Цусны донор гэж хэн бэ, цус өгөхөд анхаарах зүйлс
Цус бол орлошгүй их үнэтэй зүйл бөгөөд аливаа мөнгө хөрөнгөөр үнэлж болдоггүй зүйл билээ. Энэ үнэлэгдэшгүй зүйлийг яаралтай хэрэг болсон хүнд амьдрал бэлэглэн цусаа бэлэглэгч хүн бол цусны донор юм. Донор хүн өглөг сэтгэлтэй өрөвч бусдыг төлөө л төрсөн мэт сайхан сэтгэлтэй байж л таны өгсөн цусаар зуу зуу, магадгүй мянга мянган хүний амьдралыг авардаг билээ.
Цусны донорын дараах хэлбэрvvд байдаг.
1.Бvхэл цусны донор – цусны бvрэлдэхvvн хэсгийг бvхлээр нь өгдөг хэлбэр
2.Ферезийн донор - өвчтөнд цусныхаа тодорхой хэсгийг бэлэглэх хэлбэр /цусны сийвэн, ялтаст эс/
Та цусны донор байж болох уу?
-17-50 насны
-45 кг-аас дээш жинтэй
-Элдэв өвчин эмгэггvй, аль ч бvлгийн цустай эрvvл бол та донор байж болно.
Цусны албаны эмч мэргэжилтнvvд танд эрvvл мэндийн vзлэг шинжилгээ хийнэ. Хэрэв тэнцэж донор болсон бол та эрvvл байгаагийн баталгаа. Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд элэгний В С вирусын тархалт их байгаагаас цусны донор ховордоод байгаа билээ. Мөн ХДХВ, сүрьеэ, тэмбүү, бруцеллёз зэрэг өвчнүүд цусаар дамжин халдах тул маш нарийн шинжилгээ хийх шаардлагатай.
Цусаа өгөх нь ямар ч аюулгvй:
Насанд хvрсэн хvн дунджаар 5-7 л цустай байдаг. Эрvvл хvн нэг удаад 250-400 мл цус өгч болох ба жилд 4 удаа цусаа өгөхөд ямар ч аюул байхгvй. Хvний цус амархан төлждөг учраас таны цус 36-70 цагийн дотор эзэлхvvнийхээ хувьд аль хэдийнэ нөхөгдсөн байдаг. Цус авахад хэрэглэгдэж байгаа бvх багаж тоног төхөөрөмж ариутгагдсан бөгөөд зөвхөн нэг удаа хэрэглэгддэг. Иймд та цус өгснөөр ДОХ болон бусад халдварыг авах эрсдэл байхгvй.
Таны бэлэглэсэн цусанд цусны бvлгийг тодорхойлох, ХДХВ, гепатит В болон С вирусын эсрэгтөрөгч, тэмбvv, бруцелёз зэрэг халдварын vvсгэгчийг илрvvлэх зэрэг 10 орчим шинжилгээнvvдийг хийж тэнцсэн цуснаас 6 цагийн дотор багтаан vндсэн 4-10 төрлийн бvтээгдэхvvн болгон vйлдвэрлэн доорхи зориулалтаар хэрэглэдэг.
Цус өгөхийн өмнө юуг анхаарах вэ?
-Урьд өдөр нь сайн унтаж амрах
-Хувийн ариун цэвэр сайн сахих
-Өөх тостой хоол, сvv сvvн бvтээгдэхvvн, айраг, архи, пиво, тамхи, эм бэлдмэл хэрэглэхгvй байх хэрэгтэй.
-Цус өгөхөөс өмнө ердийнхөөс илvv их шингэн ууна.
-Цус өгөх өдрийн өглөөний цайндаа хөнгөн хоол хvнс /чихэртэй цай, мантуу, талх, өндөг, цагаан будаа/ хэрэглэнэ.
Цус өгөхөд хэдий хэр хугацаа шаарддаг вэ?
Зөвхөн цусаа өгөхөд дунджаар 10 минут орчим хугацаа зарцуулагддаг боловч бvртгvvлэхээс эхлэн цусаа өгсний дараа тvр амрах хугацааг оруулан нийтдээ 30 орчим минут болдог. Таны цусаа бэлэглэхэд зарцуулсан хугацаа бол хамгийн vр ашигтай өнгөрөөсөн мөч байдаг юм.
Та дор дурдсан шалтгаанаар тvр зуур цусаа өгөхгvй байж болно:
-Шивээс хийлгэсэн, чихээ цоолсон, эмчилгээ хийлгэж бйгаа бол
-Жирэмсэн ба хөхvvл бол
-Мэс засал хийлгэсэн бол
-Аспирин, антибиотик хэрэглэж байгаа бол
-Согтууруулах ундаа хэрэглэсэн бол
-Салхин цэцэг, улаан бурхан зэрэг халдварт өвчнөөр өвчилсөн бол
Дараах тохиолдолд донор болохыг хориглоно:
-Та сvрьеэ, тэмбvv В, С гепатитаар өвдсөн бол
-Зvрх, бөөр, уушиг, элэг, сэтгэц, дотоод шvvрлийн булчирхайн эмгэгvvдтэй
-Нян бактери, вирус тээгч бол
-Архаг архичин, мансуурах дон, биеэ vнэлэгч, бэлгийн гаж зуршилтай бол
-Цус гоожимтгой, цус цусны эргэлтийн эмгэгтэй бол
-Хорт хавдартай болох нь тогтоогдсон бол
Цус өгөлтийн хоорондын хугацаа хэдэн сар байдаг вэ?
Тvрvvчийн удаа цусаа өгөх vед эмчийн vзлэг, шинжилгээгээр тэнцсэн тохиолдолд эрэгтэй хvн 2, эмэтэй хvн 3 сарын дараа дахин цусаа бэлэглэж болно.
Сэтгэгдэл (8)