x

ШХАБ-д гишүүнээр элсэх эсэхийг хаалттай хэлэлцэнэ

Манай улс 14 жил ажиглагчаар оролцсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний ээлжит уулзалт арав гаруй хоногийн дараа болох гэж буй. Үүнээс өмнө манай улс тус байгууллагын гишүүн болох шийдвэр гаргах эсэх нь олон нийтийн анхаарлын төвд байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-д элсэх нь эдийн засагт эергээр нөлөөлөхийн зэрэгцээ томоохон төсөл хөтөлбөрүүд хөдлөх боломж бүрдэнэ гэдгийг Эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ хэлсэн. Үүнээс хойш ШХАБ-ын гишүүн болох нь зөв буруу гэсэн хэлэлцүүлэг олон нийтийн дунд өрнөлөө. Тухайлбал, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүмүүс болоод дипломатчид ШХАБ-д элсэх нь гуравдагч хөршийн харилцаагүй болж, эдийн засгаа хумих эрсдэлтэй учир төвийг сахих бодлогоо баримтлан ажиглагчийн статусаа үргэлжлүүлэх нь зүйтэй гэх байр суурь, илэрхийлсэн.

Харин анх улс төрийн нэгдэл болон байгуулагдсан ШХАБ өөрийн стратеги бичиг баримтаа боловсруулснаар 2015 оноос хойш тус байгууллагын нөхцөл байдал олон улсын төвшинд өөр болж байгааг Гадаад харилцааны сайд онцолсон юм. Тэгвэл манай улс ажиглагчийн байр сууриа хадгалах уу, эсвэл гишүүнээр элсэх үү гэдгээ өнөөдөр шийдэх бололтой. Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдаанаар гадаад бодлогын асуудлаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, ШХАБ-д элсэх эсэхийг хаалттай горимоор хэлэлцэх гэнэ. Энэхүү хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга ч оролцох юм байна. Үүний өмнө буюу өчигдөр УИХ-дахь МАН-ын бүлгийнхэн хуралдаж, уг асуудлаар байр сууриа нэгтгэжээ.

ШХАБ-ыг анх 1996 онд Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикстан Улсын төрийн тэргүүнүүд уулзаж, хилийн цэргийн салбарын итгэлцлийг бэхжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурснаар улс төрийн нэгдэл болгон байгуулсан түүхтэй. Үүнээс хойш ШХАБ Узбекстан, Энэтхэг, Пакистан Улсыг гишүүнээр элсүүлж, ажиглагч болоод түншийн хүрээгээ тэлсэн байна.

Түүнчлэн ирэх сарын 9-10-нд БНХАУ-ын Чиндао хотноо болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ, Монгол, БНХАУ-ын төрийн тэргүүн нар гурван талт уулзалт хийхээр төлөвлөсөн байна. Уг уулзалтаар эдийн засгийн коридорын асуудлыг хөндөх бөгөөд төмөр зам, цахилгаан дамжуулах сүлжээ, авто замын төслүүдийг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 40 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 54 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 1 цаг 1 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 2 цаг 7 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 2 цаг 28 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 15 цаг 30 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 20 цаг 44 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 21 цаг 1 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 21 цаг 44 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 21 цаг 54 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top