x

Богд: Одоо л үгээ хэлдэг цаг

Oлон улсын харилцааны түүхч мэргэжилтэйн хувьд жирийн иргэнийг бодохул түүхийн шинжлэх ухаанд арай илүү ойр байж магад. XXI зууны энэ цаг үеийн монгол хөвгүүд, охид, залуу, балчир үеийнхэн Монголын түүхийг ойлгож мэдэх талаар хойрго хандаж явдагт харамсдаг хүний нэг нь би байна. Иймд гурван тайлбар өчье:

  1. Хөшөөг нь босгож мөнхжүүлнэ, түүхэн хүн болгоно гээд буй VIII Богд гэгээний талаар энэхүү нийтлэлийг БНУ тунхагласны ойн өдрийн өмнө хэргээр бичлээ. 
  2. Бас 2021 онд МАН-ын ба Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиох тул “Хос 100”-гийн наана хойч үедээ зөв тайлбар эргэлтгүй үлдээгээсэй гэсэндээ бичлээ. 
  3. Би бол кино найруулагчийн ууган хүү. Бага насны минь ихээхэн цаг хугацаа “Монголкино” үйлдвэрийн заал танхим, техникийн цех тасгуудад өнгөрсөн. Иймд ганц түүхчийн өнцгөөс бус, бас уран сайхны өнцгөөс, амьдралд ойр энгийнээр зураглал гаргалаа. 

“Монголкино”-ны тухайд яг тэр киног нь, киночдыг нь, алдар суут алтан үеийн жүжигчдийг ньшүүмжлэх гэж байгаа юм биш. Тэр кинонуудыг гаргасаар байгаа ТВ-үүдийг, сошиал ертөнцийг шүүмжлэх гэсэн юм. HD гэж нэг программаар хуучин киног сэргээгээд шинэ болгочихож болдог юм байна. Сэргээлээ, сайн байна. Зүгээр л архивтаа хадгалчихмаар санагдах юм. Больмоор байна. 

Үе үе олон ТВ-үүдээр улиг болтол нь үзүүлсэн, үзүүлсээр байгаа, үзүүлэхээр зэхэж байгаа, бас Youtube сайтад оруулчихсан “Сүхбаатар”, “Өглөө”, “Тэмцэл”, “Тунгалаг тамир”, “Хатанбаатар” кинон дахь VIII Богдын дүрийг үзсээр суугаад залхаж, бас эвгүйцэж, сүүлдээ дургүйцэхдээ туллаа. Хойч үе маань яг тиймээр нь хүлээн авна. Гарцаагүй, хөшөө дурсгал нь босоод ирдэг, бөөн инээдэм, доромжлол. Хэлэх үггүй!

Энэхүү Богдыг ХХ зууны Монголын тусгаар тогтнолын эцэг, чухам л түүний буян, ухаанаар монголчууд Манжаас салж, тусгаар тогтнолоо мандуулж, улс гэрээ төвхнүүлсэн хэмээн үздэг нэртэй түүхч найз нараа (О.Батсайхан, Д.Өлзийбаатар гэх мэт) өмгөөлөн энэхүү нийтлэлийг бичиж байна хэмээн тооцно уу. Тэд маань яагаад дуугүй суугаад байдаг, тэгэх тусмаа өөрсдийнх нь нотлон гаргаж ирсэн шинэ дүгнэлтийг зориуд унагах гэсэн мэт уншигчид, үзэгчдийг нэр бүхий уран сайхны кинонуудаар хордуулаад байгаад тэд маань ус балгачихсан аятай эвлэрэн өнгөрүүлэхүйд нь гайхан гайхан сөрөг үгсийг хэлхлээ.

1942 онд зөвлөлтийн киночидтой хамтран бүтээсэн “Сүхбаатар” кинонд энэхүү Богд нь ёстой нэг хорлонтой, зэвүүцмээр, зүхмээр дүрээр гарч байнаа. Ардын журамт цэрэг Нийслэл хүрээг чөлөөлж Тасганы овоогоор даван Гандангийн дэнжээс урагш маршилж байна. Өндөр Жанрайсагийн тагтан дээрээс хаан Богд хатан Дондогдулам, хувийн эмч Бадмаа маарамбатайгаа зогсож сонирхож байна. Тэр гурвын яриа:

-Тэд нар ирэх нь энэ үү?
-Таныг бурханы орноос ирсэнтэй адил хүндэтгэж байна.
-Сүхбаатар хаана байна?
-Тэр түрүүнд нь явж байна.
-Алив, яасан ч сайхан эр вэ.
-Бадмаа, чи дуулж бай, энэ хүнийг үгүй хийх хэрэгтэй. Үгүй хийнэ. Чамд чанга хатуу эм байна уу, Бадмаа?
-Амьд байлгах юм уу, тонилгох юм уу?
-Тонилгох оо!

Ардын хувьсгалын удирдагчийг алж тонилго гэсэн үүрэг өгчихөөд Богд цаашаагаа орчихдог. Тэгж зарлигдсаных нь дагуу маарамба нь жанжны гэрт нь ирж хор өгдөг. Тэр дүрсийг үзэхээс зарсхиймээр. 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойг ийм ойлголттой залуу балчир үрс маань хүлээн авах хэрэг үү? Жанжин Сүхбаатарыг Богд хордуулж алсан!

“Тунгалаг тамир” киноны 2-р бүлэгт Хааны өвлийн ордны гадаа Богд хоёр бараа бологчтойгоо явж байна. Ийм нэг тайлбар дагалддаг. 

-Богд. Гамин, Баронтой нийлж Монгол оронд түмэн зовлон учруулсан. Богд бол үлэмж хүчтэй дайсан юм аа. Энийг гамин барон шиг зэр зэвсгийн хүчээр дайран устгаж болохгүй. Ардын журамт цэргийг Хүйн Бургалтайд ирэхэд Богдын элч угтан очиж уулзаад урт хадаг барьжээ. Тэр бол аргагүй дарагдаж бахардсан хүний элч. Ялагчийг зусардсан бялдууч хүндэтгэл байлаа. 

Мөн тэр кинонд ийм нэгэн яриа бий. Ардын засгийн төлөөлөгчөөр томилогдсон Эрдэнэд жанжин Сүхбаатар үүрэг өгч байна. 

Эрдэнэ асууж байна:

-Хаад ноёд, хутагт хувилгаад, баячуудыг яах вэ?

Жанжин хариулж байна:

-Одоохондоо бидэнд түр ч гэсэн хань хэрэгтэй. Бид Богдод хайртайдаа түүнийг хэмжээт эрхт хаан болгосон юм биш. Харин Монголын биед хэдэн зуун жилийн турш шигдэж, ухаан бодолд нь шингэсэн шарын шашинтай зөв хандахад л хамаг учир нь оршиж байгаа юм. Гэхдээ зорилгоо гүйцэтгэхийн тулд шүү дээ. Харин ханьтай болох гэж зорьсон хэргээсээ ухрахгүй ээ. Бидний дайсан ухаантай ч, зальтай ч, бид тэднээс ухаантай аргатай байж ялна. 

Эдүгээ Богдыг тусгаар тогтнолын эцэг хэмээн үздэг болсны бүр эсрэгээр ингэж ярьжээ. Богд бол дайсны цаадхи дайсан, урвагчийн цаадхи урвагч, бүр хорлонтой амьтан, түүнийг түр аргацааж, хуурч мэхлэж, нэмэрт нь ард түмнээ давхар хуурч байгаа юм гэж тавласан үгсийг Жанжин хэлжээ. Одоо бараг төрийн шашин болохоо шахчихсан бурхан буддын шашныг маань жанжин Сүхбаатар түр ашиглаад л дараа нь устгачихна гэсэн заналхийлэл бас явж байна.

“Хатанбаатар” киноны 1-р бүлэгт ийм нэгэн хэсэг бий. Богд бүр өвгөрчихсөн Өвлийн ордондоо заларч нөмгөн орон дээрээ тойлуулж байна. Хэлж байнаа:

-Би ч аалзны шүлсэнд орооцолдоно гэдэг болоод байна. Эд нар намайг их ороож байна. Миний төлөг төөрчээ. Чи нэг үзээдэх.

Тэгсний дараа Хатанбаатарыг хүлээн авч Зөвлөлт Оросоос тусламж гуйсан бичигт нь тамгаа дарж өгч байна. Богдын яриа:

-Улаан Орос чинь Хаанаа ширээнээс нь буулгаж...

Тамгаа дарсны дараа Хатанбаатарыг гаргачихаад хэлж байна:

-Байлдах дайтахаас өөр юм мэдэхгүй энэ амьтан хэнд зарагдаж яваа юм бол доо?
-Би, би юу, юу хийчих вэ?

Зүрхээ зүсүүлсэн, зөнөж тэнэглэсэн нэгэн Богд тэр кинонд дүрслэгджээ.

XXI зууны шинэ Монголын шинэ үе ийм кинонуудаар Богдоо төсөөлсөөр суух уу?

“Өглөө”, “Тэмцэл” кинонд Монгол Ардын Намыг үндэслэгч, анхны удирдагч нь асан Бодоо, Данзан нарыг ёстой нэг алж тавьсан дүр гардаг. Хамгийн хорлонтой, буг болсон амьтдаар тэр хоёрыг дүрсэлжээ. Гамин, Бароноосоо долоон дор бүр алуулж байхдаа таарсан дайснууд!

Жанжин Сүхбаатар Бодоог тодорхойлж хэлж байна:

-Бодоо бол зөвхөн Бодоо биш. Цаана нь Дамбийжаа, Хятадын цэргийн эрхтэн байгаа юм. Энэ хэргийг басч болохгүй ээ.

“Өглөө” киноноос Богд оролцсон, Бодоо толгойлсон хуйвалдааны хорлонтой ярианы хэсгийг хасч сайт руу оруулжээ. Тэнд ингэж ярилцдаг даа. Охидын гэзэг үс, дээлний нударга тайрч нугалаа гаргасан гэмээ цайруулж Бодоо ярьдаг. Ардын Нам, Засгийн эсрэг Дамбийжаатай хуйвалдаад багагүй эсэргүү ажил сэдсэнээ Богдод тайлагнадаг. Богд эсэргүү ажилд нь амжилт хүсч хичээж үзээрэй гэж захидаг. 

“Тэмцэл”-д нь Бодоо тэр чигтээ эсэргүү дайснаар тодордог. Эсэргүү бослого нь бүтэлгүйтсэний маргааш Наадмын нээлт дээр Богд ялагдлаа хүлээн зөвшөөрч “Бодоо буруу юм хийжээ, Сүхбаатарыг жигшээчихлээ” гэдэг дээ. МАН-ын дарга, хувьсгалын тугч Данзанг тэр хоёр кинонд аль муу муухайгаар нь дүрсэлжээ. 2021 онд тэмдэглэх МАН-ын 100, Ардын хувьсгалын 100 жилийн ойн наана зөв шийдвэр гаргамаар байна, бүр Засгийн газрын түвшинд. 

Хоёр хувилбар байна: 1) Бүтнээр нь архивлаад хадгалах; 2) Эсвэл үзүүлэх гэж байгаа бол өмнө нь түүхч нараар (О.Батсайхан, Д.Өлзийбаатар гэх мэт) тайлбарлуулж, тайлбар зүүлт дагалдуулж үзүүлж байхыг санал болгоё.

Гэхдээ хорлонтой гэмээр нэг үгээ би энд эшлэн нийтлэлээ өндөрлөе. Биднийгээ оросууд үнэлж байгаа жишээ. Оросын нэрт зохиолч, улстөрч агсан Эдуард Лимонов: –Буддын шашин миний санаанд хүрсэнгүй. Манай Оросын буриадууд монголчуудыг нэг их тоодоггүй. Харин би буриадууд шиг их зан гаргаагүй. Буриадууд монголчуудыг хамгийн сүүлд буддын шашинд орсон гэж доош нь хийдэг. Оросын Европын хэсгээс харахад Буддын шашин эртний өвөрмөц, ухаалаг шашин шиг харагддаг байлаа. Монголд ирээд харахад буддизм нь Будда болон санаагаараа зохиосон хэдэн мянган бурхнаа сурталчилсан, Энэтхэгийн хиндүзмын нэг төрөл мэт харагдсан. Энгийн ард олны толгойг эргүүлж, буддын шашныг тэдэнд ойлгуулахгүйн тулд энэ олон хэцүү зүйлсийг зохиосон байх аа даа. Буддын шашин надад цирк, эсвэл цыгануудын зальтай үзүүлбэр шиг санагдсан гэжээ. 

Энэ бүхэнд миний номын садан хоёр эрдэмтэн маань бас хариултаа өгнө үү! Цаагуураа VIII Богдыг маань энэ Лимонов хэлээд тавьчихсан юм биш үү???

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 1 цаг 52 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2 цаг 14 мин 1924 оны Үндсэн хууль 3 цаг 55 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 цаг 5 мин Энгийнийг ухаалгаар 4 цаг 12 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 5 цаг 41 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 6 цаг 53 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 7 цаг 7 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 7 цаг 14 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 8 цаг 20 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 8 цаг 41 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 21 цаг 43 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв
Top