x

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Ес дэх өдөр

Гадаадад байгаа Монголчуудаа авч ирэх үйл ажиллагаа эрчимжиж, олон мянган хүмүүс ирж байгаа тул 3 сард карантинд байхдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ оруулахаар шийдэв. Эх нутагтаа ирэх гэж хүмүүст бага ч болов мэдээлэл болох байх. Гэхдээ аль 5 сарын өмнөх мэдээлэл гэдгийг анхаараарай.

Карантинд ирснээс хойших хамгийн муухай өглөөг ес дэх өдрөө эхлүүллээ. Монголд маань коронавирус илэрчээ. Өглөө босоод л өрөөгөөрөө шоконд орлоо. Дэмий л гараа байн байн спиртээр ариутган, дуу шуу эрс багасаад, байн байн мэдээ үзээд л... Ах хүү дэмий л хаа байсан сүүлд нь маскаа гаргаж зүүгээд өөрийнхөө буланд зай барин шигдэж энэ тэр. Өөрсдийгөө үнэхээр өрөвдсөн. Ийм нөхцөл байдалд орж үзсэн хүн л энэ мэдрэмжийг мэдрэнэ. Есөн шидийн л юм бодогддог юм билээ дээ. Ээж маань хөөрхий утсаар хамгийн түрүүнд яриад л санаа нь зовоостой. Ээжийг санаа зовохоор би дагаад ээжид санаа зовчихно. Наастраар унахгүй байх нь маш чухал юм байна. Сэтгэлээр нэг унавал бие биеэ дагаад миарчих гээд байсан учир аль болох л цоглог байхыг хичээсээн бид хэд.

Өдөр дүүргийн эрүүгийн цагдаагаас бидэн дөрөв рүү ээлжлэн залгаж аяллын маршрут, гэрийн хаяг гээд бүхий л зүйлсийг дахиад л асуув. Бид дөрөв бие биенээсээ хувийн амьдралаа нууцлах шаардлагагүй, нуух нь ч бараг утгагүй болж байна дөө энэ хэдхэн хоногт. Намайг надаас илүү мэддэг өрөөний хүн гуай өнөөдөр надаар сонин юу байна даа гээд мэндлэхээр л болж байна. Сүүлдээ бараг хоорондоо ярих юм ч дуусах гээд байна. Ах хүү чемоданаа бага багаар ухдаг шиг ярих юмаа гамнаж ярихгүй бол гарахын алдад зодолдож муудалдаад гарчих бий вий ккк. Гэхдээ цагдаа нар биднийг карантинд байгаа гэж мэдээд нэг их тоохгүй орхиж байна билээ. Гол нь гадуур хяналтгүй яваа хүмүүс чухал л даа. Тэрийг нь ойлгосоон. Муухай вирус биднээс холуур тойроосой!

Янз бүрийн пост оруулаад гээд манай хэдийн болгоомжлуулаад байсан хэрэг явдал өнөөдөр яг тохиолдлоо. Өдөр амралтын дарга нь ярив. Би сая яаман дээрээс ирлээ. Таны постны мэдээллийн дагуу багагүй зэмлэл хүртсээн, асуудлыг нь чадлаараа шийдэж өгнө өө гэж байна. Нэг их удалгүй хоёр эмч маань бөнжигнөөд ороод ирлээ. Загнуулсан царайтай. Та хэдтэй ярих юм байна гэнэ. Та хэдийн гомдлын дагуу бид өөр өрөө та бүхэнд санал болгож болж байна, гэхдээ огт мөөгөнцөргүй биш, бага мөөгөнцөртэй, цонх нь онгойдог, бас наран талдаа гээд. Заа гээд байж байтал дотоод журмаар өрөө сэлгэх нь хориотой болж таарав. Мөн тэр нэг өрөөг нь яаралтай, гэнэтийн асуудал гарсан үед сэжигтэй хүнийг ганцааранг нь бүрэн тусгаарлах зорилгоор хадгалж буйг мэдэв. Бид юу гэж амиа бодон тэр өрөө мөрөөг нь авах вэ дээ. Хэрэггүй, бид байгаа өрөөндөө хоногоо дуусгаад гаргая, сэтгэл гаргаж байгаад баярлалаа гэж хэллээ.

Өнөөдрөөс эхлэн өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ өрөөнд чинь хийнэ гэж дарга нь амлав. Удалгүй цэвэрлэгч эгч орж ирээд ариутгагч бодисоор сайхан гэгч нь чийгтэй цэвэрлэгээ хийж өглөө. Эгч цэвэрлэж байхдаа та хэд яам руу гомдол гаргасан юм уу гээд янзгүй дуугарч байна. Үгүй ээ, би л сошиал медиа дээр юм бичсэн юм гэсэн чинь дуугүй болно лээ. Эмч, цэвэрлэгч эгч нараа давхар шийтгэсэн мэт эвгүй сэтгэгдэл төрөөд, түүнээсээ болоод өөрөө коронагийн стресс дээр нэмээд асар тухгүй болов. Нохой сүүлээ, сүүл нь юугаа гэдэг билээ дээ, тэрэн шиг л. Арга хэмжээ авч буй нь мундаг боловч гэхдээ заавал ингэн ингэн хэн хэнийгээ эвгүй байдалд оруулж байж асуудлыг шийддэг арга барилаасаа хэдүүлээ хаа хаанаа л салах ёстой юм байна аа. Сүүлдээ манай өрөөнийхөн нөхцөл байдлаа багахан сайжруулсныхаа өөрсдөө гэмшээд дууслаа шүү дээ. Үдээс хойхно өрөөнд тень нисээд ороод ирлээ. Амралтын даргад бид маш их баярлалаа гэж дахин дахин хэлсээн. Тусгай бодис авч мөөгөнцөрийг арилгах тухай ч ярьлаа. Гэхдээ бид хоорондоо ярилцаад больсон. Учир нь цонх онгойдоггүй энэ өрөөнд энэ мөөгөнцөрийг хусч байна гээд буржигнуулаад хаявал тэрнээсээ эсэн юм болох юм билээ. Мөрөөрөө мөөмөө унжуулж байгаа үлдсэн хэд хоногоо дуусгая юухэв зүгээр. Гэхдээ хөөрхий сая анзаарвал биднийг ирэхээс өмнө хананы мөөгөнцөр хусах гэж үзсэн ором байна лээ. Бужигнаад агаарт дэгдээд үргэлжлүүлж чадаагүй байх аа.

Бас нэг хэрэг тарьснаа оройхон мэдэв. Фэйсбүүк мессенжерийн спаманд нэлээд олон мессеж ирснийг хожим мэдэж шалгав. Тэр дунд мөөгөнцөртэй өрөөний минь зургийг цэргийн госпитал мөн үү гээд “Баримттай мэдээлнэ” гэдэг уриатай eguur.mn сайтын сэтгүүлч асуусан байв. Би тэр үед нь хараагүй болохоор хариу өгч чадаагүй. Тэр зургийг нэг залуу миний фэйсбүүкээс аваад твиттер рүү оруулаад, твиттерээс тэр сэтгүүлч аваад мэдээ бэлтгэн Цэргийн госпитал гээд сайт руугаа оруулжээ. Батлан хамгаалах яам энэ мэдээг харж бужигнан эмнэлгийн удирдлагаа зэмлэжээ. Гэтэл Цэргийн госпиталд мөөгөнцөртэй өрөө байхгүй болж таараад, худал мэдээлэл гэдэг нь орой нь мэдэгджээ. Энэ зуур олон нийт энэ буруу мэдээлэлд итгэн үнэмшин гэмгүй бусдыг хараан зүхэж, гэмгүй нэгнийг бут ниргэсэн нь мэдээж. Оройхон цэргийн госпиталиас дам дамаа холбогдож тэр нэг зурагнаас чинь ёстой нэг боллоо доо гэж хэлүүлэв. Худал мэдээ, баталгаагүй мэдээлэл коронавирусын тархалтаас илүү хурдан, илүү уршигтай, гэмгүй хүмүүсийг хоромхон зуур яаж хохироодогийн сонгодог жишээ энэ болов. Сэтгүүлчид минь ээ, сэнсаац хөөлгүй, жаахан аядуу байж, мэдээ, мэдээллийн учиг, эх сурвалжаа судлан, юуг яаж мэдээлэхээсээ илүү яагаад гэдэг асуултанд хариу олохыг зорьж, баталгаатай эх сурвалжаас, мэргэжлийн дүгнэлт анализ хийж заншмаар байна аа.

Уг нь тэр сэтгүүлч нэг цаг л нэмж зарцуулсан бол Цэргийн госпитал биш Багабаян гэж хялбархан мэдэж болох л байсан. Бичсэн мэдээг нь цаг гаргаж уншвал заа даа баахан энд тэндэхийн баталгаагүй мэдээллийг базаад цусыг нь хольсон байна билээ. Таван одтой буудалд байгаа биш гэж загнасан энэ тэр гээд л. Биднийг хэн ч, хэзээ ч тэгж загнаагүй ээ. Ингэж загнасан хүмүүс нь миний постон дээр комментоор орж ирсэн зарим нэг хүмүүс байсан юм аа. Тэд ганц ингэж загнаагүй. Битгий сүржигнэ, далчигна, үхсэнээ хийж ирсэн юм, та нарыг шатаана шүү, ална шүү, гадаадын гоё газраа байж байхгүй үхсэнээ хийж ирсэн юм, зайлаач, энэ бол Монгол, автобусанд хэзээ ч сууж үзээгүй дурак, манай гэр мөөгөнцөртэй болоод л байдаг юм, тэгэхэд чи муу юу вэ, нялх нярай хүүхдүүд эмнэлгийн хүйтэн шалан дээр хэвтэж байхад та нар яах вэ дээ, үхлээ юу сүртэй хулгайч вэ, цэрэгт явж үзээгүй жулдрай гэх мэт (бүр аймшгийн, бүдүүлэг комментуудыг нь бичээгүй болно) сошиал буллинг дунд живсэн дээ хэд хоног:(

Ер нь бидэнд муухай ааш гаргасан хүн 9 дэх хоног дээр лав энэ амралтын газар алга. Анх хүлээн авсан орчин нөхцөл нь тааруу байсан уу гэвэл байсан. Гэхдээ бага багаар сайжруулаад л, чадлаараа л зүтгэж байх шиг байна. Хамгийн хөгийн хандлага нэр нүүрээ нуусан хогийн аккаунтуудаас л гардаг. Соёлтой байдлаар мэдээлэл солилцоод, хүн шиг ярилцаж бичилцэж чаддаггүй, хараал, зүхлээс өөр юм мэддэгүй хүмүүсийг эхнээс нь би лав блоклоод эхэлсэн байгаа даг. Ялангуяа коронавирус Монголд илэрсэн өнөөдөр сошиал медиа хогийн тантан болж байна. Уг нь өмнө нь боловсролтой, соёлтой гэж хүндэлж хардаг байсан цөөн биш хүмүүс маскаа яран тайлж, хүний адаг гэдгээ харуулсан. Тэдэнд хүний эрх, хүмүүнлэг нийгмийн ямар ч суурь ойлголт байхгүй юм билээ. Яаж өндөр хөгжилтэй улсын тэр лаг сургуулиудыг эрдмийн цолыг авч чадсан юм бол оо? Мастер, докторын ажлаа хамгаалахдаа худлаа соёлтой дүр үзүүлж, ёстой л пялдага царай гаргасан байх даа. Тэр үедээ тэндээ хүний эрх энэ тэр гэж юу гэж донгосч байсан бол...

Жон жон гэсний хэрэг гараад ч байгаа юм шиг. Мобикомын 4G сүлжээ ороод ирлээ, Юнител Юнивишнээ асааж өглөө, нийтийн тээврийн автобуснууд угаалга, цэвэрлэгээ хийж эхэллээ гэдэг мэдээ уншлаа, амралтын дарга санаа тавьж бидний өрөөний цэвэрлэгээ, халаалтыг чадлаараа шийдэж өглөө. Үүнээс илүү юу хүсэх билээ. Бие биенээ хүндлэн, хайр түгээж байгаа та нартаа баярлалаа!

Гэснээс хоёр эмчтэйгээ хальт танилцсан. Гэхдээ яаж ч найраад маскаа тайлж нүүрээ харуулаагүй шүү ккк. Нэг нь эх нялхас, нөгөө нь нэгдүгээр эмнэлгээс томилогдсон, цэрэг шиг тушаалаар ирсэн эмч, резидент нар байна. Миний постноос болоод загнуулсан уу гэхэд үгүй ээ зүгээрээ л гэж байна лээ. Энэ олон хүн дунд их л ачаалалтай ажиллаж байгаа даа энэ хоёр маань.

Өдөрт хоёр тагтаараа салхинд гарсаан. Гэхдээ юун хонхны баярын төсөв мөсөв батлах манатай. Манай өрөөнийхөн зүгээр үү, манайхан зүгээр, сэтгэл санаа гайгүй юу гэсэн шүү юм яриад л саллаа. Хаа очиж тэр өрөөний 4 залуу цоглог байна лээ. Инээд, эрүүл ханиадаар дүүрэн, одоо зүгээр байгаа юм чинь гайгүй дээ, юунд нь санаа зовох гээд, cheer up гээд л орно билээ. Тэр хэдээсээ бас сэтгэл санааны дэмжлэг авсан шүү манай өрөөнийхөн.

Өдөр гэрээсээ эргэлт авлаа. Гэрийнхэн маань өрөөний бүх хүмүүст Янмалын сарлаг, хонины ноосон зузаан гоё оймснууд авч ирж өгөв. Ах хүү бөөн баяр. Яг ийм юм мөрөөдөж байсан юм гэнэ ээ зайлуул. Мөн зөөлөн цагаан, гоё үнэртэй 00-ийн цаас шинээр ирэв. 00 цаас хурдан дуусаад байна гээд жон жон хийгээд байсан ахад нэг 00-ийн цаас өгч бид хэд өрөө дарлаа. Тэр цааснаас нь хоёр удаа 00 орохдоо жаахныг хэрэглэсээээн хэрэглэсэн хэрэглэсэн. Одоо бол харин өргүй шүү ах хүү! Нэг бөөрөнхий цаасаа хоёр болгож авах гээд байгаа юм уу хаашаа юм. Би ч бас нябо хүн шүү тэгж ярьвал!

Оройн хоолоо идээд ингэсгээд унтдаг юм уу гээд эргэлдэж байтал дахиад эргэлт ирлээ гээд эмч том тортой юм бариад ороод ирэв. Хартал миний нэрийг бичсэн илгээмж байна. Манай Монос Хүнсийнн хамт олон манай өрөөнийхөнд бүтээгдэхүүний дээжээ илгээжээ. Шинэчлэгдсэн экос ус хайрцгаар нь илгээснээс гадна дархлаа дэмжигч Цэнэг бэлдмэл, шар будаатай өег цай, нэг уут нь 1000 мг аскорбины хүчил агуулсан чацарганы Витагрипп, цэнхэр спирт гэх мэт. Коронавирусын муухай мэдээнээс болоод шокноосоо гарч чадахгүй байсан бид хэд ямар гоё юм бэ гээд сэргээд л ирсэн дээ. Тэр дор нь эмчдээ спирт болон бусад бүтээгдэхүүнээсээ хуваалцан, дор нь задлан бүтээгдэхүүнийг нь хэрэглэж эхлэв.

Моносын гоё бэлэг аваад кайфтай болоод сэтгэл нь сэргэсэн нөгөө хэд чинь харин унтах гэж байснаа босоод бүгд тус тусын нөүтбүүк дээрээ юу болоогүй юм шиг ажлаа хийгээд суучихдаг юм даа! Хүн гэж нээрээ үнэхээр сэтгэлийн амьтан юм. Мань дөрвийн муухай өглөөг гайхалтай оройгоор сольж өгсөн Моносын хамт олонд баярлалаа. Энд ганц онгирмоор байна. Энэ шинээр ребрэндинг хийсэн Экос усыг Бабу даргаар удирдуулсан манай Бат Солюшн Партнерс компанийн залуучууд Моносын хамт олонтой хамтран урласан юм. Удахгүй өшөө олон маш гоё шинэ бүтээгдэхүүнүүд зах зээлд гарах болно. Бараг бэйби маань болсон Экос ус ингээд эргэлтээр ороод ирсэн чинь гэр бүлийн гишүүн маань орж ирж байгаа мэт ямар гоё дотно мэдрэмж төрсөн гээч.

Цэнхэр спиртээ дор нь задлаад маарланд ороогоод өрөөний хаалганы бариул, жорлонгийн ус татдаг товчлуур дээрээ байрлууллаа. 00-доо орсон чинь цэвэрхэн болсноос гадна алкохол үнэртээд бааранд байгаа мэт гоё мэдрэмж төрж энэ тэр. 00 хэрэглэхгүй ч гэсэн үнэрийг нь авах гээд хааяа орж зогсдог болох гээд байгаа. Ах хүүтэй 00-ийн өрөө булаацалдах шинэ ажилтай боллоо шүү золиг гэж. “Ханьтай” гээд нэг цэнхэр спиртээ өвөртөө авч унтах шахаж байгаа хаха. Уухгүй л дээ, гэхдээ ядаж вирус энэ тэр үнэрээс нь зугтах байх гэж сэтгэлээ хуурах юм даа. Франц духи шиг биеийнхээ гол хэсгүүдэд цэнкэр спиртээ түрхээд орондоо ороход урамтай гэж. Монос ингээд ирээд байхад тэр АПУ энэ тэр нь жаахан юм бодоосой доо ккк.

Ах хүү орой гэнэт анх удаа нэлээд дуу шуу орлоо. Өглөөний айдас, стресс нь тайлагдаж буй бололтой. Онигоо ч ярьж байх шиг. Инээдтэй онигоог инээдгүй яриад, инээдгүй онигоог өөрөө ганцаараа инээж яриад. Дагаж инээх гэж ядсаар байгаад бүр ядарчих юм аа. “Настай хүн” хэт их ярьвал жаахан залхмаар болохоор юм билээ. Тэрний оронд хуучин шигээ домбойгоод сууж байсан нь ч дээр мэт хаха. За одоо ахыгаа гол дүрээс бага багаар гаргана аа. Найруулагчаа намайг бодоорой гээд наагуур цаагуур долигноод гүйлдээд байгаа өрөөний үлдсэн хоёр нөхрийн митраалыг нэг судалж үзэхээс ккк.

Үргэлжлэл бий...

Өмнөх өдрүүдийн тэмдэглэлийг дараах холбоосуудаар орж уншаарай!

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Эхний өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Хоёр дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Гурав дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Дөрөв дэх өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Тав дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Зургаа дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Долоо дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Найм дахь өдөр

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2 цаг 46 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 3 цаг 8 мин 1924 оны Үндсэн хууль 4 цаг 49 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 цаг 59 мин Энгийнийг ухаалгаар 5 цаг 6 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 6 цаг 35 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 7 цаг 47 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 8 цаг 1 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 8 цаг 8 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 9 цаг 14 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 9 цаг 35 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 22 цаг 37 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top