нэгдэж, өөрийн гэсэн стратегийн бичиг баримтаа боловсруулснаас хойш тус байгууллагын нөхцөл байдал өөрчлөгдсөн. 

Энэ өөрчлөлтийг судалж, гишүүнээр элсэх эсэхээ шийдэхийг улстөрчид, судлаачид хэлж байна. Манай албан ёсны байр суурь бол Орос, Хятад Улстай стратегийн түншлэлийн харилцаатай байх. Стратегийн түншлэлийн харилцаа гэдэг бол нэг талаараа оршин тогтнохуйн харилцаа.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс оршин тогтноход энэ хоёр улсын түншлэл чухал хэрэгтэй гэсэн үг. Бид тэдэнтэй бүх л зүйлд хамтарч ажиллах хэрэгтэй.

-ШХАБ-д элссэнээр хоёр хөрштэйгөө нягт харилцаатай болох ч гуравдагч хөршийн харилцаа суларна гэж үзэх хүмүүс байгаа. Мөн Орос, Хятад Улсаас хэт хараат болно гэсэн болгоомжлол байна л даа?

-Ингэж үзэх хүмүүс байгаа. Орос, Хятад хоёр улсыг манай улсын тусгаар тогтнолд далдуур сөргөөр нөлөөлөх нь гэж болгоомжилж байгаа юм билээ. Харин манай улс оршин тогтноход энэ хоёр улсын түншлэл хэрэгтэй. Бид энэ асуудлыг дотооддоо л ярьж, шийдэх ёстой. Хөрш орнуудынхаа эсрэг зүйл ярих нь Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй. ШХАБ-д элсэх эсэх асуудлыг ярьж байхдаа хоёр хөрш рүүгээ маш их дайрч байна. Үүнээс би их болгоомжлоод байгаа юм.

Энэ асуудлыг эсэргүүцэж байгаа хүмүүс Орос, Хятад хоёр улс нийлчхээд Монголыг ганхуулах гэж байгаа мэтээр ярьж байна. Харин гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын тусгаар тогтнолын гадаад хүчин зүйлийн тэргүүн эгнээнд Орос, Хятад хоёр улс байдаг юм. Энэ хоёр улсын дараа бид бусад улс оронтой харилцаагаа тогтооно. Тэгэхээр Монголын тусгаар тогтнолын баталгааны гадаад хүчин зүйл нь Орос, Хятад хоёр улс юм.

-Тэгэхээр манай улс ШХАБ-д элсэх нь зайлшгүй гэж ойлгож болох уу. Манай улсад гарах эерэг үр дүн нь юу байх бол?

-ШХАБ стратегийн бичиг баримтаа боловсруулснаас хойш нэг зүйл тодорхой болсон. Юу вэ гэвэл энэ байгууллага цэргийн эвсэл биш. Аливаа нэг улсын эсрэг чиглэсэн байгууллага биш. Дотооддоо тулгамдсан асуудал болон терроризм, хар тамхитай тэмцэх зэрэг бидэнд хэрэгтэй олон асуудлыг ярьж байгаа. Манай Монголд хар тамхины асуудал ямар их хурц болж байгаа билээ. Бид хар тамхины хэргүүдийг илрүүлэхийн тулд тусгай байгууллагын мэдээллийг ашигладаг. 

Гэтэл хоёр хөршийн тусгай байгууллагуудын мэдээллийг авч чадахгүй бол их мөнгөтэй холбоотой далд хэлбэрийн хэргүүдийг илрүүлэх боломжгүй болно. ШХАБ жилдээ 380 гаруй хар тамхины хэрэг илрүүлдэг. Өдөрт нэг хэрэг илрүүлдэг гэсэн үг шүү дээ. Тиймээс бид яриа хэлэлцээрээ эрүүлээр үргэлжлүүлэх ёстой. Хөрш орнуудаа хардаж, сэрдэхгүйгээр шийдэх боломж байгаа шүү дээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.160.15)
    Mongolchuud bugd elsehiig demjij baigaa.Hudlaa ardchilal yarisan heden ul buteh yumnuud l hurshuudiinhee esreg oilgolttoi baigaag tooh heregui yum...Jingiin tsuvaa yavdagaaraa yavna...
    2018 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (27.123.214.92)
    Тэмүүжин гадаад бодлогын талаар жулданаа.АНУ-н элчинд мэдээлэл өгч байсан новш
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • Attella (88.178.29.196)
    Ene chini xarin sogogtoi garuu medeejiin yum yariad bdg. Uurd bx uls oron shuu dee
    2018 оны 06 сарын 08 | Хариулах
  • Zochin (103.26.195.128)
    Offshore
    2018 оны 06 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 1 цаг 29 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 1 цаг 51 мин 1924 оны Үндсэн хууль 3 цаг 32 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 3 цаг 42 мин Энгийнийг ухаалгаар 3 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 5 цаг 18 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 6 цаг 30 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 6 цаг 44 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 6 цаг 51 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 7 цаг 57 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 8 цаг 18 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 21 цаг 20 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв
Top