x

Монгол Улс нүүрсний үнэлгээгээ өсгөж чаджээ

Он удаан жил шүүмжлэлд өртсөн Монгол нүүрсний үнэлгээ өссөн гэх таатай мэдээ бидэнд ирлээ.

Тодруулбал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаар ахлуулсан Ажлын хэсэг худалдан авагч нартай нүүрсний үнийн хэлэлцээрийг амжилттай хийжээ. Тус ажлын хэсэг “Чалко Трейдинг Хонконг" компанитай тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд нүүрсний үнийн талаар хэлэлцсэний дүнд дээрх Монгол Улсаас гадагш нийлүүлж буй нүүрсний үнийг өсгөж чадсан байна.

Уг хэлэлцээрийн дагуу, 2017 оноос хойш огт хөдөлгөөнд ороогүй нүүрсний үнийг эхний ээлжинд 60 ам.долларт хүргэж буй юм. Энэ нь одоогийн үнэлгээнээс 70 центээр өсөж буй үзүүлэлт бөгөөд үүнийг дагаад манай улсын уул уурхайн салбарын ашиг орлого нэмэгдэж, энэ хэрээр эдийн засагт оруулах хувь нэмэр ч дээшилнэ.

"Эрдэнэс-Тавантолгой" компанийн зүгээс Баруун Цанхийн үнэ өсөх нөхцөлийг бүрдүүлж чадсан ч нийлүүлэлтийг үнийг цаашид нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа аж. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс- Тавантолгой" ХК нүүрсний үнийг 61.35 ам.долларт хүргэх саналыг “Чалко Трейдинг Хонконг" компанид тавьсан тэдний талаас уг саналыг дахин няГталж, ТУЗ-дөө танилцуулсны дараа энэ долоо хоногт багтаан хариу өгөхөөр болсон байна.

Уг нь манай улс Таван Толгойгоос нүүрс тээвэрлэж эхэлсэн цагаас нүүрсний үнийг олон улсын жишигт ойртуулахаар олонтоо хэлэлцээр хийсэн. Гэвч “Чалко Трейдинг Хонконг” компанитай анх зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж улирал тутамд үнэд өмчилж байх механизм буюу үнийн индекс тооцох аргачлалыг 2011 онд байгуулсан гэрээнд тусгасан байжээ. Харин энэхүү аргачлалд дутагдалтай тал байсан учраас өнгөрсөн хугацаанд манай улс уг асуудлын шийдлийг олж чадаагүй аж.

Тиймээс “Эрдэнэс Таван Толгой” компанийн зүгээс санал болгосноор, уг аргачлалыг засаж сайжруулах ажлыг эхлүүлсэн байна. Үүний дүнд томоохон ахиц гарч, хоёр төрлийн өөрчлөлт оруулахаар тохиролцсон нь бас нэг амжилт юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (112.72.14.58)
    70 центээр өсгөсөн гэв үү. Онигоотой юмаа
    2018 оны 05 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 16 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 30 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 37 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 1 цаг 43 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 2 цаг 4 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 15 цаг 6 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 20 цаг 21 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 20 цаг 38 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 21 цаг 20 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 21 цаг 30 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top