x

Эдийн засгийн чуулганд Рио Тинтогийн төлөөлөгч юу хэлэв?

Монголын Эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн чуулганд Рио Тинто компанийн Зэс, Очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат илтгэл тавилаа. Түүний илтгэлийг товчлон хүргэе.

Ноён Арнауд Суарат:

Рио Тинто компанийн Зэс, Очир эрдэнийн групп нь АНУ, Чили, Индонез, Монгол зэрэг дэлхийн олон оронд ил болон далд уурхайнуудаас янз бүрийн метал, эрдэс баялгийг олборлон боловсруулдаг. Манай чадварлаг ажиллах хүчин уул уурхайн салбарын тэргүүний технологийг ашиглаж аюул осолгүй, зардал багатай, бүтээмж өндөртэй үйл ажиллагаа явуулдаг юм. Мөн Австрали, Канадад манай очир эрдэнийн хоёр уурхай бий. Энэ форумын зорилго бол олон нийт, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл бид бүгдээрээ хамтарч, Монгол улсын хөгжлийг хурдасгахын төлөө энд цугласан гэж би бодож байна. Миний өөрийн туршлагаас харахад улсын эдийн засаг, нийгэм тогтвортой хөгжихөд төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм нь нягт түншлэх шаардлагатай байдаг. Энэ бол цор ганц бөгөөд бодитой арга зам.   

Амьдралынхаа 25 жилийг уул уурхай, металлургийн салбарт зориулж, дэлхийн таван тивд ажиллаж амьдрах хувь надад тохиосон юм. Уул уурхайн салбар улс орны эдийн засгийг урт хугацаандаа хэрхэн хөгжүүлж, өөрчилж шинэчилдэгийг нүдээрээ харах завшаан мөн надад тохиосон. Монгол улс хөгжлийнхөө зөв замд аль хэдийнэ орсон, гэхдээ энэ нь төр засгийн болон бизнесийн зарим лидерүүд зоригтой шийдвэр гаргасантай холбоотой гэж би боддог. 

2010 оноос хойш Оюутолгой Монгол Улсын дотоодод 7,5 тэрбум долларыг ханган нийлүүлэгч нар, ажилчдын цалин хөлс, татвар хураамж зэрэгт зарцуулсан байна. Үүнийг Тавантолгой, “Эрдэнэт”- тэй нийлүүлбэл ямархуу дорвитой хувь нэмэр эдийн засагт оруулсан бэ гэдэг нь харагдана. Тэгэхээр Монголын хувьд ямар их боломж бололцоо байна вэ гэдэг нь тодорхой бөгөөд энэ улс түүхийнхээ нэн чухал, эгзэгтэй үе дээр ирсэн гэж би үзэж байна. 

Хэрэв бид хамтарч чадвал, Монгол Улс түншүүдийнхээ хамтаар хөгжлөө хурдасгаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломж бүрэн бий. Энэ цаг мөчийг алдалгүй барьж авч, удирдан манлайлах нь гагц та биднээс шалтгаална. Монголчууд ингэж удирдан манлайлах чадалтай гэдгээ түүхэндээ олон зууны туршид харуулсан шүү дээ.

Бидний талаар төдийлөн мэдэхгүй хүмүүст хандаж Рио Тинто компанийн талаар товч танилцуулъя.

Өмнө дурьдсанчлан бид нийт хувьцаа эзэмшигчдийнхээ нэрийн өмнөөс, өөрөөр хэлбэл Турзойс Хилл Ресурс компани болон Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Оюу Толгой уурхайг удирдан ажиллуулдаг. Дэлхийд ховор энэ зэс-алтны уурхайг ажиллуулж байгаадаа бид бахархалтай байдаг юм. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр энэ уурхай, үйлдвэр маань сайн чанарын зэсийг үйлдвэрлэн гаргах бололцоотой болно. Монгол Улстай тогтоосон бидний стратегийн түншлэл 2009 онд Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар албажин баталгаажиж, хожим 2015 онд Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг байгуулснаар дахин баталгаажсан билээ. Эдгээр гэрээ, хэлэлцээрийг байгуулснаар хувьцаа эзэмшигчид маань Монгол Улсад их хэмжээний хөрөнгө оруулах үүнийг нээсэн юм. Манай хувьцаа эзэмшигчид Монгол улсад 7 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулаад байгаа бол, банк санхүүгийн 15 байгууллагатай хамтран нэмж 5,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах үүрэг хүлээсэн. Гүний уурхайн бүтээн байгуулалт өндөрлөх үед бид 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байх болно. Энэ бол Монгол улсын нэг жилийн ДНБ-ээс давсан тоо гэдгийг энэ дашрамд тэмдэглэе.

Дээрх хөрөнгө оруулалт Монгол улсад үр өгөөжөө аль хэдийнэ өгч эхлээд байна. Тухайлбал:

-Оюу Толгой компани Монгол Улсын томоохон татвар төлөгч аж ахуйн нэгж болсон. 2010 оноос хойш тус компани нийтдээ 1,7 тэрбум ам.долларыг татвар хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) хэлбэрээр улсад тушаасан байна.

-Оюу Толгой компани Монгол Улсын хэмжээнд хувийн хэвшлийн хамгийн том ажил олгогч болсон. Өдгөө 14,000 хүн ажлын байраар хангагдсаны 94 хувь нь монголчууд байна. Эдгээрийн 75% нь инженер, мэргэжлийн ажилчид, мөн удирдах албан тушаалд ажиллаж байна.

-Тус компани жил бүр 1 тэрбум орчим ам.долларыг гүний уурхайд зарцуулах төлөвлөгөөтэй. Гүний уурхайн хөрөнгө оруулалт үүгээр тогтохгүй. “Монголд үйлдвэрлэв” стратегийнхээ хүрээнд бид нийлүүлэлтийн сүлжээн дэх Монгол улсад, дотоодын ханган нийлүүлэгчдэд үлдэж хоцрох нэмүү өртгийн хэмжээг нэмэгдүүлэхийг, Монголд шинэ технологи, ур чадвар нэвтрүүлэхийг зорьж ажиллаж байна.

Оюу Толгойн гүний уурхайг амжилттай бүтээн байгуулахад бид хамтран ажиллаж чадвал энэхүү эерэг нөлөө цаашид улам өргөжих боломжтой. Төслийн бүх хамтрагч талууд энэхүү зорилгын төлөө нэгдэх нь амин чухал бөгөөд зөвхөн хамтран ажиллах замаар ч манай хувь нийлүүлэгчид үр ашиг хүртэх боломжтой юм. Гүний уурхай ажиллаж эхэлснээр Оюу Толгой нь дэлхийн хамгийн том зэсийн уурхайн нэг болох бөгөөд хүний амьдралын хэд хэдэн үеийг дамнан ажиллах бололцоотой. Монгол улсад тогтвортой хөгжлийг цогцлоох олон боломж энэ уурхайд бий.

Оюу Толгойд хөрөнгө оруулснаас гадна, манай компани энэ оны эхээр Улаанбаатарт төлөөлөгчийн газраа нээсэн. Энд манай геологи хайгуулын баг, Рио Тинтогийн бүх салбар нэгжид Мэдээллийн Технологийн үйлчилгээ үзүүлдэг “Mongolia Delivery Centre” хэмээх 80 гаруй Мэдээллийн Технологийн инженер, өгөгдлийн шинжээч бүхий хамт олон харьяалагддаг. Бид Монгол дахь бизнесээ Оюу Толгойгоор хязгаарлалгүй цаашид өргөжүүлэхийг, Монголчуудын авьяас чадварыг Рио Тинтогийн бусад салбаруудад ч ашиглахыг зорьж байна. Энэ бол Монголын хувьд гадны хөрөнгө оруулалтыг татаж, үндэсний баялгаа нэмэгдүүлэх сайхан боломж юм.

Монголын зэс маргаашийн технологи, шинэ нээлтийн эх сурвалж болно. Одоо би яриагаа өөр зүйл рүү түр хандуулж дэлхийн түүхий эдийн зах зээл, түүний дотор зэсийн талаарх бодлоо та бүхэнтэй хуваалцъя. 

Зэсийн урт хугацааны төлөв эерэг, нааштай харагдаж байгаа. Эрэлт цаашид нэмэгдэж, нийлүүлэлт хомсдоно, энэ нь үнийн хувьд таатай орчин нөхцөл бүрдүүлнэ гэж бид үзэж байгаа. Эрэлтийг нэмэгдүүлж буй хүчин зүйлс нь урьд байгаагүй шинэ бөгөөд сонирхолтой зүйлс бий. Тухайлбал, дэлхийн олон оронд хэрэгжиж буй томоохон хэмжээний дэд бүтцийн төслүүд, сэргээгдэх эрчим хүчний төрөл бүрийн хэрэглээ, Цахилгаан тээврийн хэрэгсэл рүү хийж буй шилжилт зэрэг юм. Энэ бүх чиг хандлагаас харвал зэсийн ирээдүй 2020 он, түүнээс цаашхи хугацаанд тун эерэг харагдаж байна. Орчин үеийн шинэ технологиудад шаардлагатай зэсийг үйлдвэрлэн нийлүүлэх Оюу Толгойн хувьд энэ нь тун таатай зүйл юм. Гар утас, цахилгаан автомашин зэрэгт шаардлагатай түүхий эд, материалын нийлүүлэлтэд  Оюу Толгой чухал үүрэг гүйцэтгэх болно.Олон талаараа, Монголын зэс маргаашийн технологи, шинэ нээлтийн эх сурвалж байх болно.

Хөрөнгө оруулагч нар юуг хүсдэг вэ?

Монгол улсын хөгжлийг хэрхэн хурдасгах вэ, хөрөнгө оруулалтыг татах боломжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг бид ярилцахаар энд цугласан учраас би зарим улс оронд ажигласан гурван зүйлээ та бүхэнтэй хуваалцъя гэд бодлоо. Эдгээр нь тэр улс орнууд хэрхэн хөгжин дэвшиж байгаа, мөн Монголчууд энэ чиглэлд юу хийвэл зүйтэй тухай миний бодол, ажиглалт юм. 

№1: Хөрөнгө оруулагчдад тодорхой байдлыг бий болгох, тэдний хөрөнгө оруулалтыг хамгаалах  

Уул уурхайн салбарт эхний хөрөнгө оруулалт их хэмжээтэй, үйл ажиллагаа явуулах хугацаа урт байдаг учраас байгуулсан гэрээ хэлэлцээгээ хамгаалах, түүнийг дагаж мөрдөх нь маш чухал байдаг. Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө болон бусад баримт бичигт үүнийг л тусгасан. Чили гэх мэт бусад орнууд ч ардчилсан тогтолцоонд шилжиж, аж үйлдвэрийн салбараа хувьчилсаны дараа гадны хөрөнгө оруулалт татах зорилгоор татвар, АМНАТ-ыг 30 жилийн хугацаанд тогтвортой байлгах санхүүгийн тогтвортой байдлын гэрээг байгуулж ирсэн. Оюу Толгойн хувьд хөрөнгө оруулалтын гол гол гэрээнүүдийн халдашгүй байдал дээр тогтож байдаг. Дээрх гэрээнүүд нь Монгол улсад 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх шийдвэрийн үндэс суурь нь болсон юм. Эдгээр гэрээ нь Оюу Толгойн бүтээн байгуулалтын үндэс суурь болсоны зэрэгцээ Монгол улсын Засгийн газар төслийн нийт хугацааны үр ашгийн 50 илүү хувийг хүртэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татахад өрсөлдөөн ихтэй байдаг. Их хэмжээний хөрөнгө шаардагддаг, нарийн түвэгтэй уул уурхайн төслүүдэд хөрөнгө оруулалтын нөхцөл нь анхнаасаа тодорхой, лиценз зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаа тодорхой, гэрээгээр тохирсон нөхцлүүд нь тогтвортой мөрдөгддөг байх хэрэгтэй байдаг. Товчхондоо, ямар ч томоохон хөрөнгө оруулагч ийм гэрээ байгуулахгүйгээр хөрөнгөө оруулдаггүй. Байгуулсан гэрээ хэлэлцээгээ хүндэтгэн мөрдөх нь бусад гадаадын хөрөнгө оруулагчдад “бидэнд ч гэсэн ингэж хандах юм байна” гэсэн итгэлийг төрүүлдэг.

№2: Хуульт ёс ба эрхзүйн бат бэх тогтолцоо.

Хуулийг бүгдэд тэгш, тууштай мөрдүүлэхэд түншлэгч талууд, хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах нь чухал бөгөөд ингэснээр тэдэнд уг тогтолцоонд итгэл итгэл бий болдог. Маргааныг үр дүнтэй  шийдвэрлэх арга механизм, хэлэлцүүлгийн хэлбэрийг бий болгох хэрэгтэй бөгөөд эдгээрээс бодит баримтад үндэслэсэн, шударга үр дүн гардаг байх ёстой. Энэ тал дээр хамгийн амжилттай яваа улс орнууд ардчилалд тууштай, институцийн бат бэх байдлаа улам дэмжин тэтгэж байдаг. 

№3: Тухайн улс орон ямар үнэ цэнийг бий болгож чадахаа дэлхий дахинд илтгэн харуулах

Оюу Толгой нэгэнт дэлхийн хэмжээний уул уурхайн компани болсон. Жишээлбэл, Монголд маш авъяаслаг, урам зоригтой ажиллах хүч байна. Манай ажиллах хүчний  94 хувь нь монголчууд бөгөөд тэд Оюу Толгойг зөвхөн Рио Тинтогийн хэмжээнд бус, дэлхийн хэмжээнд аюулгүй ажиллагаагаар тэргүүлэгчдийн эгнээнд оруулж чадсан. Энэ хамт олон байгаль орчны чиглэлд ч Оюу Толгой компанийг дэлхийд тэргүүлэгчдийн зиндаанд хүргэсэн. Говь нутагт ус бол чандмань эрдэнэ гэдгийг бид мэднэ. Оюу Толгой компани усны дахин ашиглалтыг 85 хувьд хүргэснээр салбартаа тэргүүлж байна. Оюу Толгой төсөлд шинээр илрүүлсэн газрын гүний хэт их давстай усыг ашигладаг бөгөөд орон нутгийн иргэдэд усны нөөцөө нэмэгдүүлэх, хот суурины иргэдийг ундны цэвэр усаар хангаж байгаагаараа бид бахархдаг. Бид хэдийгээр Монгол дахь гадаадын хамгийн том хөрөнгө оруулагч мөн боловч улам ихийг хийж бүтээхийг хүсч байна! 

Олон салбар руу төрөлжин хөгжсөн, солонгорсон эдийн засаг Монголд ч, хөрөнгө оруулагчдад ч сайн нөлөөтэй. Оюу Толгой амжилттай хэрэгжсэн нөхцөлд л энэ зүйл биелэх боломжтой юм.

Амжилтын жишээ: Уул уурхайн салбар тогтвортой хөгжлийг тэтгэх хүчтэй   

Би түрүүн уул уурхайн салбарт 25 жил ажилласнаа дурссан. Эрдэс баялгийн салбарт амжилттай хэрэгжсэн, өөрийн гэрч болсон бодит жишээгээ та бүхэнтэй товчхон хуваалцахыг би хүсч байна. Рио Тинто компани Чили улстай хамтарсан Эскондида уурхай бол дэлхийд хамгийн том зэсийн уурхай гэж тооцогддог. Энэ хамтарсан компани дахь Рио Тинтогийн ашиг сонирхлыг удирдан чиглүүлэх нь миний ажил үүргийн нэг хэсэг. Олон талаараа Чили улс нь Монголтой төстэй, жишиг болохуйц улс юм. Өнөөгийн дэлхий дээрх хамгийн том зэс үйлдвэрлэгч Чили улс 50 жилийн өмнө цөөн хүн амтай, жижиг эдийн засагтай, алслагдсан орон байсан. Тэр цагаас хойш энэ орон Латин Америкийн хамгийн хурдацтай хөгжиж буй улс болоод байна. Тэр үед Чилийн уул уурхайн салбар Коделко гэх ганц том зэсийн компанийн нуруун дээр тогтож байсан. Коделко компани одоо ч гэсэн уул уурхайн бизнес эрхэлдэг. Харин энэ улс зэсийн хамгийн том үйлдвэрлэгч болоход чөлөөт зах зээлд шилжих чухал реформ хийсэн, мөн хувийн компаниудад ажиллах эрхийг нь олгосон явдал гол нөлөө үзүүлсэн байдаг. 1980-аад онд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг зөвшөөрснөөс хойш зэсийн салбар Чили улсын эдийн засгийн өсөлтийн гол тулгуур болж ирсэн.

Энэ орны арвин баялаг зэсийн нөөцийг ашиглах үүднээс гадны хөрөнгө оруулагчид маш олноороо орж ирсэн. Хайгуулын салбар нь 1990-ээд оны дунд үед оргилдоо хүрсэн байдаг. Зэсийн үйлдвэрлэл асар ихээр нэмэгдэж, энэ орон зэс үйлдвэрлэгч хамгийн том улс болсон нь одоо ч хэвээрээ байна. Чилийн зэс үйлдвэрлэл 1990-ээд оноос хойш 10 дахин өссөн. Дээр нь, энэ орны хамгийн гол амжилт бол эдийн засгийн диверсификаци буюу шинэ шинэ салбаруудыг дэмжин хөгжүүлсэн явдал. Энэ хугацаанд Чилийн зэсийн үйлдвэрлэл ихээхэн өссөн хэдий ч экспортод эзлэх хувь хэмжээ нь 80-аас буурч 50 хувьд очсон. Энэ улсаас авах сургамж юу байв гэхээр төр засгийн чадамжаа сайжруулсан, салбаруудад тусгайлан чиглэсэн шийдэмгий бөгөөд тууштай өсөлтийн бодлого баримталсан, мөн улсаас ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Энэ амжилтыг Монголд давтах бүрэн боломжтой.

Эрдэс баялгийн салбарт тулгуурлан амжилт гаргах, байгалийн баялгаас олох орлогоо ашиглан тогтвортой, урт хугацааны, төрөлжин солонгорсон эдийн засгийн өсөлтийг бий болгох бүх боломж бололцоо Монголд бий. Харин үүний тулд миний түрүүн дурьдсан гурван зүйл чухал нөлөөтэй: Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчдад ээлтэй нөхцлийг бүрдүүлэх... хуульт ёсыг чанд сахих... Монголд бизнес хийх нь ямар үр ашигтай вэ гэдгийг дэлхий нийтэд ойлгомжтой харуулах.

Оюу Толгой хэрхэн өргөжин хөгжихийг дэлхий нийт ажиглаж байна. Энэ бол Монгол оронд ажлын байр, бизнесийн шинэ боломж, орон нутгийн хөгжлийг авчрах дараагийн хөрөнгө оруулалтуудын хувьд үлгэр авах жишиг төсөл юм.  

Оюу толгойн гүний уурхай бол яах аргагүй адармаатай, нарийн түвэгтэй төсөл. Үүнд Рио Тинто компанийн хөрөнгө оруулалт, технологи шаардлагатайг бид ойлгож байгаа. Бид энэ төслийг амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгтээ эргэлзэхгүй байгаа ч та бүхний итгэл, тэвчээр, дэмжлэг нэн шаардлагатай. Тийм учраас дэлхийд томоохон уурхайг бүтээн байгуулах ажлаа үргэлжлүүлэхийг бидэнд даатгаач гэж хэлье. Монголчууд хэдэн үеэрээ, олон арван жилийн турш энэ компаниар бахархах болно гэдгийг би хэлье.

Газрын баялгаа ашиглаж эдийн засгаа улам хөгжүүлж, цэцэглэн хөгжих маш том боломж Монголын өмнө байна. Рио Тинто компани урт хугацааны түнш байж, амжилт, хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллахыг хүсч байна. Амжилт нь мэргэжлийн экспертиз, тууштай жигд ажиллагаа, орлогын зөв менежментээс ихээхэн хамаарна. Бид хамтдаа амжилтад хүрэх үү, эсхүл хамтдаа алдаж эндэх үү? Өөр зам бидэнд үгүй. Монгол орны хөгжлийг хамтдаа урагшлуулахын төлөө хүчээ нэгтгэцгээе" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Хөдөө Өвөө (66.181.160.65)
    Нутагтаа очиж хуц Нутгаас минь даруй зайл...
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
  • мунхаг монгол (112.72.11.118)
    энэ төсөл монголын эдийн засгийг тэлж томруулсан нь үнээн...энэ компани манай улстөрчдын гавъяа гэхээс биш захзээлийн дүрэм ёсоор...киргиз африк турк гээд улсуудад хийсэн стандарт гэрээгээ л хий...та нараас авсан мөнгөө шингээж чадахгүй тайлбарлаж эхнээсээ үхэх гэж бна улстөрч..та нар дэлхийн компани шиг байгаач
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • Наран (182.160.4.46)
    Манай Монголд Оюутолгойг эсэргүүцдэг мунхаг хүмүүс зөндөө бий. Битгий гомдоорой, Арнаудаа. Өөх өгсөн хүнтэй өглөө бүр заргалдана гэгчээр Жагар мэтийн боловсролгүй новшнууд больчих хэрэгтэй.
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • Наран (182.160.4.46)
    Маш их баярлалаа, Арнауд Суарат. Монголд минь туслаарай. Оюутолгой төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтдаа зүтгэе.
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (64.119.17.249)
    Энэ уурхайн ашиглаж байгаа техник тоног төхөөрөмж монголд үйлдвэрлэсэн нэг юм ашиглаж байна бол бас хөрөнгө оруулалтын дүндээ оруулж тооцож болно тэрнээс үйл ажиллагааны зардлаа монголд хөрөнгө оруулчихлаа гэж зүтгээд байгаа нь буруу
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
    • Ард түмэн
      Оюутолгойн дан ганц зэсийг л ярихын.Гадныхны шуналыг шуналыг хөдөлгөөд байгаа алт болон бусад баялагийг дурдсангүй.Монголын банкаар орлогоо дамжуул,гаргаж байгаа баялагаа ил гарга.Тэгвэл итгэж магтан дуулъя.
      2018 оны 05 сарын 23
  • МГЛ (203.91.115.41)
    ЧАМЛАХААР ЧАНГА АТГА,ИХ ГАЛЗУУРВАЛ НАЛАЙХЫН УУРХАЙ ШИГ ЮМ ҮЛДЭНЭ ШҮҮ,
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
  • Д.Эрдэнэжаргал (27.123.212.135)
    Нэг л ойлгомжгүй зүйл яриад Монголчуудыг хуурах гэж ядчихсан илтгэл бна. Олсон орлогоо Монголын банкаар дамжуулах тухай яагаад дурдахгүй байна?
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
    • Хуучин хүү
      Огт дурдсангүй.Монголын банкаар орлогоо дамжуулвал ард түмний эргэлзээ алга болно.Дансаа шилэн болго,олон тайлбар хэрэггүй.
      2018 оны 05 сарын 22
  • Зочин (112.72.14.152)
    ОТ-г ашиглахад гаргасан зардалаа Монголд оруулсан ХӨ гээд байх юм.Тэнд ажиллаж байгаа хүмүүс дор хаяж цалингаа авалгүй яахвээ дээ.Тэр борлуултаа яагаад Монголд оруулахгүй байгаа,ОТ-г барьцаалсан зээл гадаадад байгаа,уурхайн зардал,тоног төхөөрөмжийн үнэ өсөхөөр Монголын авах ашиг тэр хэмжээгээр хойшилж байгааг яагаад дурьдахгүй байнаа.Гэрээний алдааг засаж цааш явах хэрэгтэй шдээ.
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
  • Дархан Б.Баасанжав эмч (112.72.12.66)
    Энэ ашиггүй луйварчдын төсөлийг зогсоож авилгалин сүлжээг нь илрүүлж хөөж гаргах хэрэгтэй. Тэртэй тэргүй ашиг өгөхгүй юм чинь алт зэсээ ухуулж эх орноо сүйтгүүлж ядгий байж л байг болох л байлгүй. Олигтойхон удирдагчтай болсон үедээ л ашиглах нь зөв.
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
  • z (103.57.94.92)
    Yaj hudlaa yrij chadaj bnaa uhsen baas ali ert hogjig bsan
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
  • Шударга ардууд (203.217.139.225)
    Битгий худлаа хуцаад бай, та нарын барьсан барилга чинь сэндвич, цэвэр зэс үйлдвэрлэн гэсэн чинь хаана байна, цахилгаан станц барина гэсэн хаана байна, 12 тэрбум-аар байшин бариад үйлдвэр байгуулсиймуу, бага л доромжлоорой монголчуудыг бүү басажил, наад уурхайг чинь хаагаад та нар хөөж гаргах болно...
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
  • 222 (202.179.26.10)
    ажилчдын цалин ашиг биш зардалд байгаа шүү муу гуйлгачин минь Монголчуудыг доромжилохгүй шүү
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 49 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 1 цаг 3 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 1 цаг 10 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 2 цаг 16 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 2 цаг 37 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 15 цаг 39 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 20 цаг 54 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 21 цаг 11 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 21 цаг 53 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 22 цаг 3 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top