x

ХЗХ-дыг зээлийн мэдээллийн санд хамруулахаар ажиллаж байна

Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, санхүүгийн түрээс /лизинг/-ийн компани, төрийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран Монголбанкны мэдээллийн санд зээлийн мэдээллийг тогтмол өгөхөөр “Зээлийн мэдээллийн тухай” хуульд заасан. Өөрөөр хэлбэл, Зээлийн мэдээллийн сан (ЗМС)-г Монголбанк эрхлэн хэрэгжүүлэхээр хуульчилсан. Энэ нь зээл олгогч байгууллагуудын зээлийн эрсдэлийг бууруулах, улмаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилготой.

Дээр дурдсан зээл олгогч байгууллагууд Монголбанктай гэрээ байгуулан ЗМС-д мэдээлэл нийлүүлэх болон авах эрхээ авдаг. ЗМС-д холбогдсоноор зээлийн эрсдэлийг бууруулах, хоршооны гишүүн банк болон ББСБ, бусад санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байвал зээл олгохоос татгалзах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ)-д зээлийн мэдээллийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу ЗМС-тай гэрээ байгуулан ажилладаг боловч мэдээлэл тогтмол солилцох ажил хангалтгүй байна. Иймд Хорооноос “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн 2018 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу зээлийн мэдээллийн санд хоршоодыг хамруулахаар ажиллаж байна. Үүний хүрээнд зээлийн мэдээллийн санд холбогдон ажиллахад шаардлагатай зүйлсийн талаар хоршоодод мэдээллийг хүргүүллээ. Эдгээрт доорх шаардлагууд багтаж байна.

Техникийн шаардлага

  1. Интернэтэд холбогдсон компьютертэй байна.
  2. Real IP /гадаад гарцууд руу холбогдоход ашигладаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сүлжээний хаяг байх бөгөөд уг хаягийг интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниасаа авна/ хаягтай байна.

ЗМС-нд холбогдох

  1. Microfinance програм болон програмын гарын авлагыг Хорооны www.frc.gov.mn цахим хуудаснаас татаж авна.
  2. Хороонд хүсэлт гаргана.
  3. ЗМС-гийн ажилтантай холбогдон /323298-Төрбат/ гэрээ байгуулж, нэвтрэх нэр, нууц үг авна.

ЗМС-гаас мэдээлэл авах

  1. ХЗХ-д итгэмжлэгдсэн ажилтнаа томилно.
  2. Зээлийн мэдээллийн санд зээлдэгчдийн талаарх мэдээллийг тухай бүр нийлүүлж, зээл төлөгдсөн даруйд мэдээллийг оруулах.
  3. Зээлийн мэдээллийн сангаас авсан зээлдэгчдийн мэдээллийн талаарх бүртгэл хөтөлж, мэдээллийг зөвхөн албан ажлын хэрэгцээнд ашиглах ба мэдээллийн нууцлалыг хамгаална.

Эх сурвалж: СЗХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 20 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 34 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 41 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 1 цаг 47 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 2 цаг 8 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 15 цаг 10 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 20 цаг 25 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 20 цаг 42 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 21 цаг 24 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 21 цаг 34 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top