x

Хэлмэгдэгсдийн дурсгал ба шинэ Хэлмэгдүүлэлт

Өчигдөр монголчууд нийтээрээ Зөвлөлт Оросын шахалтаар байгуулсан Онцгой бүрэн эрхт комиссийн шийдвэрээр 30 мянга гаруй /сүүлийн үей эх сурвалжуудад 57 мянга орчим гэж мэдээлэгдсэн, үүнээс 30 мянга гаруйг нь буудан хороосон/ хүний амь, амьдралыг үгүй хийсэн их хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг дурсаж, хэлмэгдэгсдийн дурсгалын хүндэтгэн өнгөрүүллээ.

Энэ өдөр төрийн гурван өндөрлөг Төрийн ордны баруун талд байх Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай. Өчигдрийн хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булганд томилолтоор яваа шалтгаанаар цэцэг өргөх ёслолд оролцсонгүй. Харин УИХ-ын дарга Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлагууд цэцэг өргөх ёслолд оролцлоо.

Мөн өдөр өнгөрсөн зууны их хэлмэгдүүлэлтийн гай гамшгийг дурсахын зэрэгцээ өнөөдрийн Монголд бий болоод байгаа улс төрийн шинэ хэлмэгдүүлэлтийн тухай сэдэв олон нийтийн сүлжээний гол цөм болов. Мэдээж өнгөрсөн сонгуулийн өмнө болж өнгөрсөн том баривчилгаануудтай холбоотой. Дийлэнх шүүхээс ялаа авсан. С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, М.Энхсайхан, Б.Бямбасайхан, Г.Эрдэнэбат. болон бусад... Энэ удаагийн хэлмэгдэгсдийн өдрийн гол “онцлог” гэх үү дээ.

Хаалттай шүүх хуралдаануудаас тэдэнд өгсөн ял шийтгэл хөнгөдсөн, эсвэл хүндэдсэн, гэм бурууг нь хэрхэн тогтоосон, шүүхийн процесс яаж явсан, шүүхэд хэрхэн яаж нөлөөлсөн гэх мэтээр маш олон эргэлзээ, таамаг, хардлагуудыг үлдээсэн шүүхийн тогтоолыг олон нийт шүүн хэлэлцсэн хэвээр. Түүнээс илүүтэй шүүх эрх мэдлийг бүрэн хараандаа авч, гарын үзүүрээр хөдөлгөж буй “онцгой бүрэн эрхтэй” гурван хүний тухай...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар шүүгч, прокурор, АТГ-ын ажилтнуудыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр огцруулж, томилдог хууль баталснаас хойш жил хагасын хугацаа өнгөрч байна. “Түр зохицуулалт” гэж тайлбарласан энэ хууль нь бүр үйлчлэхээр болж байгаа юм даг уу.

Ямартай ч энэ хугацаанд Монголын сор болсон сэхээтнүүд, ардчиллын лидерүүд /АН-ын гэсэн үг биш шүү/ шоронгийн хаалга татаж, ҮАБЗ-ийн гурван гишүүний бах тавыг хангав. Шүүх эцсийн шийдвэрийг гаргасан хэдий ч шүүхийн дээр хэн байгаа тухай асуудал хэзээ ч дуусахгүй сэдэв боллоо.

Өмнө нь шүүхийн шийдвэргүйгээр "Онцгой бүрэн эрхт комисс"-ын гурван хүн /Х.Чойбалсан тэргүүтэй/ цаазын ял оноодог байсан бол өнөөдөр "ҮАБЗ" нэртэй онцгой бүрэн эрхт комисс шүүхийн шийдвэрийг залж байна аа гэсэн үг. Цаг үе нь, хэлбэр нь өөр боловч чанарын ялгаа бол нэг их байхгүй... 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2 цаг 47 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 3 цаг 9 мин 1924 оны Үндсэн хууль 4 цаг 50 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 5 цаг 1 мин Энгийнийг ухаалгаар 5 цаг 7 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 6 цаг 36 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 7 цаг 48 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 8 цаг 2 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 8 цаг 9 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 9 цаг 15 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 9 цаг 36 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 22 цаг 38 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top