Физикийн шинжлэх ухааны Нобелийн шагналтнууд тодорлоо.
2020 оны физикийн салбарын Нобелийн шагналыг Хар нүхийг судлан баталсан Британи физикч Рожер Пенроуз, манай галактикийн дунд супер жинтэй маш чигжүү биетийг олж илрүүлсэн Немец астрофизикч Рейнхард Генцель болон Америк одон орон судлаач Андреа Гез нарт олголоо. Тэдний энэ нээлт нь биетийн бүтцийн талаар олон тооны асуудал босгож, цаашдын судалгаанд нь түлхэц өгсөн байна.
Сүүлийн үед шагналыг алдартнуудад ямар нэгэн хийсвэр эдийн төлөө өгөх нь нэмэгджээ. Энэ тохиолдолд математикийн сингулярностийн теоремын талаар яригдаж байна. Энэ нь харьцангуйн онолын теоремууд юм. Хокинг-Пенроузын теорем гэж байгаа. Сингулярностийг нь хэн ч хараагүй. Сингулярность гэдэг нь энгийнээр хэлбэл математикийн функци нь тогтмол биш байдаг цэг юм. Таталцлын сингулярность гэдэг нь орон зай ба хугацааны континуум нь маш их хугаран төгсгөлгүй болдог хэсэг юм. Хэрэв хар нүх байдаг бол тэр нь хар нүхний хаяагаар гүнзгийрсэн байх учиртай. Тэр нь хар нүх үүсч байгаа гэсэн үг юм. Харьцангуйн онолын тодорхой нөхцөлд хар нүхнүүд үүсдэг болж таараад байгаа юм. Пенроузын онол хар нүх заавал байх ёстой тухайд юм. Тэр нь нэлээдгүй математик түүх болж байна.
Пенроуз 1965 онд харьцангуйн ерөнхий онол нь хар нүх байгааг хэлээд байгаа юм гэж баталжээ. Тэр тэднийг үнэн хэрэгтээ үүсэн бий болж болно гээд нэлээдгүй дэлгэрэнгүйгээр зураглан бичжээ. Түүний энэ нээлтийг Альберт Эйнштейны судалгааны дараа харьцангуйн онолын хөгжилд оруулсан чухал хувь нэмэр гэж тооцогддог.
Генцель болон Гезийн группууд манай галактик Тэнгэрийн заадас дунд 4 сая нарны хэмжээний жинтэй, нарны аймгийн хэмжээний, маш олон оддыг ухаан алдам хурдаар орчиндоо тойруулж байдаг үл харагдах биет байгаа гэж тогтоосон байна.
Цаашдын ажиглалт нь ийм зүйлийн чадвартай цорын ганц биет нь хар нүх гэдгийг үзүүлсэн юм.
“Энэ жилийн шагналтнуудын нээлт нь маш чигжүү, хэт хүнд жинтэй биетүүдийг судлах шинэ замыг нээж өглөө. Гэхдээ тэр ер бусын биетүүд нь маш олон асуулт гарган цаашид тэднийг судлах түлхэц болж байна. Тэр нь эдгээр биетийн дотоод бүтцээс асуудлаас гадна манай таталцлын онолыг хар нүхний ойр экстрем нөхцөлд туршин үзэх боломжийг гаргаж байна” хэмээн Физикийн шагналын хорооны дарга Дэвид Хэвиленд хэлсэн байна.
2019 онд Нобелийн физикийн шагналыг бас сансарын судалгааны эрдэмтэд авч байлаа.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)