x

Улсын Ерөнхий сайдын "учиртай" зохицуулалт

Монгол Улс УИХ-ын сонгуулийн жилийг ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөртэй угтсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн жилийг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилтгүй дуусгасан” гэж дүгнэгдэж хар тамгатай угтаж байна. Энэ бол Ковидын дараах хямрал гэх нэр томъёо бүхий эдийн засгийн мөчлөгт тун таагүй өдрүүд үргэлжлэхийн дохио болов уу. 

АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аас 2020 оны 9 дүгээр сарын 14-нд Монгол дахь хөрөнгө оруулалтын орчинд хийсэн тайлангаа танилцуулсан. Тайланд 2017-2020 оны 5 дугаарсар хүртэлх хугацаанд Монгол Улсад хэрэгжүүлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай дуусгаж чадаагүйг зарласан юм. 

Тэд “Монголын Засгийн газар банкны салбартай холбоотой ОУВС-гийн макро зохистой асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй учраас “Өргөтгөсөн хөтөлбөр” 2020 оны тавдугаар сард амжилтгүй дуусгавар болсон. Монгголын банкны системийн дийлэнх нь хөрөнгө оруулалтгүй хэвээр, хөрвөх чадваргүй банкууд хэд хэд байна. Тиймээс хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахдаа зарим тохиолдолд өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа, балансы нь сайн нягтлах шаардлагатай. Монгол Улс 2019 онд FATF-ийн саарал жагсаалтад мөнгө угаахтай тэмцэх асуудлаар орсон нь корреспондент банкны үйлчилгээнд хамрагдахад төвөгтэй болгосон” гэж мэдэгдсэн.

Гадна талд урьдчилан сэргийлүүлсэн энэ мэдэгдэл Монголын эдийн засгийг амьтай голтой байлгая гэвэл өрсөлдөх чадварт төр анхаарах, яаралтай оролцох “аваарын гэрэл” асаасныг их л хожуу ойлгоцгоолоо доо. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ сарын 23-нд “Саарал жагсаалтаас үүдэн манай улсын гадаадад хийж байгаа гүйлгээнүүдийн өртөг нэмэгдэж байна” хэмээн гунигтайгаар мэдэгдэв. Харин тэрбээр нэгэнт тавьчихсан өрүүдийн талаар “Томоохон дүнтэй өрүүдийг жигдлэх бодлого баримталж байна” гэж ямар марзан “бодол” ярьчихсаныг ойлгосонгүй.

Тэгвэл тулгарсан бэрхшээлийг Засгийн газар хэрхэн сөрж болох вэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн энэ сарын 7-ны өдөр Гадаад харилцааны яамны ажилтай танилцах үеэрээ хэлсэн “Чөлөөт зах зээл гэж байхгүй. Энэ бол миний баримталж байгаа бодлого шүү. Төрийн зохицуулалттай зах зээл л гэж бий” гэсэн өгүүлбэрүүд ихээхэн шүүмжлэл дагуулав. “Залдаг ноёнтой Засдаг түшмэлтэй улс” гэж үлгэрт гардаг ч харамсалтай нь түүний хальтирч хэлснийг засаж хэлэх түшмэл гарч ирээгүй л байна. Бидэнд Улсын Ерөнхий сайдын алдааг шүүх гэхээсээ учиртай зохицуулалтынх нь утга агуулгыг зөвөөр тайлж ойлгуулах нь илүү чухал болоод байна.

Улсын Ерөнхий сайд дээр дурдсан бэрхшээлүүдийн дунд Монгол Улсгадаад зах зээл дээрх өрсөлдөх чадвараа яаж нэмэгдүүлэх вэ, яавал Монголын бараа бүтээгдэхүүнүүд үнэтэй худалдаалагдах вэ, үүнд төр ямар дэмжлэг үзүүлж болох талаар хөндөж буйг олон хүн мэдэрсэн байх. Харин зарим маань “Чөлөөт зах зээл”, “Төрийн зохицуулалтгүй зах зээл” гэж хашгирах тун дуртайг ч анзаарлаа. Манай зургаан компани Хятадын компаниудтай очиж үнээр уралдаад нэгнээ дуусгаад дуусдаг. Төгсгөлд нь Монголын эрх ашиг хохирдог. Чөлөөт зах зээл гэж үүнийг хэлээд байна уу? 

Гэтэл факт өөр. Өнөөдөр компаниуд дангаараа, зөвхөн чөлөөт зах зээлийн зарчмаар хол явахгүй. Махаа ч, зөгийн балаа ч олигтой үнэд хүргэж чадахгүй л байна шүү дээ. Дэлхийн эдийн засгийн түүхээс харахад төрийн оролцоогүйгээр олон улсын зах зээлд орж явчихсан нэг ч “Азийн бар” алга. Энэ бол факт!

Өрсөлдөх чадварыг нэмэхийн тулд сайн боловсон хүчинтэй байх хэрэгтэй. Төр оролц! Сайн дэд бүтэцтэй байх ёстой, Төр оролц! Бага хүүтэй, урт хугацаатай зээл, хөрөнгийн эх үүсвэртэй байх ёстой. Төр баталгаа гаргаж өгч оролц! Миний бодлоор Улсын Ерөнхий сайд үүнийг л Төрийн оролцоо гэж бодож хэлсэн байх.

Өнөөдөр бид “Чөлөөт зах зээл” гэж хашгираад, гажаад хаачих бол? Hyunday, KIA хоёр, эсвэл Samsung компаниуд хоорондоо өрсөлдсөөр байгаад дэлхийн зах зээлд гарчихсан юм уу. Эсвэл Төр нь аль алийг нь дэмжээд дэлхийн зах зээлд гаргасан юм уу? Ялангуяа хоёр том эдийн засагтай харилцдагманай “мини” гэж хэлж болох эдийн засгийн хувьд дотоод чөлөөт өрсөлдөөн Монгол Улсын гадаад өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлдөг төдийгүй Төрийн оролцоотой гадаад сонирхлын нөлөөг Монголд бэхжүүлэн дэмжих эрсдэл нэмдэг. Үүнийг л У.Хүрэлсүх ойлгоод, ойлгуулаад ярьчихсан бол болчих байв.

Бидэнд тулгарсан бэрхшээл буюу өрсөлдөх чадварын “дайсан” маань өр болоод байна. Монгол Улсын өр 2020 онд ДНБ-ий 77 хувьтай тэнцэх төлөвтэй байна. Монгол Улс 2021 оноос эхлэн гадаад зээлдүүлэгчдэд төлөх өр төлбөрүүдтэйгээ нүүр тулж байгаа нь төлбөрийн тэнцлийн дарамтыг үүсгэж болзошгүй байна” гээд ОУВС зарлачихсан.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газрын өр 7.2 тэрбум ам.доллар, компаниудын зээл 18.2 тэрбум ам.доллар” гэж хэлсэн нь үнэн. Засгийн газрын баталгаатай бонд гэж одоо байхгүй. ХХБ л Засгийн газрын баталгаатай зээл авсан байсан, төлөөд дуусчихсан. Монголын зээлжих зэрэглэл, зээлийн хүү өндөр байгаа нөхцөлд дотоодын аж ахуйн нэгжүүд гаднаас ам.доллар татаж чадахгүй байна. Хэн чадах вэ? Төр чадна. Засгийн газар зээлбэл зургаан хувийн хүүтэй. Аж ахуйн нэгж зээлбэл 12-15 хувийн хүүтэй. Энэ зөрүү манай улсад үлдэх юм. Яагаад дэлхий нийтээрээ, улс орнуудын Засгийн газрууд нь бонд гаргаад гадаадаас валют зээлээд байдгийн учир энэ. Хамгийн сайн зээлжих зэрэглэлтэй нь Засгийн газар нь байдаг учраас хямд үнэтэй зээлийг авчирч ямар нэг аргаар эдийн засагтаашингээдэг. 

Тэгэхээр Улсын Ерөнхий сайд энэ нөхцөл байдал дунд өөрийнх нь мэдлэг, туршлагад тийм ч ойр бус сэдвээр дуугарахдаа зөв санаагаа буруу илэрхийлсэн болов уу гэсэндээ энэ учгийг тайлбарлах гэж хичээлээ. Учир нь энэ бол түүний асуудал биш бидний асуудал. Хүнд байдал руу орсон “орц”-ыг бид хамтдаа харж байсан ч гарцыг нээх эрх мэдэл түүнд л бий. 

У.Оргилмаа /baabar.mn/ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2 цаг 18 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2 цаг 40 мин 1924 оны Үндсэн хууль 4 цаг 21 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 цаг 31 мин Энгийнийг ухаалгаар 4 цаг 38 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 6 цаг 7 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 7 цаг 19 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 7 цаг 33 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 7 цаг 40 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 8 цаг 46 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 9 цаг 7 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 22 цаг 9 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... 1924 оны Үндсэн хууль Энгийнийг ухаалгаар Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв
Top