Азийн хөлбөмбөгийн холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд, Ерөнхийлөгч Шэйх Салман Бин Халифагийн шууд дэмжлэгтэйгээр 79 дүгээр дунд сургууль хөлбөмбөгийн талбайг шинэчилж, ашиглалтад орууллаа.
Энэхүү бүтээн байгуулалт нь өсвөр насны хүүхэд багачуудын хөл бөмбөг тоглох 20х50 хэмжээтэй талбайгаас гадна хувцас солих байр барьж, 2020-2021 оны хичээлийн шинэ жилээс өмнө нээлтээ хийв.
Нээлтийн үйл ажиллагаанд МХБХ-ны хамт олон, дасгалжуулагч нар, 79-р сургуулийн багш, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөгчид, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, гүйцэтгэгч “Дэрэн Наран” ХХК-ий захирал Г.Мөнхчулуун, 79-р сургуулийн захирал У.Дугармаа нар оролцов.