x

Коронавирусийн халдварын тохиолдолд ИЛРЭХ шинж тэмдгүүд

COVID-19 халдвар нь долоо дахь төрлийн коронавирусээр үүсгэгдсэн амьсгалын замын шинэ халдварт өвчин юм.

Халдвар хэрхэн дамждаг вэ?

  • Халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар

  • Бохир гар, эд зүйлсээр дамжин шууд хавьтлын замаар

Ямар шинж тэмдэг илэрч болох вэ?

  • Халуурах

  • Хуурай ханиалгах

  • Амьсгал давчдах

  • Цээжээр өвдөх

Өвчлөгсөдийн 81 хувь нь хөнгөн, дунд, 14 хувь нь хүнд, 5 хувь нь маш хүнд хэлбэрээр өвчилж байна.

Хэн илүү өвчилж байна вэ?

Бүх насныхан өвчилж байна. 90 гаруй хувийг 30-аас дээш насныхан эзэлж байгаа бөгөөд өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс нас барах эрсдэл өндөр байна.

Коронавируст халдвар анх хэрхэн үүссэн бэ?

n-CoV вирусийг анх сарьсан багваахайнаас хүнд дамжин хүнд халдварласан байж болзошгүй гэж үзэж байна. Одоо уг вирүс нь хүнээс хүнд халдварлан тархаж байна.

Коронавируст халдвар (COVID-19)-аас хэрхэн сэргийлэх вэ?

  • Өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног гэртээ байж, өөрийгөө ажиглах

  • Гараа савандаж сайтар угаах

  • Халуун, бүлээн шингэн ихээр уух

  • Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэхгүй, нухахгүй байх

  • Хоолойг давс, сода, нимбэг, сармис, тамедины уусмалын аль нэгээр өглөө, оройдоо зайлах

  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх

  • Нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх

  • Гадуур явахдаа бээлий өмсөх

  • Олон хүн цугларсан газраар аль болох явахгүй байх

  • Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх

  • Бухимдахгүй тайван байх

Ямар хүн өөрийгөө гэртээ хэрхэн тусгаарлах вэ?

1. Гадаад улс оронд зорчоод ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглана.
2. Халдварын сэжигтэй хүний шинжилгээний хариу гарах хүртэл гэр бүлийн гишүүд мөн өөрсдийгөө тусгаарлана. Үүнд:

  • Гэрээсээ гарахгүй байх

  • Гэртээ зочин урихгүй байх

  • Аль болох тус тусдаа байх

  • Амны хаалт зүүх

  • Гараа сайтар савандаж угаах

  • Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх

  • Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх

  • Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх

  • Сайн унтаж амрах

  • Тайван стрессгүй байх

  • Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих

  • Дасгал хөдөлгөөн хийж, биеэ чийрэгжүүлэх

  • Бие тавгүйрхсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын ХӨСҮТ-100, 8008-6829, ЗӨСҮТ-7028-4393, 103, СЭМҮТ-1800-2000, ЭМЯ-11-323002 утсаар холбогдож, зөвлөгөө авах

Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ?

Уг өвчнөөр ахмад настан, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, зүрх судас, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэй байна.

Иймд:

  • Эмчийн хяналтад тогтмол байх

  • Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх

  • Холбоо барих хүний утасны дугаартай байх

  • Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх

  • Халуун, бүлээн шингэн зүйл уух

  • Сайн унтаж амрах

  • Тайван стрессгүй ядрахгүй байх

  • Дулаан хувцаслах, даарахгүй байх

  • Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх

  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх

  • Олон нийтийн газраар явахгүй байх

  • Амны хаалт зүүх

  • Гараа сайтар савандаж угаах

  • Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах

Коронавируст халдвар (COVID-19)-ыг яаж эмчилж байна вэ?

Одоогоор үүсгэгч вирусийн эсрэг өвөрмөц эмчилгээ байхгүй. Коронавируст халдвар (COVID-19)-аар өвчилсөн хүмүүст шинж тэмдгийн эмчилгээ хийж байна. Олон орны эрдэмтэн судлаачид уг өвчний эсрэг вакцин болон эмчилгээ гарган авахаар ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 12-18 сарын дараа вакцин бэлэн болно гэж мэдээлж байна.

Эх сурвалж: ЭМЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно 15 цаг 30 мин Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна 15 цаг 58 мин ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг баталлаа 16 цаг 5 мин Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохируулъя 17 цаг 0 мин Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж гаргажээ 17 цаг 11 мин 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа 17 цаг 18 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 17 цаг 36 мин 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... 18 цаг 23 мин МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА 18 цаг 53 мин Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ Уржигдар 19 цаг 15 мин Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа Уржигдар 18 цаг 07 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ Уржигдар 16 цаг 09 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана Уржигдар 15 цаг 02 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ Уржигдар 14 цаг 17 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв Уржигдар 13 цаг 11 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов Уржигдар 12 цаг 20 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ Уржигдар 10 цаг 39 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна Уржигдар 10 цаг 32 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна Уржигдар 10 цаг 24 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Уржигдар 09 цаг 23 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ Британийн цэргийнхэн бөөнөөр халагдах болов Х.Тэмүүжин: Төсвийн төлөвлөлт, сахилга бат гэдэг зүйл бүтэл ...
Top