x

ХЭРЭГТЭЙ: Супермаркет дахь маркетингийн хэдэн арга заль

Бидний хэн нэгэн өдөртөө ямар нэгэн дэлгүүрээр заавал ордог. Том түрдэг тэрэгнүүд, толь, барааны тавиурууд ямар ч супермаркетуудын заавал байх ёстой хэрэгсэл гээд бид дасчээ. Гэтэл тэр нь худалдаагаа нэмэгдүүлэх гэсэн маркетингийн стратегийн нэг хэсэг юм байна.

Том тэрэг - Их бараа

Хоосон тэрэг хүний дотор ухаанд эвгүй байдлыг үүсгэн сэтгэл зүйн үүднээс хоосон орон зайг бөглөх гэсэн өдөөлтийг үүсгэдэг.

Хувцасны дэлгүүр дэх том ТОЛИНУУД

Толийг хүн хажуугаар нь гарахдаа заавал өөрийгөө харж байх тооцоотойгоор байрлуулдаг. Учир нь хүн бүр шахуу л өөрийн гадаад төрхөд 100 хувь сэтгэл дүүрэн байж чаддаггүй. Толинд харагдсан төрх нь хүнд ямар нэгэн бараа авах гэнэтийн хүслийг гаргах магадлалтай.

Тэнгэрээс унаад ИРЭВ ҮҮ

Касс руу дөхөж яваа хүний замд олон саад бий. Тавиур дээрх барааны хурц тод зураг, чимэг хүний анхаарлыг татна. Алхам тутамд өдөр тутмын шаардлагатай барааны хайрцаг сав тааралдах ёстой. Хэрэв барааг замд нь тавьсан бол худалдан авагч түүнийг тэргэндээ авах гэнэтийн үйлдэл хийдгийг худалдагч нар сайн анзаарчээ.

Хамгийн хэрэгтэй нь хамгийн СҮҮЛД

Сүү, талх мэтийн хамгийн хэрэгцээт бараа байрлалын эцсийн мухарт тавигдсан байх ёстой гэнэ. Тийм барааг хүн бүр авдаг учир тэд замдаа олон янзын бараа бүтээгдэхүүнийг үзээд тэднээс авах хүсэлтэй болдог аж.

Санаатайгаар ОВООЛОХ

Хүн хувцасны дэлгүүрт орлоо гэхэд сайтар өрөөд өлгөсөн хувцаснуудыг чиглэхгүй харин замбраагүй овоологдсон барааны зүг л өөрийн мэдэлгүйгээр очдог байна. Бидний дотоод сэтгэлд яг тэнд л хэрэгтэй ямар нэг зүйл байгаа гэсэн бодол төрдөг ажээ. Гэтэл худалдагчид түүнийг санаатайгаар зохион байгуулдаг аж.

“СУПЕР ХЯМДРАЛ”

“Оны эцсийн эсвэл улирлын”, “агуулах чөлөөлөх”, “дэлгүүрийн нээлттэй холбоотой хямдрал” гэх мэтийн худалдаагаар бид бүгд л ямар нэгэн хямд бараа авахыг хичээдэг нь нууц биш. Гэтэл гүйлгээгүй байсан бараагаа худалдах дэлгүүрийн арга нь тэр юм байна.

Үнэрийн МАРКЕТИНГ

Дэлгүүр, зоогийн газрууд худалдан авагчдыг татахын тулд хоолны хорхой хөдөлгөх үнэрийн маркетингийг ашигладаг. Кофе, шинэ талх боовны үнэр энэ зальд хамгийн их тохирдог ажээ.

Хүүхдийн нүдний ТӨВШИНД

Хүүхэд багачуудад зориулагдсан бараа бүтээгдэхүүн ямагт доогуур тавигддаг. Хүүхдээ ээлжит "Киндер-сюрпризаас" хол байлгая гэвэл түүнийг түрж буй тэргэндээ суулгасан нь дээр.

Хамгийн “АЮУЛТАЙ” булан

Одоо та худалдагч нарын арга залиудыг мэдсэн болохоор түүнд автагдахгүйг хичээх ёстой. Гэхдээ хамгийн “аюултай” газар нь каасны орчин гэдгийг мартаж болохгүй. Таны нүдний өмнө бохь, шоколад, шинэ сонин, зайнууд гээд л эрээлжилнэ. Анхаарвал кассны дэргэдэх барааны үнэ нь дэлгүүр доторхоос арай илүү ч байж болно.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно 15 цаг 42 мин Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна 16 цаг 10 мин ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг баталлаа 16 цаг 16 мин Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохируулъя 17 цаг 12 мин Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж гаргажээ 17 цаг 23 мин 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа 17 цаг 30 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 17 цаг 48 мин 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... 18 цаг 35 мин МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА 19 цаг 5 мин Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ Уржигдар 19 цаг 15 мин Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа Уржигдар 18 цаг 07 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ Уржигдар 16 цаг 09 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана Уржигдар 15 цаг 02 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ Уржигдар 14 цаг 17 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв Уржигдар 13 цаг 11 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов Уржигдар 12 цаг 20 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ Уржигдар 10 цаг 39 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна Уржигдар 10 цаг 32 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна Уржигдар 10 цаг 24 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Уржигдар 09 цаг 23 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ Британийн цэргийнхэн бөөнөөр халагдах болов Х.Тэмүүжин: Төсвийн төлөвлөлт, сахилга бат гэдэг зүйл бүтэл ...
Top