x

“Шаргалжуут” рашаан сувилал ЦААЗЫН ТАВЦАНД!

Баянхонгор аймгийн төвөөс  зүүүн хойд зүгт, 60 километрын зайтай “Шаргалжуут”-ын рашаан сувиллыг монголчууд  андахгүй. Анх, 1690 оны үед Өндөр гэгээн Занабазар, Ламын гэгээн  Лувсанданзанжанцан нарын хутагт хувилгаадууд уг рашаан дээр судалгаа хийж,  хүн ардыг эмчилж ирсэн эртний түүхтэй.

“Шаргалжуут”-ын халуун рашаан нь анагааж эмчлэх чанар, эмнэлзүйн ач холбогдол, байгалийн өвөрмөц тогтолцоо, байгалийн жамаар ундран гарах хэмжээгээрээ дэлхийд  хосгүйд тооцогддог. Харамсалтай нь, эртний түүхтэй энэхүү рашаан сувилал өнөөдөр ЦААЗЫН ТАВЦАН  дээр иржээ. 

Тус рашаан сувилалд жилдээ 10 гаруй мянган хүн ирж, эмчлүүлдэг. Рашаан эмчилгээг жил алгасахгүй хийх эмчилгээний стандарт, заавартай байдаг. Гэвч, ирэх есдүгээр сараас  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шийдвэрээр “Шаргалжуут”-ын рашаан сувиллыг хаах асуудал  яригдаж эхэллээ. Хэрэвзээ уг рашаан сувиллыг хаавал иргэдийн эмчилгээ тасалдах эрсдэл нүүрлээд байна.  

“Шаргалжуут”-ын халуун рашааныг устгаж, газрын гүний дулааны цахилгаан станц барих нэрээр  их мөнгө олох зорилготой улс төр, бизнесийн бүлэглэл 2013 оноос эхлэн өнөөг хүртэл рашааны орд газрыг булааж авахаар улайран дайрч ирсэн  явдал сүүлийн үед бүр ч эрчимжиж эхэлжээ.  Монголчуудын зорин очих дуртай тус рашаан сувиллыг хааж,  гүний цахилгаан станц барих нь эдийн засгийн хувьд ашигтай гэх зарим хүмүүсийн мөнгөний сонирхол энэхүү рашаан сувиллыг “үхлийн ирмэгт” аваачих болсныг нутгийн иргэд шүүмжилж байна.  

“Шаргалжуут”-ыг хааж,  газрын гүнд байгаа галт уулын халуун хайлмаг дээр  гүний цахилгаан станц барьснаар Баянхонгор аймаг  экологийн сүйрэлд орох эрсдэлтэйг байгаль экологичид болон эдийн засагчид анхааруулж байгаа юм.   Гүний станц нь цэвэр ус  маш ихээр ашигладаг учир ойр орчмын бүх гол, булаг ширгэж хуурайшиж намагших эрсдэлтэй. Мөн газар хөдлөлт эрс ихэсдэг болохыг эрдэмтэд хэлж байна. Нөгөөтэйгүүр, гүний  станцын цэвэр усны хэрэглээг Баянхонгор аймгийн цэвэр усны нөөц нэг сар ч хангаж чадахгүй аж.

“Шаргалжуут”-ын рашаан сувиллын газрыг  “дээрэмдэх” асуудал 2013 оноос эхэлж, эцэст нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарамт шахалтаар рашаан сувиллыг  хаах асуудал өнөөдөр ид хөндөгдөж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинэхэн дарга  Т.Гантулга анхны ажлын томилолтоо Баянхонгороос эхлүүлж, “Шаргалжуут” дээр  28 хүнтэй десант буулгасан нь ард түмэнтэйгээ  “Хүчээ нэгтгэх” андгайтай үнэмлэхүй олонх болсон МАН ард түмэн, бизнес эрхлэгчдээ дарамтлах болсны бодит нотолгоо гэж харах үндэслэл ч байна.

“Шаргалжуут” рашаан сувилалд 160 хүн ажиллаж, амьдралаа залгуулдаг.  Гэвч, аймгийн удирдлагууд асан Г.Батжаргал, Б.Батсуурь нар нь Японд Элчин сайдаар сууж асан С.Хүрэлбаатартай нийлж, нутаг усныхаа рашааныг сүйдэлж, мөнгөөр зарах сонирхолтой байгаа бололтой. Учир нь, “Шаргалжуут” компанийн  зүгээс тус рашааныг төрийн хамгаалалтад авах хүсэлтийг гурван жилийн өмнөөс гаргасан ч өнөөг хүртэл нутгийн удирдлагууд хүлээж аваагүй нь нутгаа зарах гэсэн сонирхол байсных уу гэх хардахад хүргэж байна. 

Хэрэвзээ нутгаа, рашаан сувиллаа боддог удирдлагууд бол аль хэдийнэ “Шаргалжуут”-ыг төрийн хамгаалалтад авах ёстой байв.  “Шаргалжуут”-ын зүгээс тусгай зөвшөөрлөө сунгуулах, газрын төлбөрөө төлөх хүсэлтээ удаа дараа тавьсаар буй ч орон нутгийн удирдлагууд нь хүлээж авахгүй байгаа нь ондоо сонирхол агуулж ирснийх гэхээс өөр барьцгүй болоод байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.9.40.138)
    Монгол улсыг Монгол хүн удирддаг гэхэд заримдаа эргэлзэх юмаа.
    2020 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.40.138)
    Шаргалжуутын шиг ийм олон рашаан нэг дор байдаггазар дэлхийд ховор л байдаг байхдаа. Монголчуудад хайрласан бурхны бэлэг юм даа.
    2020 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.164.223)
    Заза одоо угаасаа хаагдсан гэсээн. Бүх тогоо таслаад турбогаа салгаад усаа таслаад 0 зогсолт хий гэсэн гэсэн ажилтнууд нь яриад байна лээ
    2020 оны 08 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2 цаг 46 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 3 цаг 8 мин 1924 оны Үндсэн хууль 4 цаг 49 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 5 цаг 0 мин Энгийнийг ухаалгаар 5 цаг 7 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 6 цаг 35 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 7 цаг 47 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 8 цаг 1 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 8 цаг 8 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 9 цаг 14 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 9 цаг 35 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 22 цаг 37 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top