Монгол улс анх удаа хатуу хөл хорионы дэглэм рүү шилжээд байна.
Өнөөдрийн Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл иргэдэд хандаж ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу өгч буй халдвар хамгааллын дэглэмийн тухай зөвөлгөөнүүдийг мөрдхийг санууллаа. Мөн тэрээр сонгино, сармис, хүмүүлтэй хоол хүнс хэрэглэж, хүн бүр хувийн ариун цэврийг сайн сахихыг зөвлөлөө.
Ийм эрсдэлтэй энэ цаг үед иргэд дараах зөвлөгөөг дагахыг хүсье.
Үүнд:
-
Амны хаалтаа гадаад, дотоод орчинд зайлшгүй зүүх шаардлагатай;
-
Гараа сайтар савандаж угаах;
-
Гар халдваргүйжүүлэх уусмал биедээ байнга авч явах;
-
Гэр орондоо өөрт буй боломжит ариутгалын бодисоор цэвэрлэгээ хийх;
-
Хоорондоо цахим буюу утсаар харьцах;
-
Үйлчилгээний газраар орохдоо хүн хоорондын зайг зайлшгүй барих;
-
Олон нийтийн газраар явахгүй байх.