x

Тавантолгойн 30 хувийг бирж дээр гаргана

УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тавантолгой төслийг хөдөлгөх хувилбаруудтай танилцаж, хоёр ч удаагийн хуралдаанаар нухацтай хэлэлцэв. Өчигдөр буюу даваа гаригийн бүлгийн хуралдаанаас Тавантолгойн ордын 30 хувийг бирж дээр гаргаж, олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгох хувилбарыг дэмжжээ. Энэ чиглэлээр Засгийн газар сайтар судалж, тооцоо судалгаагаа оруулж ирэхийг бүлгийн зүгээс сануулсан байна. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын бирж дээр нээлттэй, хувьцаат компанийн хэлбэрт шилжих юм.

Мөн өмнөх парламентын үед иргэдэд олгосон 1072 хувьцааг бүртгэлжүүлэх ажлыг Засгийн газраас хийж дууссан гэв. Иргэдийн нэр дээр шилжсэн 1072 хувьцаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 14-15 хувийг эзэлдэг. Анх нийт хувьцааны 20 хувийг иргэдэд тараасан боловч өмнөх хоёр удаагийн сонгуулиар Засгийн газар иргэдийн нэр дээрх хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авсаны улмаас одоо 14-15 хувь болоод байгаа. Олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ өсөлттэй, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт сэргэж байгаа ийм цаг үед Тавантолгой ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, нүүрсээ боловсруулах, өмнөд хөрш рүү чиглэсэн дэд бүтцийн асуудлуудыг яаралтай шийдвэрлэх шаардлага гарч байгаа. Тиймээс олон улсын  зах зээл дээрээс хөрөнгө босгох нь хувилбарыг МАН-ын бүлэг дэмжсэн байна. Харин ордын үнэлгээний асуудал уг ордод IPO хийх талаар УИХ-ын шийдвэр гарсны дараа яригдана гэв. Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Өмнө нь Засгийн газраас 268-р тогтоол гаргаж, олон улсын Шинхуа, ММС-тэй хамтарч ажиллах асуудал яригдсан. Тавантолгой төсөлтэй холбоотой 100 гаруй шийдвэр гарсан байдаг. Энэ шийдвэрүүдийг нэгтгэж, хэрэгжилтийг цэгцлэх нэг шаардлага байна. Өнгөрсөн хугацаанд Тавантолгой орд газрын үнэлгээг хоёр удаа хийсэн байдаг. Анх 1999 онд “Би Эйч Би” гэдэг компани хийж байсан бол 2011 онд бас нэг компани үнэлсэн бөгөөд 5,7 тэрбум ам.долларын өртөгтэй байна гэсэн үнэлгээ гарч байсан. Шинэ үнэлгээгээр хэдий хэмжээний тооцоолол гаргахыг мэдэхгүй байна. Олон улсын байгууллагын үнэлгээ хийдэг компаниар хийлгэх байх. Өнөөдөр байгаа 7,2 тэрбум тоннын нөөцтэй орд газрын үнэлгээ ямар байх вэ гэдгээс шалтгаалж олон улсын хөрөнгийн бирж дээр үнэлгээ ямар байх вэ гэдэг тодорхой болно гэлээ. Үлдсэн 70 хувийг иргэд болон төр эзэмшсэн хэвээр байх аж. Иргэдийн нэр дээрх 14-15 хувийг хасвал төрийн эзэмшил 55 орчим хувь байна гэсэн үг.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 31 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 45 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 52 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 1 цаг 58 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 2 цаг 19 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 15 цаг 21 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 20 цаг 36 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 20 цаг 53 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 21 цаг 35 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 21 цаг 45 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top