Улс төр

Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй
Л.Оюун-Эрдэнэ: "Тэд олигархиудынхаа нам руу явж болно. Бид бол социал демократууд”
2024-04-17

Ц.Шинэбаяр: Эм зүйн салбар дахь "хортой ургамал"-ыг тасалсан ч дахиад гараад ирдэг
АТГ-ын хяналт шалгалтын үр дүн, шинжээч нарынхаас зөрүүтэй байна. Эрүүл мэнд, эм зүйн салбарын хувьд нэлээд ашиг сонирхлын зөрчилтэй, "цус ойртсон" маягтай салбар гэдгийг удаа дараагийн шалгалтаар гаргаж ирж байсан. АТГ-аас янз бүрийн арга хэмжээ авч, "хортой ургамал"-ыг хэчнээн тасалсан ч цаанаасаа дахин дахин гарч ирээд байдаг.
2024-04-16

Д.Дэмбэрэл: ЭМДҮЗ-ийн гишүүн сард ₮100,000 авч байсан. УИХ урамшууллыг эргэж харах нь зүйтэй
Эрүүл мэндийн даатгалын хөрөнгийн хэмжээ хоёр их наяд төгрөгт дөхөж байгаа. ЭМДҮЗ-ийн гишүүдийн урамшууллыг УИХ эргэж харах нь зүйтэй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гишүүдэд улиралд нэг удаа урамшуулал өгч байгаа. Үүнийг авч үзэх ёстой асуудал гэв.
2024-04-15

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчийн ар гэрт 80м.кв талбай орон сууц олгоно
Орон сууцны өртөг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу өнөөгийн ханшаар 330 сая төгрөг байна.
2024-04-15

О.Цогтгэрэл: Засгийн газар даргад давуу эрх олгодог санг дахиад нэгээр нэмэх нь
Үндэсний баялгийн санг улс төрчдөөс хараат бус байлгах олон улсын үзэл баримтлал бий. Засгийн газраас өргөн барьсан хуулиудад гурван сайд удирдана гэсэн байна. Хөгжлийн сан нэртэй төсвөөс гадуур дахин нэг төсөв бий болгох үзэл баримтлал байна.
2024-04-15

Орон нутагт уналт таталтын өвчтэй хүмүүсийн эм, тариа хүрэлцэхгүй байна
Монголд уналт таталт намдаах ганцхан тарилга байдаг. Уг нь Герман, Францад шулуун гэдсээр хийж болдог лаанууд байдаг болчихсон. Үүнийг бид хүсэлт гаргаж Монос фарм оруулж ирсэн боловч эмнэлгүүд нь авахгүй байсаар байгаад оруулж ирсэн хэдхэн лаануудынх нь хугацаа дуусчихсан гэв.
2024-04-15

Эмийн үнийн өсөлтийг судлах, баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол эхэлнэ
Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан, С.Энхболд, Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн гишүүн асан Ч.Хүрэлбаатар, А.Ариунзаяа, Б.Жавхлан нарын тэргүүтэй 150 хүнийг гэрчээр дуудаж байгаа юм.
2024-04-15

"Булевиртид" эмийг НӨАТ болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ
Доорх хоёр хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна хэмээн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулав.
2024-04-13

Отгон чуулганаар хэлэлцэн батлагдаж магадгүй хуулийн төслүүд
Ямар ч маргаан, шүүмжлэл, эсэргүүцэл тулгарсан бай эрх баригчдын хувьд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг сонгуулиас өмнө батлуулах сонирхолтой байна.
2024-04-12

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Т.Энхтүвшин нар өнөөдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024-04-12

Х.Болорчулуун: Тойргийн гишүүд жагсаалтын гишүүдээс илүү хугацаагаар үг хэлэх ёстой
Г.Занданшатар: З.Энхболдын үед "Агуулгаараа бусад хуультай зөрчилдсөн" гээд шууд буцаачихдаг байсныг сэргээж болно. Бид гишүүний хууль санаачлах эрхэд халдаад яах вэ дээ гэж үзсэн.
2024-04-11

Н.Энхболд: УИХ-д олон суудалтай бол үг хэлэх цаг их авна
"УИХ-д хэдэн суудал авсан байгаагаас хамаарч цагийг хуваана. Олон суудалтай бол их цаг авна. Энэ бол шударга ёсноос гажсан зүйл биш. Арай цөөхөн суудалтай бол бага цаг авна. Үг хэлэх байтугай бүлэг байгуулахыг хязгаарладаг үе байсан" гэв.
2024-04-11

Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өөрчлөхөөр төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Байнгын хорооны хуралдаанаар төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
2024-04-11

Д.Ганбат: Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан Г.Батхүү агсны хэрэг дээр гаднаас мөрдөгч урих хэрэгтэй
"Тэгэхгүй бол дараа дараагийн гэмт хэрэг ямар ч байдлаар үйлдэгдэх магадлал өндөр байна" гэв.
2024-04-11

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
УИХ-ын 2024 оны хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.11-12/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
2024-04-11

Д.Амарбаясгалан: Гурилын үнэ хямдарвал инфляц буурна, арилжааны банкны хүү багасна
Гурил, гурилан бүтээгдэхүүн нь инфляцийн 30 орчим хувьд нөлөөлдөг. Гурилын үйлдвэрүүдийн монополыг задалж, зах зээлийн өрсөлдөөнд оруулах зарчмаар үнийг буулгах, ингэснээр инфляци буурах боломжтой гэв.
2024-04-11

Д.Амарбаясгалан: Бүрэн эрхт төлөөлөгч томилох 1991 оны хуулийг анх ашигласан хүн нь Ц.Элбэгдорж
Хувийн хөрөнгийг төр хураан авч байгаа мэтээр олон нийтэд ойлголт өгөхөөр ярьж байгаа. Төрийн өмчид байсан зүйлийг хуйвалдааны зарчмаар нэгэн ёсондоо хулгай хийж авсан энэ хувьчлалыг хүчингүй болгож, БЭТ томилсон нь хоёр дахь тохиолдол.
2024-04-10

Д.Амарбаясгалан: Малчид 50 сая хүртэлх төгрөгийн зээл авах боломжтой
Малчны зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулах хүсэлтийг Монголбанкаар дамжуулан арилжааны банкуудад тавьж шийдвэрлэсэн. Хуримтлагдсан хүүгийн 25-30 хувийг малчид өөрсдөө төлнө. Харин үлдсэн зөрүүг нь ирэх оны төсөвт тусгаж шийдвэрлэхээр Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолыг өнөөдрөөс албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн.
2024-04-10

Х.Нямбаатар таныг С.Зориг агсны нэрээр худал мэдээлэл тараахаа болихыг шаардаж байна
Уг хөшөө нь "Зориг сан"-гийн өмч. С.Зоригийн хөшөө байрлаж буй газар нь нийслэлийн нийтийн өмч. Нийслэлийн нийтийн өмчийн газрыг АН мэдэхгүй. Одоогийн байдлаар "Шинэ Дэвшилт Холбоо" ТББ-аас АН-ыг байрнаасаа гарахыг шаардсан мэдэгдэл ирээгүй гэв.
2024-04-10

Ц.Элбэгдорж: Миний нэр бол чиний Bible...
Чи мөрөөдлийн суудалдаа миний нэрээр хүрсэн. Чи үхсэн "карээр"-аа миний нэрээр хадгалж байгаа. Миний нэр бол чиний bible...
2024-04-09