x

Хошигнолоо болиод хоригоо тавина уу, Ерөнхийлөгч өө!

Дотооддоо коронавирусийн халдварыг алдсанаас хойш арав хоногийн турш улс даяараа үймж шуугиж, хоригдож тушигдаж байхад өөрт нь огт хамаагүй мэт сураг, сүүдэр ч үгүй байсан Ерөнхийлөгч маань өчигдөр гэнэт сэрж босоод огцом нэгэн санаачилгыг гаргав. Коронавирусийн халдварын улмаас үүсээд байгаа хямралыг даван туулах үүднээс өрх бүрт сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачилга гаргажээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн уг санаачилыг амархан тас цохилоо. “Засгийн газраас хүүхдийн 20 мянгыг 100 мянга болгосон. Нэг хүүхэдтэй айл жилдээ 1,2 сая төгрөг, гурван хүүхэдтэй айл 3,6 сая төгрөг авч байгаа. Энэ бол нэг удаагийн сая төгрөгөөс илүү үр дүнтэй дэмжлэг. Тиймээс Ерөнхийлөгчийн тавьсан саналыг Засгийн газар дэмжихгүй” гэдгийг тэр хэллээ. Тэгсэн ч зарим иргэдийн зүгээс “Хүүхэдгүй гэр бүлүүд нь тэгээд яах юм?” хэмээн дуугарч байдаг шүү!

Сангийн сайдын хэлснээр Ерөнхийлөгчийн өрх бүрд өгөх сая төгрөг олгох санаачилгыг хэрэгжүүлэхэд 900 орчим тэрбум буюу бараг 1 их наяд төгрөг шаардагдах юм байна. Мөн Ерөнхийлөгч сая төгрөгнийхөө 200 мянгыг бэлнээр /200 тэрбум орчим/, 800 мянгыг үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн хэлбэрээр олгох санал гаргасан юм байна. Нийтээрээ, нийгмээрээ хүнсний талонд шилжинэ гэсэн үг байх л даа. Ийм хэмжээний /нэг их наяд төгрөг/ “засварыг” төсөвт хийхийн тулд хамгийн наад зах нь төсөвт тодотгол хийх хэрэгтэй болно гэдгийг Ерөнхийлөгч тооцоогүй байна гэж үгүй. Гэтэл 2021 он Төсвийн тухай хууль батлагдаад /2020.11.10/ хэдхэн хонож байдаг. Өмнөх өдөр нь /2020.11.17/ УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хуулийг Ерөнхийлөгчид өргөн барьжээ.

Өргөн барьсан хуульд 2021 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797,8 тэрбум төгрөг /ДНБ-ий 27.9 хувь/, зарлага 13 их наяд 951,6 тэрбум төгрөг /ДНБ-ий 33.0 хувь, нэгдсэн төсвийн  буюу 2 их наяд 153,7 тэрбум төгрөгийн алдагдалтай /ДНБ-ий 5.1 хувь/ баталсан байна.

Ирэх онд улсын төсвийн хөрөнгөөр нийт 1100 төсөл, арга хэмжээг 1.390. 921.0 сая төгрөгөөр санхүүжүүлж “Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн 5 төсөл, арга хэмжээний эргэн төлөлтөд 266.268.7 сая төгрөг төлөхөөр баталжээ. Эдийн засагчид энэ төсвийг “Цар тахлын онцгой төсөв биш,  гэмт хэрэг нэмэгдэх төсөв болжээ” хэмээн үнэлсэн байна. Нөгөө л төсөв, тендерийн хулгай үргэлжилнэ, үр ашиггүй баахан барилга, обектод хөрөнгөө булшилна гэсэн үг. Түүгээр  нь орон нутагт баахан захиргааны барилга, соёлын ордонгууд барих юм байна. "Дүрмийн дагуу" гишүүдийн тойргийг услах, цаашлаад ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан үр ашиггүй хөрөнгө оруулалтууд. Хамгийн их хөрөнгө оруулалтууд Баянхонгор, Хэнтий аймгуудад тавигдсан гэдгийг энд сануулах нь илүүц биз.

Төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх бүх ажлыг царцаасан ч цаана нь дахиад нэг их наяд шахуу төгрөгийн алдагдалтай байхад Ерөнхийлөгч дээр нь нэрмээд нэг их наядын зарлага санаачилж байгааг хошигнол гэх үү, хорлон сүйтгэл үү?

Үүнээс гадна 2021 оны улсын төсвийн зарлагыг бүхэлд нь есөн хувиар  багасгана гэж тооцсоны дотор Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төсөв багтжээ. Нэг үгээр цар тахлын үед хамгийн өндөр үүрэгтэй гол гол салбаруудынхаа төсвийг танасан гэсэн үг. Харин оронд нь  Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний эрх чөлөөний 110 жилийн ойд зориулж Соёлын яаманд их хэмжээний төсөв баталж өгснийг эдийн засагчид шүүмжилж байна.

Мөн 2017 онд 13,4 тэрбум төгрөг төсөвлөж байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг ирэх онд 30 гаруй тэрбум төгрөг болгож нэмэгдүүлжээ. Ерөнхийлөгчийн тамгын газрын төсөв 50 орчим хувиар, Улсын ерөнхий прокурорын төсөв 80 орчим хувь,  Эрчим хүчний сайдын багц 40 хувь, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн багц гэхэд 11 хувиар өссөн байна. Үүнийг эдийн засагчид “2021 оны төсөв эдийн засаг болон “онц байдлыг” тооцоогүй, 2021 он гаруут тодотгох ёстой төсөв" хэмээн дүгнэсэн байна. Сөрөгч хүчний зүгээс ч гэсэн "төсөвт тодотгол хийх ёстой" гээд шахаад эхэллээ. Ямар ч байсан энэ чигээрээ "нүдээ аниад" явах боломжгүй боллоо гэсэн үг.

2021 оны төсвийг хэлэлцэж, баталж байх үед өнөөдрийн бий болсон нөхцөл байдлыг талаар таамаглах бололцоогүй байсан байж болно. Гэвч коронавирусийн халдварыг дотооддоо алдсанаас үүссэн сүүлийн 10 хоногийн нөхцөл байдал, цаашдын болзошгүй эрсдлүүдээ тооцоод үзсэн ч гэсэн Ерөнхийлөгчийн зүгээс хошигнол, хорлон сүйтгэлийн аль нь ч хэрэггүй. Харин хориг тавиад Төсвийн хуульдаа өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага л бий болоод байна.

Хуулийн дагуу Ерөнхийлөгч Төсвийн тухай хуулийг өргөн барьснаас хойш тав хоногийн дотор хориг тавих эрхтэй. Цаг яваад эхэлчихсэн, хэдийн хоёр хоног нь өнгөрчихлөө...

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • test (115.27.221.27)
    test
    2020 оны 11 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 1 цаг 53 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2 цаг 15 мин 1924 оны Үндсэн хууль 3 цаг 56 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 цаг 6 мин Энгийнийг ухаалгаар 4 цаг 13 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 5 цаг 42 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 6 цаг 54 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 7 цаг 8 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 7 цаг 15 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 8 цаг 21 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 8 цаг 42 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 21 цаг 44 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв
Top