x

Коронавирусийг айлгадаг Ж.Пунцаг гэж хэн бэ?

Коронавирусын тархалтын улмаас улс орон даяар тогтоосон хатуу хөл хорионоос болж монголчууд дээр дооргүй л бухимдалтай байна. Тэр тусмаа зарим нэг этгээдийн “хянах самбар” нь ачааллаа даахгүй дэлбэ үсрээд, ааш аяг нь олон жил зэвэрч муудсан бохирын хоолой гэнэт сад тавьсантай адил юм болж байна даа. Түүний нэг жишээ нь Улаанбаатар төмөр замын Дотоод аудит, хяналт шалтгалтын албаны дарга Ж.Пунцаг гэгчийн жиргээнд явж буй агсамнал.

Учир юун гэвэл, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өнгөрсөн амралтын өдрөөр “Төмөр замын салбарын сахилга хариуцлага муугаас голомтолсон халдвар тархлаа. Халдвар тархаах нөхцөл бүрдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага ярих ёстой. Халдвар хамгааллын дэглэм бариагүй Энхсаран сувилалынханд эрүүгийн хэрэг үүсгэсэн атлаа төмөр зам дээр яагаад дуугүй байна вэ? Асууна, тодруулна” хэмээн жиргэсэн юм байна. Үнэний ортой л үг.

Өчигдөр ХӨСҮТ-өөс хийсэн мэдээллээр Улаанбаатарт бүртгэгдсэн 40 тохиолдлын зургаа нь төмөр замаар дамжсан байна хэмээн мэдээлсэн. Үндсэндээ өнгөрсөн арав гаруй хоногийн хугацаанд дотооддоо тархсан халдварын дийлэнх нь /иргэн Д-гээс бусад/ төмөр зам дагуу төвлөрсөн хот суурингуудад бүртгэгдсэн байдаг.

ЭМЯ, ХӨСҮТ-өөс халдварын шалтгааныг мэдээлэхдаа “УБТЗ ХНН-ээс ажилчдаа цуглуулан спортын уралдаан тэмцээн, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж, ажилчдаа бөөнөөр нь нэг дор цуглуулсан нь халдвар тархах нөхцөл болжээ” хэмээсэн билээ. Тэгэхээр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын үгэнд ундууцах шалтгаан уг нь байхгүй юм.

Гэвч дээр нэр дурьдсан Пунцаг гэгч нь  эрүүл, согтуу алин боловч уг мэдэгдлийг шүүрэн авч, твиттерээр нэг “дайн дажин” болгов. Мань хүн Ж.Сүхбаатар гишүүнийг “Төмөр замчид руу дайрч давшиллаа” хэмээн уурлаж, уучлал гуйхыг шаардсан байна. Ингэхдээ төрийн албан хаагч /Төрийн өмчит компанид ажил, албан тушаалд томилогдоход мөн адил ёс зүйн шалгуур тавьдаг гэж ойлгодог/ байж боломгүй ааш авир гаргаж /магад согтуу байсан байх/ “Май шүү, бид чи биш шүү! 16000 салаавч шүү чамд! Төмөр замчид тэр коронагаас чинь хүчтэй гэдгийг чамд мэдрүүлнэ шүү!” гэх мэтээр дайрч давшилж, сүрдүүлсэн байдаг юм.

Энэ хоёрын хэрүүл дундуур Ж.Пунцагийн “уяаны найз” /Цогоо хаана явна, тэнд Пунцаг гэх юм билээ/ ороод ирчихсэн, хоёр талцаад “гал маналзтал” авалцаж байна. Нөгөө талд нь Ж.Энхбаяр, Б.Энхбаяр, Х.Тэмүүжин... Сайд асан Х.Тэмүүжин хоёр нөхрийн тухай “Авилгачид авдар дээр гараад суучихаараа нэг иймэрхүү ааш аягтай болдог” гэсэн бол Б.Энхбаяр гишүүн “УИХ-д шаардлага хүргүүлнэ гэж аархатлаа төмөр замд төмөр замчин биш найз нөхдөө шахаж мафи үүсгэсэн. Улс төрд том найзуудтайг нь мэднэ. Хуулийн том дарга нар хаацайлдаг нь ч үнэн. Авилгачин нь шүүхээр нотлогдсон нь ч үнэн. Аархаж байна даа, хэн хэнтэй холбоотойг нь харья” хэмээн жиргэсэн байна.

Учир нь Пунцагтан Ж.Сүхбаатар гишүүнийг УБТЗ-ын 1600 гаруй ажилчдаас уучлал гуйхыг шаардаж, УБТЗ-ын залуучуудын байгууллага, мэргэжлийн холбоод нэгдэж тэмцэх, УИХ-д шаардлага хүргүүлэхийг уриалсан билээ. Бодвол Ж.Сүхбаатар гишүүнд арга хэмжээ авахуулах юм байх.

Уг нь бол Ж.Сүхбаатар гишүүний үгэнд хуудуутай зүйл байхгүй гэдгийг дээр хэлсэн. Тэр тусмаа төмөр замын ажилчдыг баалж, доромжилсон зүйл нэгээхэн ч үгүй. Харин түүнийг удирдаж байгаа нөхөд нь ажилдаа хариуцлагагүй хандсан, хорио цээрийн дэглэмийг зөрчиж, ажилчдаа олноор нь нэг дор цуглуулсан, тэр нь халдварын эрсдлийг нэмэгдүүлсэн тухай л юм. Харин Ж.Пунцагтаны хувьд төмөр замчдын нэрийг барьж өөрийг томилсон нөхдийг л хамгаалж, хаацайлсан нь тэр бололтой. Ингэх шалтгаан ч бас байдаг биз.

Сонирхоод үзвэл Ж.Пунцагийг 2016 оны сонгуулийн дараа УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар томилсон бөгөөд уг томилгоог хийхдээ АТГ-аас уг албанд ажиллахад ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар тодорхойлолт гаргуулаагүй гэдгийг АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс мэдээлж байжээ. Үүний дараа ТЕГ-аас түүнийг /2019 оны аравдугаар сард/ баривчлан саатуулж байсан ч юм байна. Чухам ямар шалтгаанаар баривчилсан тухай албан ёсоор мэдээлээгүй ч хэвлэлүүдэд гарснаар ЗТХ-ийн сайд асан Д.Ганбатын ашиглалтын хугацаа дуусч, актлагдсан вагон /1000ш/ худалдан авч мөнгө угаасан хэрэгт холбогдуулсан байж магадгүй гэжээ. Түүнтэй хамт Дотоод аудит, хяналт шалгалтын хэлтсийн хоёр албан тушаалтныг мөн баривчлан саатуулсан ч Ж.Пунцаг нь удалгүй суллагдсан юм байна.

АТГ-ыг Олон нийтийн зөвлөлөөс дээрх мэдээллийг хийсэн шалтгаан нь Ж.Пунцаг нь өмнө нь 2014 онд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа авлигын хэрэгт холбогдон ял авч байсан юм байна. Тодруулбал, “Си Ар Си Жи девеломент Монголиа” ХХК-ийн орлогч захирал Жан Юү Шингээс 5 сая төгрөгийг орчуулагч Жя Рун Лингээр дамжуулан авсан, мөн бизнес ангиллын визээр Монголд ирсэн ч ажил эрхэлж байгаад визний хугацаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг дахин хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан болох нь мөрдөн байцаалтаар нотлогдож, шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял, БНХАУ-ын иргэн Жан Юү Шин, орчуулагч Жя Рун Лин нарт торгох ял оногдуулжээ.

Харин эргэж ирээд УБТЗ-д шургалсан шалтгааныг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой хэмээн хэвлэлд бичсэн байна.  

МАН-ын "цүнх баригчдын" сонгодог жишээ, таг харанхуйн туйл болсон ийм нэг нөхөр УБТЗ-ын 16 мянган ажилчин, албан хаагчдын нэрийг барин “коронагаас илүү хүчтэй” гэдгээ тунхаглаж байна. "Ухаангүй ноёнд урагшгүй албат" гэдэг болж, төмөр зам дагасан халдарын тархалтын буруутгалыг Ж.Пунцагтан улам л өндөр авахуулахаар шийдэж дээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.55.188.93)
    Ж Сүхбаатар заавал төмөр замын талаар яриад байх . даа яадгым вэ? Цаана нь засгын газар ТЗ -ын захиргаа УОК гээд мэддэг олон газар байгаа шүү дээ. Саваагүй нохоы саранд хуцна гэж үг байдаг. Хуулиа баталаад л хуулиа зохиогоод найруулаад л сууж байхгүй юу. Нэг бодлын Пунцагын бас зөвш дээ. Хамт одноо өмөөрөх хэрэгтэйшүү.
    2020 оны 11 сарын 30 | Хариулах
  • ИРГЭН (202.9.46.220)
    ХӨГИЙН ХУЛГАЙЧ БАЙСАН ОДОО БҮР СЭХЧИЖ, ХУВЦАС ХУНАР Ч ГАРААД ӨГЧ, УЛС ТӨРӨӨ ГЭЖ ... ИЙМ ХУЛГАЙЧУУД Л ИНГЭЭД БАЙХААР ЯАХИЙН БЭ?
    2020 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (96.51.170.216)
    Энэ Пунцаг чинь ямар муухай бүдүүлэг нөхөр вэ?Ийм муухай овилгогүй хүмүүс ийм чухал албан тушаал дээр байхаар улс яаж хөгжих нь ойлгомжтой.
    2020 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.46.171)
    Эрүү үүсгээд энэ олон хүнийг турхирж байдаг ямар ч үг хэлсэн бай энэ хөдөөнийхөн тувт гуйвуулж жалга дов нутгийн үзэл гаргадгийн Тэнэг ац санаа Ажилааснь зайлуул.. Энэ шилэн нүүртийн даваан занг болиул
    2020 оны 11 сарын 23 | Хариулах
  • Хүрлээ (103.57.94.237)
    Төмөр замын дарга нарт эрүү үүсгэн шалгах хэрэгтэй, санаатайгаар халдвар тараасан гэж үзэж байна
    2020 оны 11 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 1 цаг 47 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2 цаг 9 мин 1924 оны Үндсэн хууль 3 цаг 50 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 цаг 0 мин Энгийнийг ухаалгаар 4 цаг 7 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 5 цаг 36 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 6 цаг 48 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 7 цаг 2 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 7 цаг 9 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 8 цаг 15 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 8 цаг 36 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 21 цаг 38 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв
Top