x

"Хөвсгөл" нуурын мөс цөмөрч, алба хаагч эргүүл хийж байхдаа амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдөр мөсөн замын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа "Хөвсгөл" нуурын мөсөнд автомашинтайгаа цөмөрч, амиа алдсан хэрэг гарчээ.

Энэ сарын 3-ны өдөр Хөвсгөл аймгийн нутагт орших “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн механик жолооч, 26 настай, эрэгтэй З нь мөсөн замын эргүүлээр үүрэг гүйцэтгэж байх үедээ 23:00 цагийн орчимд хариуцсан хяналтын цэгээс “Приус-20” загварын суудлын автомашинтай гараад сураггүй алга болсон дуудлага дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 17:55 цагт Онцгой байдлын газарт иржээ. 

Дуудлагын дагуу, аймгийн Онцгой байдал, цагдаагийн алба хаагчид гээд нийт 33 хүн дөрөвдүгээр сарын 5-ны өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Энэ үеэр “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар “Хөвсгөл” нуурын мөсөнд цөмөрч живсэн байж болзошгүй мөр илэрчээ.

Иймд тухайн газарт дөрвөн удаагийн гүний шумбалтыг хийхэд 25 метрийн гүнд унаж явсан автомашин, түүнээс 10 метрийн зайд цогцос байсныг олж тогтоож, 14:50 цагт цогцсыг, 18:13 цагт автомашиныг тус тус татан гаргаж, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дашнямаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж, мөсний нягт багасан хэврэгшиж байгаа учир иргэд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • сэжигтэй (66.181.161.95)
    Алга болоод байхад яагаад 1 хоногийн дараа мэдээлдэг байна вэ анхаарал татаж байна шүү. цуг гарч байсан хүмүүс нь мэдээгүй юм уу, ойлгосонгүй
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочин (66.181.161.74)
    онцгой байдлын хүн нь өөрөө ингэж үххээр чинь одоо яанам бэ хариуцлагагүй юм
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.161.29)
    өө ямар аймар юм бэ мөсөн замыг одоо хаавал таарна
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
МИАТ компани УБ-Истанбулын нислэгтээ 30 хувийн хямдрал зарлалаа 3 цаг 42 мин Эргэлттэй тойруу өгсүүр замуудад модон савтай давс байрлуулжээ 3 цаг 48 мин Х.Тэмүүжин: Төсвийн төлөвлөлт, сахилга бат гэдэг зүйл бүтэл нь бөгсөөрөө эргэжээ 4 цаг 4 мин Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шилжүүлжээ 4 цаг 18 мин БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэв 5 цаг 5 мин Цахим боловсролын салбарт төрийн оролцоог буурууллаа 5 цаг 56 мин ЦХИХХЯ: 2025 онд эх кодыг экспортлоход нь онцгой анхаарч ажиллана 6 цаг 43 мин Л.Энх-Амгалан: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн өөрчлөлтийг Засгийн газарт оруулна 7 цаг 29 мин Агаарын бохирдлыг бууруулах урт, богино, дунд хугацааны төлөвлөлтийг үе шаттай хэрэгжүүлнэ 7 цаг 52 мин Трамп Панамын сувгийг буцаан авахыг хүсч байна 8 цаг 3 мин Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх хэрэгтэй 8 цаг 14 мин Хүүрнүүд ээ, утаагаа яриач… 8 цаг 29 мин Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ 8 цаг 45 мин Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэгжүүлэх боломжгүй 10 цаг 57 мин Менингококкт халдвараас сэргийлье 11 цаг 13 мин Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 12 цаг 32 мин Халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлуудад 30.5 тонн давс, 79.7 тонн бодис цацжээ 12 цаг 36 мин Трамп: Эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх болно 12 цаг 44 мин INSA: Алиса Вайдель нэр дэвшигчдийг тэргүүлж байна 12 цаг 48 мин “Москвагийн цом”-оос манай жүдочид долоон медаль хүртлээ 12 цаг 52 мин
iИх уншсан
Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх... Урааныг аргалаар орлуулж болох уу? Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав
Top