x

СОЛОНГОСЫГ ДАЙЛСАН НЬ

Тухайн үед Солонгосын хойгт Корё династи (918-1270) оршиж байлаа. Хөрш зэргэлдээ хятанчууд тэдэн рүү байнга довтлон зовоож байсан. Хятаны хамгийн сүүлчийн довтолгоо 1219 онд болсон юм. Гэхдээ тэд Чингисийн цэрэгт хөөгдөн тийш очсон хэрэг. Араас нь элдсэн монголчууд ингэж анх удаа Солонгост “зочилжээ”. Кото цайзад бүгсэн хятанчуудыг монгол цэрэг бүслэн буулгаж аваад нутаг буцсан. Төв Азид их дайн эхлүүлсэн монголчуудад Солонгосыг эзэлж байх зав байсангүй. Харин ч хятан нарыг буулгаж авахад солонгосчууд Монголын холбоотон болж хамт дайтсан билээ.

Хойгийг эзлэх жинхэнэ дайныг 1231 онд Өгэдэй хаан эхлүүлсэн. Монгол цэрэг Корёгийн нийслэл Кэйсонг эзэлж, нийт нутгийнх нь ихээхэн хэсгийг булаан авчээ. Солонгосын хаан ихээхэн гувчуур өгч байж арай гэж найрамдав. Энэ өглөгийг монголчууд чамлан улам ихийг нэхсэн төдийгүй язгууртан удмын хүүхэд барьцаанд өгөхийг шаардав. Иймээс солонгосчууд найрамдлаа таслаад Ганва (Ganghwa) хэмээх арал руу зугтан бүгжээ.

Ердөө дөрвөн жилийн дараа монгол цэрэг Солонгос руу хоёр дахь довтолгоогоо эхэллээ. Ганва аралд тусгаар тогтнолоо хадгалсаар буй Чой Ү-ийн (Choe U) төрийг бууж өгөхийг шаардан эх газартаа эргэж ирэхийг шаардан элч илгээсэн боловч цаадуул нь шаардлагыг биелүүлсэнгүй. Хойтон жил нь гурав дахь довтолгоо боллоо. Энэ удаа Солонгосын хойгийг тэр чигээр нь эзлэв. Тусгаар Ганва арал эзлэгдэлгүй үлдсэн боловч эзэд ноёд энэ удаа гэр бүлийнхнээ монголчуудад барьцаанд өгөв. 1247 онд монголчууд дөрөв дэх удаагаа довтолсон боловч Ганвагийн төр мөн л бууж өгсөнгүй. 1253 оны тав дахь довтолгоонд Солонгосын ван өөрийн биеэр монголчууд дээр ирж хүүгээ барьцаанд өгсөн боловч аралдаа шигдэн үлджээ. 1254-1259 оны зургаа дахь довтолгоогоороо Солонгосын хойгийг тэр чигээр нь хоёр дахь удаагаа бүрэн эзэлж, бууж өгдөггүй Ганвагийн төрд уурсан залхсан монголчууд Солонгосыг үнсэн товрог болгожээ. Энэ тухай Корё түүхэнд:

Энэ үед (1254) монгол цэрэг ойролцоогоор 206 мянга 800 хүн олзолсон ба алагдсан хүний тоо хязгааргүй. Монгол цэрэг явж өнгөрсөн хот тосгон үнсэн товрог болов.

Солонгосын хаад тоглоомын хүн болж цэргийнхэн энэ хооронд засаглаж байсан учир ийнхүү удтал эсэргүүцэн тэмцсээр байсан тул солонгосчууд асар их хохирол хүлээжээ. Дөнгөж 1258 онд Ганва аралд бослого гарснаар Чой Ү-гийн дэглэм унасан юм.

1259 онд Корё династийн сүүлчийн хаан болсон Воньжон (Wonjong of Goryeo) Хятад орж Хубилай хаантай уулзан бууж өгснөө илэрхийлсэн юм. Хубилай түүнийг Солонгосын хаан болгосон, энэ цагаас Солонгос нь Юань гүрний вассал болсон. Түүгээр үл барам Чун Ни Өл нь Хубилайн гүнжтэй гэр бүл болжээ. Энэ айлаас Юанийн томоохон язгууртан Ижилбөх ван төрсөн юм. Энэ үеэс монгол солонгосчууд хүргэн бэр идэвхтэй солилцох болов. Хубилайгаас хойших Юанийн хаадын ихэнх нь солонгос эхнэртэй байсан. Солонгосын хаан Гонминь (King Gongmin of Goryeo) монгол эхнэр авсан нь Будшир хэмээх монгол нэртэй Солонгосын хатан хаан Ногук (Qween Noguk) юм. Будшир нь Хубилай хааны гуч охин. Юанийн сүүлчийн их хаан Тогоонтөмөр ч солонгос эхнэртэй байсан, түүнийг хатан хаан Чи (Empress Qi) гэдэг байлаа. Тэрээр Өлзийхутуг хааны эх бөлгөө.

1270 онд Ганва аралд үлдсэн цэргийн эрхтнүүд бослого гарган Солонгосын шинэ хаан Воньжоныг унагах гэж оролдов. Бослогыг монгол солонгосын хамтарсан цэргийн хүчээр дарж, явцдаа Жэжү арлыг эзэлсэн билээ. Японыг эзлэхээр довтолсон Хубилайн довтолгоон нь ч монгол солонгосын хамтарсан цэргийн хүч байсан юм.

Хянганы нуруугаар нутагладаг, Чингисийн дүүгийн удам Наян, Бадан нар, Өгэдэйн удмын Хайдутай хүч хавсран 1287 онд Юань гүрний эсрэг бослого дэгдээжээ. Нас өндөр болсон Хубилайд хол газрыг морь унан туулах тэнхээ байсангүй. Гэвч өөрийн биеэр цэрэг удирдахаар шийдэж заан хөлөглөн Буйр нуурт хүрчээ. Тэнд Наянгийн цэргийг бут цохиод, Хайдуг цохихоор Хангайн нуруу руу хөдөлсөн аж. Ингэсээр 1292 онд монгол-солонгосын хамтарсан цэргийн хүч бослогыг бүрмөсөн дарсан түүхтэй.

Б.Баабар /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.55.188.85)
    Б.Баабар юу гээд байна,монгол солонгосын хүчээр гээд байх юм түүхээ мэддэггүй юмуу,тэр үед эзэлсэн улсаасаа торгуулын цэрэг гээчийг байгуулдаг байсан гэж л уншиж байсан юм
    2020 оны 09 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2 цаг 43 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 3 цаг 5 мин 1924 оны Үндсэн хууль 4 цаг 46 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар 5 цаг 3 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 6 цаг 32 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 7 цаг 44 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 7 цаг 58 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 8 цаг 5 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 9 цаг 11 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 9 цаг 32 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 22 цаг 34 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top