x

Өглөө тэтгэвэр буусан, өдөр мөнгөгүй

Хүн төрөлхтөн үргэлжийн дайн тулаантай, олон янзын ороо бусгаа нийгэм туулсан ч чадлынхаа хэрээр хүнлэг, шинэлэг зүйл сэдсээр иржээ. Түүний нэг нь ахмад насны тэтгэвэр юм. 150 жилийн өмнө ажилчин анги үүсээд, ажил хийж буй залуус нь цалингийнхаа тодорхой хэсгийг ажил хийх чадваргүй ахмад настнууддаа зориулах хүнлэг механизмийг анх бодож олж.

Социалист, Капиталист хоёр системд ялгаагүй л ахмадууд тэтгэвэр авна. Нэг хэсгээс аваад нөгөө хэсэгт тараадаг энэхүү энгийн механизмыг эхэндээ төр дангаараа гүйцэтгэж дөнгөөд байлаа. Гэвч барууны орнуудад төрөлт буурч, дундаж наслалт уртсах хэрээр төлдөг хүн нь цөөрч, авдаг хүн нь олон болж жамын аясаар төр дангаараа тэтгэвэрийн тогтолцоог ажиллуулж чадахгүйд хүрсэн юм. Шимтгэл өндөр, тэтгэвэр бага байдаг нь ганц манай зовлон биш, дэлхийн ихэнхи орнуудын туулаад гарсан, одоо ч тулгарч буй бэрхшээл. Азаар Япон, Солонгос, Барууны орнуудтай харьцуулахад харин манай улс харьцангуй залуу учир жаахан ухаалаг зохицуулалт хийчихэд л шийдэх юм уг нь.

Нэг талд НДШ өндөр байна гэж гомдоллодог, нөгөө талд 60 хүрч тэтгэвэртээ гараад 61 хүрээд нас барлаа, юу ч авч чадсангүй, тэтгэвэр бага байна гэж гомдоллодог. Яг энэ цаг мөчид 1 сая 200 мянган хүн нийгмийн даатгал төлж, зөрөөд 350 мянга гаруй хүн тэтгэвэр авч байна. Ойролцоогоор 3-4 залуу нэг ахмадын тэтгэвэрийг төлж байна гэсэн үг. Бодоод үзье, дундаж цалин 1 сая төгрөг гэхэд 3-4 хүний НДШ нийлээд 300-400 мянга болж байна, яг л өнөөгийн дундаж тэтгэвэр. Хөгшин залуу хоёулангийнх нь л гомдол зөв. Хэн ч буруугүй угаасаа механизм нь л хуучирсан хэрэг.

Дахин хэлэхэд Нийгмийн Даатгалын механизм нь муу буруу гээгүй юм шүү, нэг үе ажиллаад болоод байсан одоо бол яалт ч үгүй хуучирсан хэрэг л юм. Мэдээж улсын нийгмийн даатгалын систем дампуураад алга болчихгүй, ямартай ч хүнийг хоосон үлдээхгүй давуу тал бий. Зүйрлэбэл нийтийн тээврийн үйлчилгээ шиг л. Нэг үе бүгд автуусаар яваад болоод байсан бол яваандаа такси, приус унах хэрэгцээ гарсан шиг л. Ер нь банкны зээлийн хүү яаж үүсдэг юм бэ? Бат 100 төгрөг хадгалуулж 115 төгрөг болгож авна. Харин Чимгээ 100 төгрөг зээлж 120 болгож төлнө. Батын хадгалуулсан мөнгийг банк өсгөж өгдөг юм биш, зээл авсан Чимгээ л өсгөж өгдөг, Чимгээ банканд хүү төлдөг юм биш Батад л хүү төлдөг. Банк дунд нь дамжуулж 5 төгрөгний ашиг хийдэг л газар юм.

Улсын нийгмийн даатгал ч бас маш энгийн бүтэцтэй. Гурван залуу хүнээс авсан НДШ –ийг нэг тэтгэвэрийн хөгшинд шууд өгчихдөг. Товчхондоо чи НДШ төлж байгаа нь нэг танихгүй өвөө, эмээгийн тэтгэвэрийг л төлж байгаа хэрэг, ирээдүйд чиний мөнгө хуримтлагдаад байгаа юм биш. Нийгмийн даатгалын сан чиний мөнгийг аваад байгаа юм биш, тэтгэвэрийн нэг хөгшин л одоо авч байгаа юм. 

Уг нь мөнгө гэдэг зүйл эргэлдэж л байвал өсдөг, хүү өгөөж өгөх учиртай зүйл. Иймээс ч бусад улс орнуудын бодож олсон зүйл нь тэтгэвэрийн даатгалд цугларсан мөнгийг хувьцаа, хөрөнгө оруулалт, бонд авах замаар эргэлдүүлж, хүү өгөөжийг нь сайн өсгөх явдал юм. Гэхдээ тэтгэвэрийн даатгалд цугларсан мөнгийг төр дангаараа эргэлдүүлж өсгөх боломжгүй. Төрд толгой муутай улсууд ажилладаг гэсэн утгаар биш шүү, төрийн шийдвэр бол улс төрийн шийдвэр байдаг учраас л тэр. Энэ их мөнгийг хэн нэг улс төрч, хэсэг бүлэг хүн шийдэх ямар ч боломжгүй, заавал хардлага улс төржилт, луйвар булхай орж таарна. Зүгээр л нэгнээс аваад нөгөөд тараах энгийн хуучин механизмыг хүртэл ажиллуулж чадахгүй хэдэн зуун тэрбумын асуудал үүсгэж, зарим нь шоронд сууж, зарим нэг банкаа дампууруулж байхад цаашдаа яаж хөрөнгө оруулалтын илүү нарийн механизмыг ажиллуулах вэ? Ямар улс төрийн шийдвэрээр, хэн тэр их мөнгийг эргэлдүүлэх вэ? Энэ боломжгүй.

Иймээс гадны улсуудын бодож олсон нь хувийн тэтгэвэрийн даатгалын мөнгөө хэрхэн, хаана эргэлдүүлэх вэ гэдгийг даатгуулагч иргэн өөрөө сонгох нь явдал юм. Даатгуулагч иргэн заавал санхүүгийн эксперт байх албагүй, хувийн тэтгэвэрийн даатгалын үйлчилгээнээс л аль нэгийг сонгож дугуйлахад хангалттай. Харин төр эдгээр даатгалын компаниудын хэн нь эрсдэлтэй, хэн нь эрсдэлгүй зөв гэдгийг тодорхойлж өгнө. 

Бас нэг анзаардаггүй зүйл бий. Технологийн хөгжлөөс үүдэж та ажилтайгаа үлдэх нь байтугай таны ажил мэргэжил ер нь өөрөө үлдэх үү гэдэг шинэ айдастай болсон. Биднээс нэг их хол юм шиг санадаг. Гэхдээ саяхан нэг л өдөр Улаанбаатар хотын бүх кондуктор ажилгүй болсоныг санах хэрэгтэй. НӨАТ систем бүрэн цахимжиж, интерактив програмууд хөгжчихвөл нягтлангууд ч удахгүй ажилгүй болно. Онлайн худалдаа хөгжөөд хувцасны лангууны худалдагч нар ч ажилгүй болоод эхэлсэн. Цар тахал, цахим сургалт, сургуулийн карантинаас шалтгаалж багш мэргэжил хүртэл эвгүйцэнэ.

Хүн бүр хөгшрөхөө мэддэг юм, тиймээс айдас бага. Харин хүн бүр мэргэжил нь устаж үгүй болох айдас өмнө байгаагүй, энэ бол гарцаагүй шинэ үзэгдэл. Орон тооны ажилчин цөөрч гэрээгээр ажилладаг “free lancer” маягийн ажилчид нэмэгдэж, цаг үе ийм хурдан өөрчлөгдөж байхад тэтгэвэрийн даатгалын систем хуучнаараа явах огт боломжгүй билээ. Монгол банк гол зохицуулалт, хяналтаа хийж арилжааны ажлыг хувийн банкууд гүйцэтгэдэг шиг л биднээс түрүүлж яваа бусад орнуудад тэтгэвэрийн даатгалын үйлчилгээг хувийн компаниуд хариуцаж, харин тэдгээрийг нь төр хянаж зохицуулж ажилладаг. Манайд ч жам ёсоор энэ чигтээ явах болов уу.

Ерөнхийдөө хүмүүс одооны нийгмийн даатгалын систем болохгүй байгааг хар зөнгөөрөө мэдрээд эхэлж, төлсөн мөнгөө авч чадах эсэх айдастай. Гэхдээ бас энэ айдас дээр нь дөрөөлөөд бүгд 100 төгрөг өгөөд л бүгд 1000 төгрөг болгож аваад, гурван үеэрээ идэх маягийн поп ярианууд ч олширч. Бүгдээрээ 100-г өгөөд бүгдээрээ 1000-г авдаг тийм зүйлийг сүлжээний луйврынхан л ярьдаг юм. Хувийн банкны карт хэрэглэдэг нь одоо энгийн үзэгдэл ч 1990-2000 онд бол мөнгөө хувийн банканд өгнө гэдэг маш эргэлзээтэй зүйл байсан юм. Хувийн банкууд одооны түвшинд хүртлээ бид олон ч дампуурал үзэж, олон ч хүн олигархи болж, олон ч хүн шоронд сууж, олон ч хүн мөнгөө алдсан гашуун сургамж бий. Энэ алдааг давтахгүйн тулд анхнаасаа олон нийтэд хувийн тэтгэвэрийн даатгалын талаар зөв ойлголт өгөх хэрэгтэй юм.

/үргэлжлэл бий/

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2 цаг 31 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2 цаг 53 мин 1924 оны Үндсэн хууль 4 цаг 34 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 цаг 44 мин Энгийнийг ухаалгаар 4 цаг 51 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 6 цаг 20 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 7 цаг 32 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 7 цаг 46 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 7 цаг 53 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 8 цаг 59 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 9 цаг 20 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 22 цаг 22 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top