x

У.Хүрэлсүхийн Засгийн газрын удаах дайсан ноён АРХИ...

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар (“УИХ-ын эмэгтэй гишүүдээс” гэж бичээд байгаа) Архидан согтуулахтай тэмцэх тухай хуулийн төслийг удахгүй нээлтээ хийх намрын чуулганд өргөн барихаар холбогдох байгууллагуудаас санал авч эхэлжээ. Эхний хэлэлуүүлгийг өнгөрөгч дүрэв гаригт хийсэн юм байна.

Төсөл өргөн барих болсон үндэслэлээ гишүүн М.Оюунчимэг “Эрүүлжүүлэх байраар үйлчлүүлсэн 82 мянган хүний 80,8 хувь нь ажилгүй хүмүүс байна” гэв. Бараг 90 хувь. 70 гаруй мянган ажилгүй иргэн эрүүлжүүлэх байраар зочлоод гарчээ гэсэн үг. Тэр цааш нь “Засгийн газраас иргэдийг ажилтай, завгүй байхад зориулж бодлого гаргах нь чухал байна. Хоёрдугаарт архины зохистой хэрэглээг бий болгох хэрэгтэй” гэжээ. Тэр “зохистой хэрэглээ” гэдэг нь юу болох талаар өмнө мэдээлсэн. Архи худалдаалах тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, 5000 хүн тутамд нэг архи худалдаалах цэгтэй болгох...

М.Оюунчимэг гишүүний мэдээлснээр нийслэлд архи худалдаалах зөвшөөрөлтай 6000 мянган цэг байдаг гэнэ. Статистикийн газраас мэдээлснээр нийслэлийн хүн амын тоо сая 466 мянга 100 гэж гарсан байна. Харин УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга сая 200 мянга гэж залав. Статистикийн мэдээ жилийн өмнө гарсан гэж тооцвол лав 300 мянган хүнээ гээчихлээ. Манай удирдагчид тоо баримтад ингэж л ханддаг хүмүүс. Ард нь мэдээж зорилго бий байх л даа.

Сая 500 мянган хүнээр тооцвол 5000 хүний дунд нэг архи худалдаалах зөвшөөрөл гэхээр нийслэлд 300 цэг үлдэх нь ээ. Одоо байгаа 6000 зөвшөөрлийн 5700 нь цуцлагдана гэсэн үг. Найман нэрийн барааны дэлгүүрүүд бүгд байхгүй болно. Сумын төвд ганцхан дэлшүүр үлдэнэ. Тэдгээр нь мэдээж УИХ-ын гишүүний, эсвэл Засаг даргын өөрсдийнх нь дэлгүүр байх болно. Монополь учраас үнээ дураараа тогтооно, өрсөлдөгчгүй учраас борлуулалт нь нэмэгдэнэ.

Нөгөө талд шагийн архи цэцэглэнэ, архины хууль бус наймаа нэмэгдэнэ, түүнийг дагаад чанар муутай архи үйлдвэрлэж эхэлнэ, хүний амь эрсдэнэ. Арав гаруй жилийн өмнөх шигээ хуурамч архи, хууль бус борлуулагчидтай тэмцэх шинэ ажил ундарна даа.  Сэтгэлийн хөөрлөөр, судалгаагүй бурах ийм аюултай.

Гэтэл судалгаа тооцоог нь хийх ёстой Х.Нямбаатар сайд (энэ нэг эргүүтсэн төлгийг хуулийн салбарын дарга болгох санаа ямар ухаанд нь ухна үхсэн хүнээс гардаг байна аа) нөгөө санааг нь шүүрч аваад “хуулийн шинэчилсэн найруулга болгохоор” шийдсэн гэнэ. Хуульд бүхэлд нь өөрчлөлт оруулна гэсэн үг. Ингээд У.Хүрэлсүхийн Засгийн газар бас нэг дайснаа олчихлоо. Түүнийг ноён “АРХИ” гэдэг.

Нөхдүүд архитай л тэмцэх тухай яриад байгаа болохоос биш, архидалттай нь тэмцэх тухай хэн ч, юу ч ярихгүй байна. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга өөрөө хэлсэн дээ. Архидан согтуурч байгаа нөхдийн 80 хувь нь ажилгүйчүүд байна аа гэж. Тэгвэл архитай тэмцсэнээр ажлын байр нэмэгдэх үү?

Эсрэгээрээ архины хамааралтай хүмүүсээ эмчилдэг, тусалдаг, ажлын байранд зуучилдаг үйлчилгээг бий болгох ёстой юм биш үү? Тэрэнд нь мөнгөө зарцуул, ТББ-уудаа ажиллуул, хөрөнгө төсвийг нь гаргаж өг. Нийгмийн хог шаар гээд зөнд нь хаядгаа боль. Архи үйлдвэрлэгчид, ажил олгогч нартаа ханд. Үүнийг “нийгмийн хариуцлага” гэдэг болохоос биш шинэ жилээр чихэр тараахыг нийгмийн хариуцлага гэдэггүй. Тэр ажилгүй хүмүүс чинь ажилтай, орлоготой болоод ирэхээрээ аяндаа архинд донтохоо болино.

Харин архины зөв, зохистой хэрэглээ гэдэг бол огт өөр зүйл. Бараг соёл.  Хууль баталж, хорьж хязгаарласнаар соёл бий болдоггүй. Тийм учраас манай нөхөд энэ тухай ярихаасаа өмнө ажлын өрөөндөө архины шилтэй селфи хийж постолдгоо эхлээд больчих хэрэгтэй.

Гэх мэтчилэн асуудлыг уг үндсийг нь хардаггүй, аль болох амар хялбар аргаар шийдэх гэж оролддог манай төрийнхний нэг гажиг байна. Үр дүн нь дандаа эсрэгээрээ гардаг.

Гэвч энэ юу ч биш байх л даа. Өмнө хэлсэнчлэн тэд ийм зүйлийг санаандгүй буюу санаа зорилгогүй хийдэггүй. Санаж сэдээд, төлөвлөөд хийдэг. Нэг нь төсөл өргөн бариад, нөгөө нь тэрийг нь ахиулаад, нийгмийн эмзэг асуудал дээр дөрөөлж нийтээр нь талцуулж, хэрэлдүүлж байгаад араар нь өөрсдийнхөө сонирхлыг шургуулаад, ашгаа аваад гараад явчихдаг бүр номтой.  

  Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (66.181.184.113)
    Хэрэгтэй хууль гарах юм бна.Архинаас болж олон айлын амьдрал сүйрч доройтож бга шүү.Амжилт хүсье
    2020 оны 09 сарын 28 | Хариулах
  • Batchimeg (66.181.184.113)
    Ard tumen arhi ihk unetei bolchbol uuhgui ,harin darga nar turiin munguur uuh ni oilgomjtoi.Ta nar er emgui sogtuu baidag humuuc ene huuli gargah hereg bhgui
    2020 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.184.113)
    Дарга,гишүүд өөрсдөө архиддагаа больчих хэрэгтэй бна.
    2020 оны 09 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2 цаг 47 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 3 цаг 9 мин 1924 оны Үндсэн хууль 4 цаг 50 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 5 цаг 0 мин Энгийнийг ухаалгаар 5 цаг 7 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 6 цаг 36 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 7 цаг 48 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 8 цаг 2 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 8 цаг 9 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 9 цаг 15 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 9 цаг 36 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 22 цаг 38 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top