Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа.
Энэ хүрээнд Улаанбаатар хотод ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгж, гурван төрлийн бодисоор халдваргүйжүүлэлт хийж байгаа аж.
Мөн гэр хорооллын 220 мянган айл өрхүүдийн модон жорлонг ирэх 5 дугаар сарын 01-нээс өмнө стандартын дагуу ариутгалын бодисоор халдваргүйжүүлэлтийг хийх юм байна.
Иргэд та бүхэн дулааны улирал эхэлж мөстөс хайлж буй энэ үед өөрөө ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх боломжтой.
Нүхэн жорлонд халдваргүйтгэл хийх аргыг хүргэж байна.
1. Хлорийн шохойг 1 литр усанд 400 грамм байхаар найруулаад нүхэн жорлон, бохирын цооногны бохир харагдах хэсгийг далд ортол уусмалаа хийж өгнө.
2. Тамир бодисыг 10 литр усанд найруулж жорлондоо хийснээр үнэрийг дарж, бохирыг хуурайшуулна. Бохирын цооногт усанд найруулалгүйгээр сайн сэгсрээд шууд хийж болно.
3. Бохир бүрэн гэссэн үед үнс, үртэс хийгээд халдваргүйжүүлж болохыг зөвлөж байна
Эх сурвалж: НМХГ