x

Сангийн сайд аа! Ногдол ашиг хаана гацав?

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийг шүүхэд өгөх болж байна уу?

Сангийн сайд нүүрс ачсан машины цувааг тоолсоор, ЭТТ иргэдэд ногдох хувьцааны мөнгийг шилжүүлсээр “тулчихлаа”. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ сарын 27-нд “Экспорт нэмэгдэж байна. Өчигдөр 2233 машн нүүрс гарсан нь түүхэн хамгийн өндөр экспортын хэмжээ юм” гээд эрхийгээ гозойлгон жиргэжээ. 

Уучлаарай, Ч.Хүрэлбаатар сайд аа! Энэ таны амжилт биш юм аа. Хариуд нь танд “дунд хуруу илгээмээр” санагдчихлаа. Яагаад гэж үү? Яг энэ түүхэн амжилт гаргасан өдөр чинь “ЭТТ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг сэтгүүлчдэд ээрүүлж яагаад ногдол ашиг тараахгүй байгаагаа тайлбарлалаа л даа. Тэдний зүгээс хийх ёстой ажлаа хийжээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын хэлснээр бол тус компани 2019 онд 1.3 их наядын ашигтай ажиллажээ. Иргэдэд тараах ногдол ашигт, төмөр замд, бүр 30 мянган хонинд нэг сая ам.долларын хандив өргөснөөс нь харвал үнэн байх. Ингээд “ЭТТ” компанийн 14.7 хувийг 2 сая 513 мянган иргэн эзэмшдэг гэнэ. Нийт 2 тэрбум 200 сая гаруй хувьцаагаа нэг хувьцаанд ногдох ашгийг 90 төгрөгөөр тооцохоор 190 тэрбум төгрөг, үүнээс ашгийн 10 хувийн татварыг хасаад 179 тэрбум 874 сая төгрөгийг Үнэт цаасны компанид шилжүүлсэн гэж ярилаа. 

Заавал Б.Ганхуягт итгэх албагүй тул эргэлзэх, судлах боломж бас нээлттэй. Нэг ийм гэрээ байна. 2020 оны 4 дүгээр сарын 29-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” /ҮЦТХТ/ ХХК-ийн хооронд байгуулсан “ҮЦТХТ ХХК-аар зуучлуулан ногдол ашиг хуваарилах гэрээ юмсанж. ҮЦТХТ ХХК нь хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргаж түүнийхээ дагуу хуваарилах үүрэгтэй юм байна. Ямар “ЭТТ” өөрсдөө тарааж суултай биш. Ингээд энэ зуучлал гэгчийнхээ ажлын хөлсөнд 124 сая 337 мянга 550 төгрөгийг Төрийн банкин дахь дансаараа авчээ.

Харин уг гэрээгээр “ЭТТ” ХК нь 2019 оны хувьцааны ногдол ашигт хуваарилах 179 тэрбум 830 сая төгрөгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Төрийн дансан дахь 100 900 096 879 дансанд шилжүүлэх үүрэгтэй. Энэ үүрэг биелэгдчихэж.

Иргэд хувьцааны ногдол ашгаа хүлээж байна. Яах вэ? Энэ дансыг шалгах уу? Яавал иргэдэд ногдол ашгийг нь өгөх вэ, Ч.Хүрэлбаатар сайд аа? 

Тэгэхээр та нүүрс ачсан машин биш арай өөр юм тоолох ёстой байгаа биз? 

Уг нь энэ гэрээний 3.2.3-т “Ногдол ашиг дансанд орсноос хойш 5 хоногт багтаан хувьцаа эзэмшигчдийн төвлөрсөн хадгаламжийн дансанд шилжүүлэх үүрэгтэй” гэсэн байна. Гэтэл 2.5 сая иргэнээс нэг нь ч ногдол ашгаа аваагүй байна. Үүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчжээ гэж үзэж болохоор байгаа биз? Тэгвэл гэрээгээ зөрчсөн бол яах вэ гэдэг нь бас уг гэрээний 4.1-д заасан. Талууд хэлэлцээр хийх замаар шийдвэрлэж чадахгүй бол Монгол Улсын хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн байна. 

Одоо яах вэ? “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийг шүүхэд өгөх болж байна уу? Яагаад Сангийн сайдаас “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гэрээний биелэлтийг нэхээд байна вэ гэхээр Сангийн яам энэ байгууллагын ТУЗ-ийг байгуулж шууд чиглэл өгөх эрх бүхий байгууллага нь юм аа. 

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Байгалмаагийн хувьд 2.5 сая иргэний дансны тулгалтыг хугацаанд нь хийж чадаагүй нь цаг хожиж 179.8 тэрбум төгрөгийг дансандаа байлгах сонирхолтой байна уу гэж харагдаж байна. Тийм бол Төрийн банкны дансан дахь 179.8 тэрбум төгрөг хоног тутамд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д хэдэн төгрөгийн ашиг авчрах вэ гээд цааш бодох шаардлага гарч байна. Яагаад тавдугаар сард шилжүүлсэн 60 тэрбум төгрөг очих ёстой буюу бүрэн бүртгүүлж арилжааны дансаа холбосон 600 мянга орчим иргэндээ өнөөдрийг хүртэл очоогүй байна вэ? Энэ мөнгө өнөөдрийг хүртэл ямар хэмжээний хүүгийн ашгийг тус компанид авчрав гээд хардаж болно биз дээ? Арай ч Сангийн яам өөрийн удирдлага дахь компаниараа дамжуулж мөнгө хүүлээгүй байх гэж найдахыг хүсч байна. Энэ бүхэнд яаралтай хариуг Сангийн яамнаас, түүний удирдлага дахь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аас нэхэж байна! Эсвээс гэмт хэргийн шинж чанарын болзошгүй нөхцлүүдийг нь хууль хяналтын байгууллагаар шалгуулах, шүүхэд хандах эрх иргэд, олон нийтэд бий гэдгийг анхааруулъя! 

У.Оргилмаа /baabar.mn/ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.59)
    Ehleed MAN.n gishuud demjigchided ugnuu daraan hureltswel bagaar ugnu huleej bai
    2020 оны 09 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2 цаг 14 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2 цаг 36 мин 1924 оны Үндсэн хууль 4 цаг 17 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 цаг 28 мин Энгийнийг ухаалгаар 4 цаг 35 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 6 цаг 3 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 7 цаг 15 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 7 цаг 29 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 7 цаг 36 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 8 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 9 цаг 3 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 22 цаг 5 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... 1924 оны Үндсэн хууль Энгийнийг ухаалгаар Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв
Top