x

МИАТ, Хөрөнгийн Бирж, Төрийн Банк, ХАА-н биржийг хувьчлахаар шийдвэрлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо үргэлжилж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын Эдийн засгийн Чуулганыг хааж хэлсэн үгэндээ "Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ" гэж мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж байгаа аж. 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Эрчим хүч, автозам, уул уурхай, санхүү, банк, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит, өмчийн оролцоотой 18 байгууллагыг бүрэн, 19-ийнх нь тодорхой хувийг хувьчлахаар төлөвлөжээ.

Тухайлбал Төрийн банк, Хөрөнгийн бирж, “МИАТ”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл, холбооны сүлжээ”, “Хөдөө аж ахуйн бирж”, “Арилжааны төлбөр тооцоо” зэрэг компани болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг авто зам, арчлалтын 20 “АЗЗА” компанийг хувьчлахаар болсон байна.

Өмнө нь хувьчлалд цөөн хүн, хуулийн этгээд оролцон тухайн аж ахуйн нэгжийг худалдан авдаг байсныг өөрчилж, хувьцааг нь Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах зарчим барина. Энэ нь олон нийтэд нээлттэй, шударга өрсөлдөөн бий болгоно гэсэн үг юм. 

Стратегийн ач холбогдолтой, иргэдийн амьдралтай шууд холбоотой Дулааны цахилгаан станцуудын хувьчлалыг түр хойшлуулж, дахин судалж үзэхээр болжээ.

Засгийн газрын хуралдаанаар мөн “2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг баталлаа. Хөтөлбөрийг боловсруулахдаа бүх яам, “Монголын эдийн засгийн чуулган-2018”-д оролцогчдоос саналыг нь авсан юм.

ТЭЗҮ-ийг нь боловсруулсан, хэрэгжүүлэхэд бэлэн томоохон төсөл, хөтөлбөр, түүний дотор Газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, цахилгаан станц зэргийг барихад шаардагдах хөрөнгө, эх үүсвэр, хариуцах эзэн зэргийг хөтөлбөрт нарийвчлан зааж өгчээ.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 43 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 57 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 1 цаг 4 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 2 цаг 10 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 2 цаг 31 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 15 цаг 33 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 20 цаг 47 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 21 цаг 4 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 21 цаг 47 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 21 цаг 57 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top