x

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Арван хоёр дахь өдөр

Гадаадад байгаа Монголчуудаа авч ирэх үйл ажиллагаа эрчимжиж, олон мянган хүмүүс ирж байгаа тул 3 сард карантинд байхдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ оруулахаар шийдэв. Эх нутагтаа ирэх гэж хүмүүст бага ч болов мэдээлэл болох байх. Гэхдээ аль 5 сарын өмнөх мэдээлэл гэдгийг анхаараарай.

Өглөөний цайнд сүүтэй будаа ирсэн, цэлмэг нартай бас цэнгэг дулаахан сайхан өдөр эхэлж байна. Үдийн алдад Халдвартын тандалт судалгааны төвөөс хүн ярьж асуумж бөглүүлэв. Ингээд нийтдээ хорооны цагдаа, эрүүгийн цагдаа, халдвартаас гурван удаа ярьж гурван адил зүйл дахин дахин асуулаа. Уг нь “бидний” дундын мэдээллийн сан энэ тэр гэж байдаг бол олон хүн давхар ажил хийхгүй, энэ хэрээр зардал мөнгө, цаг хугацаа хэмнэхээр санагдах юм. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал гэж байгаа өнөө үед их өгөгдөл, харилцаа холбоо, хиймэл оюун ухаан ашиглаад энэ зэргийн мэдээллийн баазийг нь манай залуус дор нь хийнэ дээ. 11 цагийн мэдээгээр сэжигтэй байж болох бүх хүмүүсээс шинжилгээ авч дууслаа гэж мэдэгдэв. Бидний тооцоогоор бол сэжигтэй хүмүүсийн тоо гүйцээгүй. Тэрийг нь ч холбогдох хүмүүст нь дамжуулав.

Сайхан дулаахан өдөр тул өдөр эмчийгээ гуйж байгаад нөгөө тагтан дээрээ гарч салхинд хэсэг зогслоо. Хажуу тагтныхан ч бас нарлаж байна. Халдварт явсан залуугийн шинжилгээ нь зүгээр гарчээ. Өчигдөр, өнөөдөр хоёр овоо давстай хоол өгч байна. Манай өрөөний гурав заримдаа идэж чадахгүй, талыг нь асгасан. Надад бол шорвогдуу санагдсан ч идэж болохоор байсан тул бүгдийг нь тууж л орхисон. Манай өрөөнийхөн нөгөө тагтны залуусаас хоол чинь аймаар шорвог байна уу гэж асуухад өө тэр мэрийг нь мэдсэнгүй ш дээ, бидэнд порц нь л чухал болохоос биш тэр шорвог энэ тэр нь сонин биш ээ гээд тав нольдож харагдана билээ. Хоол оруулж ирдэг эгч маань ч биднээс илүүтэйгээр хоног тоолж буй бололтой. Цай аягалах зуураа одоо юу байхав дээ, гуравхан хоног үлдлээ шүү дээ гэж хэлэх нь биднийг хурдан гэртээ хариасай гэх сэтгэлийнх.

Сэрүүн газар монгол дээл шиг сайхан зүйл байдаггүй юм байна. Юүдэнтэй цамц, элдэв долоон юм давхарлаж өмсөөд өмсөөд дээлийг гүйцэхгүй юм байна. Гарч байгаад сайхан хөвөнтэй дээл хийлгэж авна аа. Эсвэл бэлэн зардаг газрууд зөндөө байгаа биз дээ Нарантуулаас авахуулаад. Ах хүү бол хөвөнтэй, хурган дотортой, дан гээд 10 гаруй дээлтэй гээд л бааварлаад байна билээ. Карантинаас дээл мээлээ нөмрөөд гарвал аймаар харагдах байх даа ккк

Хүүхэд өвдөхөөрөө ээж, айхаараа ааваа үгүйлдэг гэнэм. Нэпко кидсийн залуус цаг үеэ мэдрэн хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн хөөрхөн ном гаргажээ. Яг л миний түүх зурайж байлаа. “Тагнуулч хүү Одко вирустэй тэмцсэн нь” гэдэг энэ зурагт номыг монгол ген энэ тэр гээд ирваатаад байдаг зарим нэг насанд хүрсэн хүмүүст яг энэ коронавирусын үеэр хүүхдүүдээс илүүтэйгээр уншуулмаар санагдав. Хүүхдүүдээ та нар аав ээжүүдээ энэ номыг авч өгөөрэй, номыг дэлгүүрүүдээр тараад эхэлсэн гэсэн шүү:)

“Цангаад байна” гээд байхаар тэгсэн үү яасан NEPKO KIDS-ийн залуус ирж хүүхдийн номын дээжээ барингаа Ван Сюфэнийн “Цайны түүх” гээд сайхан номыг нэлээд олон масктай цуг бэлэглэлээ. Баярлалаа та бүхэнд! Цайны түүх их сонирхолтой юм. Хятадууд цайгаа үндэсний ижилсэлтэйгээ холбон тайлбарлаж ойлгон итгэдэг аж. Сайн чанарын шар айраг, архи хийдэг шиг цэвэр, цэнгэг ус сайн цайны хамгийн чухал орц ажээ. Түүнчлэн зөв хандлахаас авахуулаад буддын шашин ба цай хоорондоо хэрхэн бие биенээ нөхцөлдүүлэн хөгжсөн тухай бичсэн гоё ном байна. Манайхан цагаан идээ, айргаараа ийм гоё түүх, ном хийгээсэй!

Орой гэнэт та бүхнээс шинжилгээ авахаар болсон тул өрөө тасалгаагаа бэлдэж байгаарай, хамгаалалтын хувцастай хүмүүс хараад битгий сандраарай гэж сануулав. Уг нь ажиглалтад байхад янз бүрийн шинж тэмдэг илрээгүй бол шинжилгээ авахгүй гэж байсан юм. Удалгүй хамгаалалтын битүү цагаан хувцастай хүмүүс ирж бид дөрвөөс, манай давхрын (манай байрны бусад хүмүүсээс авсан байх) хүмүүсээс хоолой, хамарнаас арчидас аваад, гарахдаа өрөө ариутгаад гарлаа. Хариу нь 24-48 цагийн дотор гарна гэсэн. Нөгөө хэд хоногийн биднийг “айлгасан” цагаан хувцастай хүмүүс манай өрөөнд ингээд ороод ирнэ гэж тухайн үедээ бодоогүй. Айгаагүй ээ айгаагүй. Гэхдээ хаа хаанаа сүртэй л юм билээ өөрийгөө нэг тийм харь гарагийн, эсвэл өвөрмөц бодгаль гэж төсөөлөөд ккк. Биш ээ, тэд нар харь гарагийн хүмүүс шиг ч юм уу?

Шинжилгээгээ өгчихөөд “Contagion” киног үзээд яг дотор нь орчихсон бэмбэгнээд сууж байтал энэ ээлжийг ахалж байгаа эмч, манай хоёр эмчтэй гурвуулаа гэнэт ороод ирэв. Удалгүй намайг толгой эргэтэл загналаа. Киноноосоо тэр дороо гарч чадахгүй хэсэг гайхаж зогслоо. Өдрийн тэмдэглэлээс болж дахиад л асуудал үүсчээ. Хамгийн сүүлд арван жилийн сургуульд байхдаа хэрэг хийгээд ангийн багшдаа ингэж нэг алуулж байсан минь санаанд оров. Ахлах эмчид загнуулсан түүхээ бичвэл нэлээд урт пост болох гээд байгаа тул дараагийн постоор тайлбар мэдээлэл оруулъя. I will see you bro гээд ах хүүг даапаалаад байсан чинь эмч нар намайг, миний тэмдэглэлийг бас өдөр болгон уншаад We also see you babe гээд суудаг юм байна ккк

Баахан хүмүүс 12 дахь өдрийн тэмдэглэл нэхээд. Утсаар хүртэл ярьж байна, эхнэрээр хүртэл яриулж байна. Зарим нь бүр чи карантинаасаа оргочихсон юм уу ч гэж байх шиг. Тэвчээргүй бас сүртэй шд, оруулах гэж л байна даг. Ккк. Эмчид аймаар загнуулаад нэмж тэмдэглэл оруулах наастргүй болчихсон байсан юм өө:(

Үргэлжлэл бий...

Өмнөх өдрүүдийн тэмдэглэлийг дараах холбоосуудаар орж уншаарай!

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Эхний өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Хоёр дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Гурав дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Дөрөв дэх өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Тав дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Зургаа дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Долоо дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Найм дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Ес дэх өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Арав дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Арван нэг дэх өдөр

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2 цаг 21 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2 цаг 43 мин 1924 оны Үндсэн хууль 4 цаг 24 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 цаг 34 мин Энгийнийг ухаалгаар 4 цаг 41 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 6 цаг 10 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 7 цаг 22 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 7 цаг 36 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 7 цаг 43 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 8 цаг 49 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 9 цаг 10 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 22 цаг 12 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top