x

"Бенз" Б.Баярсайхан ба нутгийн өөрөө удирдах байгууллагын дампуурал

УИХ-ын гишүүн "бенз" хочит Б.Баярсайхан (БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан) армийн ногоон хувцсаар гангараад аймгийн Засаг даргад хугацаатай үүрэг өгч буй зургаа олон нийтийн сүлжээнд тавьсныхаа төлөө соошл хэрэглэгчдийн зүгээс овоохон "банга" хүртэж байна. Өөрийгөө Ерөнхий сайдын зиндаанд тавьсан нь “дээш нь татсан, доошоо орсны” алин болохыг хэлэхэд хэцүү. Уг нь бол УИХ-аас томилсны хувьд Ерөнхий сайдыг дуудаж загнах зиндааны хүн л дээ.

Харин чиг үүргээрээ бол орон нутгийн удирдлагыг дуудаж уулзаад, эсвэл үүрэг даалгавар өгөөд байх эрх хэмжээтэй хүн биш. Аймгийн Засаг дарга бол өөрийг нь сонгосон ИТХ-ын өмнө үүрэг амлалт авч, ажлаа тайлагнадаг. Гүйцэтгэх эрх мэдэл гэдэг утгаараа Засгийн газраас гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд  Ерөнхий сайдын өмнө бас дуудагддаг байх.

Харин УИХ-ын гишүүн гэдэг бол тухайн тойргоос сонгогдож мандат авсан ард түмний элч төлөөлөгч хүн. Тэр үүднээсээ орон нутагт ажиллахдаа иргэдийн санал сэтгэгдлийг сонсч, захиа даалгаврыг нь биелүүлэх үүрэгтэй. Гэхдээ тэр нь ч гэсэн хуулийн хүрээнд байх ёстой. Тийм учраас Б.Баярсайхан гишүүний олон нийтийн сүлжээнд тавьсан мэдээлэл талархал хүлээхээсээ илүү шүүмжлэлийн бай болж байна. Дээр нь армийн тэмдэгтэй хувцас өмсөх эрхийг хэн түүнд олгосныг бүү мэд. У.Хүрэлсүхийгээ дагаад бүгд солиорох нь энэ...

Гэхдээ үүнээс ч илүү халгаатай зүйл удахгүй эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганаар хийгдэх гэж байна. (чуулган ирэх даваа гаригт эхэлнэ) Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болсон шалтгаан нь 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах явдал. Коронавируст халдварын улмаас улс орны эдийн засагт үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас төсөвт шинээр тодотгол хийх ёстой гэж үзэж байгаа. Үүнийг дагаж гарах олон хуулиуд бий.

Мөн тэдгээртэй холбоогүйгээр бас нэгэн хуулийн төсөл УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Дээрх хуулийн төслийн орон нутгийн эрх мэдлийг төв Засгийн газарт төвлөрүүлэхэд дээрх хуулийн төслийн гол агуулга чиглэгдэж байгаа бололтой.

Тухайлбал, одоо үйлчилж байгаа хуулиар Засаг даргыг аймаг, нийслэл, сум, бага, хорооны хурлаас нэр дэвшүүлж дээд шатных нь засаг дарга томилж байгаа. Харин шинэ хуулиар аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга томилохоор шаталсан удирдлагатай болж байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Эхний шат дамжлагыг нь өнгөрөгч онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийчихсэн.

Уг өөрчлөлтөөр “Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлнээр УИХ шийдвэрлэх” тухай заалтыг Үндсэн хуульд оруулсан байна. Өнгөрсөн 20-30 жил тараан байршуулсан төрийн эрх мэдэл эргээд нэг хүний гарт төвлөрч эхэллээ гэсэн үг. Засаг даргаа томилох эрхгүй бол “нутгийн өөрөө удирдах байгууллага”-ын тухай яриа хоосон хальс болж үлдэнэ. Өөр бас ямар эрх мэдлийг нь хуулиар хураахыг таашгүй.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.40.109)
    Аминдаа зураг хөргөө авахуулна гэж их бэлдсэн бололтой юм аа. Хүүхдүүдээ ичээх юм битгий хий л дээ.
    2020 оны 08 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2 цаг 11 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2 цаг 33 мин 1924 оны Үндсэн хууль 4 цаг 14 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 цаг 25 мин Энгийнийг ухаалгаар 4 цаг 32 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 6 цаг 0 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 7 цаг 12 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 7 цаг 26 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 7 цаг 33 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 8 цаг 39 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 9 цаг 0 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 22 цаг 2 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв
Top