x

М.Баатар: Фитнесс амьдралын зөв маяг, эрүүл хооллолт

“Golden gym” фитнесс клубын багш, дасгалжуулагч М.Баатартай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бодибилдинг, фитнессээр хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?

-Анх бөхийн спортоор хичээллэдэг байхдаа хүчний спортыг хослуулж бэлтгэлээ хийдэг байсан. Мөн пауэррлифтингийн тэмцээнүүдэд орж байсан. Олон мундаг тамирчны хажууд байж, тэднээс их зүйл сурсан. Сүүлийн жилүүдэд Монголын бодибилдингийн холбооны сургалтуудад сууж онолын мэдэгдэхүүнээ дээшлүүлэн тамирчид бэлдэж байна.

-Энэ спортоор хичээллэхийн тулд хүн сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх ёстой вэ. Мөн ямар давуу талтай вэ?

-Анхлан хичээллэгчид зорилгоо буруу тавьдаг юм шиг санагддаг. Би эрүүл амьдралын хэв маягт суралцаж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийе гэж бодох ёстой ч зааланд бэлтгэл хийж буй залуусыг хараад өөрийгөө тэдэнтэй харьцуулахад амархан шантрах гээд байдаг. Мэргэжлийн тамирчид бол огт өөр бэлтгэлийн хөтөлбөртэй шүү дээ. Мөн нэмэлтээр спортын тэжээл хэрэглэдэг. Хамгийн гол нь энэ спорт хүний ерөнхий эрүүл мэндийг дэмждэг. Үүнд сэтгэхүйн эрүүл мэнд, бие бялдар хамаарна. Хэрэв дасгалаа зөв техниктэй хийвэл бусад спорт шиг хүнд бэртэл гэмтэл авдаггүйгээрээ онцлогтой.

-Бэлтгэл хийж байгаа үед заавал нэмэлт тэжээл уух ёстой юу. Хоол хүнсээрээ авах ёстой аминдэмээ 100 хувь нөхөж чадах болов уу?

-Тэгэх шаардлага огт байхгүй. Энгийн хүмүүс авсан ачаалалдаа тохируулаад хоол хүнсээрээ шим тэжээлээ нөхөж авах бүрэн боломжтой. Бид дэглэм барихдаа шууд эрдэс минералуудаа хасаад хэтэрхий их өлсдөг. Түүнээсээ болоод ядрах, огцом их идэх хандлага ажиглагддаг. Хүний бие аливаа зүйлд их дасамтгай учраас хоолоороо дамжуулж нүүрс ус авахгүй байх үед бие өөрөө зарцуулж байгаа энергиэ багасгадаг. Огцом нүүрс ус идэх үед бие түүнийг дараа нь зарцуулах гээд нөөцөлдөг.

-Хүмүүс өглөөний  цайндаа гурилан болон чихэрлэг хүнс их идэж байгаа харагддаг. Ямар хүнс хэрэглэх ёстой вэ?

-Аль болох нүүрс усаар баялаг, чанартай хүнс хэрэглэх хэрэгтэй. Энэ нь өдрийн турш эрч хүчээр хангадаг. Өглөөний цайгаа уудаггүй хүмүүс өдөржингөө идэвхгүй нурмагар явах, өдрийн хоолоо хэтрүүлж идэх гээд байдаг. Мөн өглөө хэтэрхий их чихэрлэг зүйл идвэл цусан дахь сахарын хэмжээг өсгөж, хурдан өөх болж задардаг. Энэ л таргалалтын гол үндэс болж байна.

-Таныхаар жин хасахдаа ямар дэглэм баривал зүгээр вэ. Идэх хүслээ хэрхэн удирдаж сурах вэ?

-Хамгийн гол нь өдөрт хоол хүнсээрээ авч буй илчлэгийн хэмжээ зарцуулж байгаагаасаа бага байх ёстой. Жин хасаж байгаа үед бэлтгэлийн өмнө чанартай нүүрс ус авах хэрэгтэй. Бэлтгэлээс хойш нүүрс усаа багасгаад явна. Орой ходоодондоо аль болох бага ачаалал өгөх хэрэгтэй. Хоолны дэглэмийг биеийн жин болон өдөрт авч буй ачаалалдаа тохируулан нарийн гаргах хэрэгтэй. Идэх хүслээ өөрөө л удирдаж сурна даа.

-Энэ спортоор хичээллэх тохирсон нас гэж байдаг уу?

-Дасгал хийхэд тохирсон нас гэж байхгүй. Харин өөрт тохирсон ачааллыг авах хэрэгтэй. Фитнесс бол бүх нийтийн биеийн тамир. Манайх өглөө 06:00 цагт  онгойход 20 гаруй залуу ирчихсэн байдаг. Тэд ажил эхлэхийн өмнө хоёр цагийн бэлтгэл хийгээд гардаг. Залуучуудын хандлага их өөр болчихсон. Илүү  эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж байна. Фитнесс бол амьдралын зөв маяг, эрүүл хооллолтыг хэлж байгаа. Харин бодибилдинг өөр спорт.

-Эрүүл хэв маягийг хэрхэн суулгах вэ. Бидний дунд дасгал хийгээд байвал өөх булчин болоод хувирна гэсэн буруу ойлголт байдаг. Өөх хайлах, булчин ургах үйл явц хэрхэн явагддаг вэ?

-Маш энгийнээр булчин ургаж байж өөх хайлах үйл явц идэвхждэг. Булчингийн масс багатай бол өөхөө шууд хайлуулах боломжгүй. Хүчний дасгал хүнээс энерги их шаарддаг. Кардио дасгал хийх үед өөхний хувь жигдхэн буурдаг ч давхар булчин тэсрэлт өгөхгүй байгаа учраас жижгэрч эхэлдэг. Булчингийн гадна талд өөхний эд байгаа гэж бодоход булчин дотроосоо ажиллахгүй мөртлөө өөх хайлаад байвал хоёул адилхан багасна гэсэн үг. Булчинг ажиллуулсны дараа бага зэрэг кардио хийвэл булчингийн массаа алдахгүйгээр өөхөө шатаах боломжтой.

-Сүүлийн үед бүсгүйчүүд хэвлийн даруулга зүүвэл бэлхүүсээрээ нарийсна гэж ойлгодог. Энэ нь зөв үү?

-Даруулга зүүвэл нуруу хэсгийг дэмжихээс гадна дасгалын дараа нуруу хөрөхөөс сэргийлдэг давуу талтай. Түүнээс биш дотор өөх хасагдаж байж л бэлхүүс хэсэг нарийсна. Корсет өөхийг хайлуулдаг гэж бодохгүй байна.

-Таныхаар бэлтгэл, хооллолт, амралтын аль нь чухал вэ?

-Хамгийн чухал нь хооллолт.

-Хүн өөрт тохирсон бэлтгэлийн хөтөлбөрийг яаж гаргах ёстой вэ. Жин хасах, эрүүл хооллох, дасгал хөдөлгөөнд зориул-сан зөвлөх апп байдаг уу?

-Багш нь хувь хүний чадамжид тохирсон хоолны болон дасгалын системийг гаргаж өгөх хэрэгтэй. Түүнээс биш анхлан хичээллэгчид энэ талаар системтэй мэдлэг байхгүй шүү дээ. Интернэтээс мэргэжлийн тамирчдын хоолны дэглэм болон бэлтгэлийн хөтөлбөрийг дагаж хийх хандлага байдаг. Энэ нь буруу. Хэрвээ мэдэхгүй байгаа бол фитнессийн багшаасаа санаа зоволтгүйгээр асууж байх хэрэгтэй.

-Зумба, спиннинг төрлийн кардио дасгалын ач холбогдлын талаар?

-Зүрхний хэмнэлийг жигд дэмжиж өгдөг нь өөх шатаалтад тустай. Янз бүрийн зүрх судасны өвчлөл хүсэхгүй байгаа бол энэ төрлийн дасгалыг тогтмол хийх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.18  ПҮРЭВ № 119 (6344)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно 16 цаг 5 мин Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна 16 цаг 33 мин ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг баталлаа 16 цаг 40 мин Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохируулъя 17 цаг 35 мин Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж гаргажээ 17 цаг 46 мин 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа 17 цаг 53 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 18 цаг 11 мин 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... 18 цаг 58 мин МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА 19 цаг 28 мин Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ Уржигдар 19 цаг 15 мин Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа Уржигдар 18 цаг 07 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ Уржигдар 16 цаг 09 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана Уржигдар 15 цаг 02 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ Уржигдар 14 цаг 17 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв Уржигдар 13 цаг 11 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов Уржигдар 12 цаг 20 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ Уржигдар 10 цаг 39 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна Уржигдар 10 цаг 32 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна Уржигдар 10 цаг 24 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Уржигдар 09 цаг 23 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ Британийн цэргийнхэн бөөнөөр халагдах болов Х.Тэмүүжин: Төсвийн төлөвлөлт, сахилга бат гэдэг зүйл бүтэл ...
Top