x

Оюунтолгойн гэрээ Монголд ашиггүй гэсэн яалаа?

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн гэрээг байгуулах явцдаа “улсад онц их хохирол учруулсан байж болзошгүй” хэмээн АТГ-аас сэжиглэж, яллагдагчаар татан барьж хориод хоёр дахь сардаа явж байна. Саяхан Шүүх тэднийг батлан даалтаар гаргаж, хилийг хориг тавин гадуур байцаах шийдвэр гаргасан ч, уг хэргийг хянаж байгаа прокурор нь эсэргүүцэл бичиж, давж заалдсаар байгаад дахин хориулсан билээ.  

Гэвч яг үнэндээ бидний хэн маань ч хоёр нөхөр яг ямар үйлдлээрээ Монгол Улсад хохирол учруулсан билээ, дахин дахин барьж хорих болсон үндэслэл шалтгаан нь юу байв гэдгийг одоо хэр нь мэдэж чадаагүй л байна. Алга ташихыг бол харин чадаад байгаа. “Ал, хяд, авилгачдыг цаазал...”

“Шударга иргэдийн” зүгээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсад ашиггүй болсон, далд уурхайн санхүүжилтийг эхлүүлсэн Дубайн гэрээ гэгч нь жинхэнэ луйвар байсан тухай сүүлийн арав шахуу жил ярьж, шүүмжилж байгаа. УИХ-ын түвшинд ч нэр бүхий гишүүдээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар асуулга явуулж, тухай бүрт нь Засгийн газар хариулт өгч байв. Тэр ч байтугай тухайн үеийн УИХ дахь цөөнхийн зүгээс Дубайн гэрээг зурсных нь төлөө Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах саналыг 2016 оны нэгдүгээр сард (ердөө хоёр жилийн өмнө) өргөн барьж байлаа. Хэлэлцүүлгийн эцэст “Оюутолгой гүний уурхайн төслийг хөдөлгөсөн асуудлаар Засгийн газарт хариуцлага тооцох шаардлагагүй” гэж УИХ-ын гишүүдийн олонхи шийдвэрлэсэн байдаг. Гэвч парламентийн түвшинд хийсэн энэ бүх хэлэлцүүлэг, шалгалт шүүлтүүд манайхны “шударга иргэдийн” шаардлагыг намжааж чадсангүй. Эцэст нь хоёр Ерөнхий сайдын толгой “шонд өлгөгдөх” дээрээ тулаад байна. (Ул үндэслэлгүйгээр хардах ч гэсэн өвчин шүү гэж хэлээд л байгаа)

Харин өчигдөр Үндэсний аудитын газраас “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд аудит хийхээр болсон тухайгаа “Оюутолгой” ХХК-ийн удирдлагад танилцуулсан гэнэ. “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”, “Оюу толгой төслийн нэг болон хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, хувь эзэмшигчид ногдох хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтад зориулж авсан зээлийн тооцоо, ирээдүйд төлөгдөх өр төлбөрийн байдал” гэсэн хоёр бүлэг сэдвээр 2018-2019 оныг дамжин аудит хийнэ гэв. Харин энэ ажил дуустал манай нөхөд “шорондоо” л байх нь ээ дээ. (Жинхэнэ залхаан цуурлүүлэлт! Мөн биз?)

Ингэхэд Монгол Улсын аудитын байгууллагад энэ хэмжээний төсөл хөтөлбөрт аудит хийх чадамж байсан юм бол яагаад өдий болтол зүгээр хараад суусан юм бол? УИХ яагаад төдийгөөс өдий хүртэл тэднийг хөдөлгөсөнгүй вэ? Ядаж л мэргэжлийн байгууллага нь эхэлж дүгнэлтээ гаргаад, “монголчуудад ашиггүй төсөл болжээ” гэснийх нь дараа хуулийн байгууллага нь хөдөлгөдөг биш билүү?

Дахиад асууя. Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй гэдгийг хэн тооцож гаргаад, улсад их хэмжээний хохирол учирсан болохыг нь хэн яаж олж мэдээд АТГ араас нь чулуу хөөгөөд байна вэ? Иргэн хүн “энэ муу гэрээ шүү” гэж хардаж болно. “Энэ нөхөр яавч хулгайч царайтай даа” гэж сэжиглэж ч болно. Харин хуулийн байгууллага ингэж хар таамгаар, хардлага сэрдлэгээр ажлаа явуулдаггүй. Хийж байгаа алхам бүр чинь хуулийн үндэслэлтэй, баримт нотолгоотой байх ёстой.

Б.ЗАЯА 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zvgeer l unshsiin (202.179.26.251)
    en hvnd bas mungu heregtei l dee... oilgoj bn kkk
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.179.248)
    yasan tng yum bichdiin bee
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 33 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 47 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 54 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 2 цаг 0 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 2 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 15 цаг 23 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 20 цаг 38 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 20 цаг 55 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 21 цаг 37 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 21 цаг 47 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top