x

"Оюу толгой"-н далд уурхайн бүтээн байгуулалт, Дубайн гэрээнд аудит хийнэ

Үндэсний аудитын газраас “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд хийх аудитын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатар, МУЕА-ын зөвлөх А.Энхбат, ҮАГ-ын Чанарын баталгаажуулалтын албаны дарга Ц.Батбаяр, Нийцлийн аудитын газрын захирал С.Энхбаатар нар оролцож “Оюутолгой” ХХК-ийн удирдлагад аудитын  төлөвлөгөө болон аудитыг гүйцэтгэх багийн бүрэлдэхүүнийг танилцууллаа.

Тус арга хэмжээнд “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес, Хуулийн газрын захирал Д.Амарбаясгалан, Хамтын ажиллагаа хариуцсан ахлах зөвлөх н.Өсөхбаяр, Ерөнхий нягтлан бодогч Р.Бадамханд, Санхүүгийн шинжээч А.Мөнхцэцэг зэрэг албаны хүмүүс оролцов.

Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн:

  • 1.2-т “төсвөөс санхүүжилт авсан, төсвийн орлого бүрдүүлдэг байгууллага, аж ахуйн нэгж төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудит хийх”,
  • 1.20-д “төсвийн орлогоор баталгаажсан Засгийн газрын баталгаа, зээл, бүх төрлийн санхүүгийн үүрэгтэй холбогдсон гэрээ, хэлцэл, үйл ажиллагаанд, түүнчлэн төсвийн хөрөнгөөр болон төсвийн хөрөнгийн оролцоотой хэрэгжих төслийн техник, эдийн засгийн үндэслэл, байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд аудит хийж дүгнэлт гаргах”,
  • 1.8-д “шаардлагатай тохиолдолд тодорхой асуудлаар аудит хийж, дүгнэлт гаргах” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2017 оны 06 дугаар тогтоол, 2018 оны 03 дугаар тогтоолыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор
  1. “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”
  2. “Оюу толгой төслийн нэг болон хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, хувь эзэмшигчид ногдох хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтад зориулж авсан зээлийн тооцоо, ирээдүйд төлөгдөх өр төлбөрийн байдал” гэсэн 2 бүлэг сэдвээр 2018-2019 оныг дамжин аудитыг гүйцэтгэнэ.

Олон улсын стандартад “Аудитын дээд байгууллагууд хараат бус байдлаа бууруулахгүйгээр олон нийтийн хүсэн хүлээлт буюу, таамаглалыг мэдэж авч, түүнд цагаа олсон, тохиромжтой хариултыг өгч байх хэрэгтэй” гэж заасны дагуу мэргэжлийн зөвлөх, шинжээч, инженер, техникийн багуудтай хамтран бодит мэдээлэл, баталгаат баримт бичигт тулгуурлан тус аудитуудыг хууль, эрх зүйн хүрээнд гүйцэтгэж дүгнэлт гарган, олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах үүргийг гол зарчим болгон ажиллахаа МУЕА Д.Хүрэлбаатар илэрхийлэв.

“Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес аудитын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдгээ мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 52 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 1 цаг 6 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 1 цаг 13 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 2 цаг 19 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 2 цаг 40 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 15 цаг 42 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 20 цаг 57 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 21 цаг 14 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 21 цаг 56 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 22 цаг 6 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top