Эрдэнэс Таван толгой ХК-иас иргэдэд мэдээлэл өгөх зорилготой 1,072 хувьцаа мэдээллийн төвийг ажиллуулж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 2.5 орчим сая иргэн Эрдэнэс Таван Толгой ХК-ийн 1,072 ширхэг хувьцааг эзэмшиж байгаа бөгөөд иргэд хувьцааны талаар өөрсдийн асуухыг хүсч буй мэдээллээ шууд авах боломжтой газартай болж байна.
1,072 хувьцааныхаа талаар мэдээллийн төвийн вэб хуудас, 1800-1072 утас болон өөрийн биеэр очиж мэдээлэл авах боломжтой юм.
“Эрдэнэс-Таван толгой” ХК-н хувьцааны талаарх товч мэдээлэл
“Эрдэнэс-Таван толгой”ХК нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн дугаа Хувь нийлүүлэгчдийн хөрөнгө буюу төр, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьцааг компанийн санхүүгийн тайланд тусгах ажлыг хийж баталгаажуулсан. Иймд 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн Монгол улсын иргэн та хувьцаа эзэмшдэг эсэхээ шалгахаас гадна, төвөрсөн хадгаламжид данс нээлгэсэн эсэхээ давхар шалгана уу. Хэрэв та данс нээлгэж амжаагүй бол өөрийн хүссэн брокерын компанид хандан дансаа нээлгэхийг зөвлөж байна.