x

Ж.Амарсанаа тэргүүтэй монгол эмч нар Ухань хотод очиж ажиллахаар болжээ

БНХАУ-ын Ухань хотод монгол эмч нарын сайн дурын баг очиж ажиллахаар болжээ.

Монгол эмч нарын сайн дурын баг ирэх хоёрдугаар сарын 2-ны өдөр шинэ төрлийн коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотыг зорих аж. Эрүүл мэндийн дэд сайд асан, Анагаах ухааны доктор Ж.Амарсанаа тэргүүтэй монгол эмч нар Ухань хотод очиж, коронавирусийн халдвартай тэмцэх ажилд гар бие оролцох юм байна.

Энэ талаар Ж.Амарсанаа өөрийн фэйсбүүктээ бичсэн байна.

Тэрээр "2020 сарын 02-р сарын 02-нд шинэ коронавирусийн голомт (2019-nCoV) БНХАУ-ын Ухань хот руу сайн дурын эмчээр явахаар боллоо. 2019-nCoV вирусийн голомтод хамтдаа баг болоод сайн дурын эмчээр ажиллах, залуу, эрүүл чийрэг эмч нар байвал яаралтай холбоо барина уу! Баг болоод хамтдаа явцгаая!

Бид зөвхөн вирусийн тархалттай тэмцэх нь гал унтраах төдий ажиллагаа бөгөөд, тухайн вирусийн голомтыг устгахад, тангараг өргөсөн эмч хүний хувьд өөрийн мэдлэг, чадвараар бага ч гэсэн хувь нэмэр оруулж, Монгол эмч нар мэдлэг чадвартай, зоригтой, сэтгэлтэй гэдгийг харуулах болноо.

Мөн БНХАУ нь манай улсын мөнхийн хөрш төдийгүй Олон улсын давцанд найдвартай түнш маань байсаар ирсэн билээ. Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг. Монгол хүний тусч, нөхөрсөг, аюул тулгарахад нөхрөө хаядаггүй зан чанарыг илэрхийлж, 2019-nCoV вирусийн халдвар авсан хятад болон бусад улсын иргэдийг эмчилэхэд Олон улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах нь эмч хүний үүрэг гэж боддог.

Хэрэв Ухань хотод сайн дурын эмчээр ажиллах явцдаа коронавирусын халдвар авбал тухайн бүс нутагтаа бүрэн төгс эмчлүүлж дуусаад ирэх болно. Ямар ч байсан эх орондоо вирус чирч ирэхгүй гэдгээ андгайлъя.

Мэдээж ийм цар тахлын үед БНХАУ хэрхэн ажиллаж байгааг харж ажиглахад сурах зүйл ч их байх биз ээ" гэжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (202.126.88.51)
    Амжилт хүсье, сайн яваад олон хүний амь авралцаад, хятад нөхдөөс сурах зүйл байвал сураад, сургах зүйл байвал заагаад хүрээд ирээрэй!!!
    2020 оны 01 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2 цаг 30 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2 цаг 52 мин 1924 оны Үндсэн хууль 4 цаг 33 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 цаг 44 мин Энгийнийг ухаалгаар 4 цаг 50 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 6 цаг 19 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 7 цаг 31 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 7 цаг 45 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 7 цаг 52 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 8 цаг 58 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 9 цаг 19 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 22 цаг 21 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top