Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас өргөн барьж, энэ сарын 4-нд УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн Үндэсний баялгийн сангийн тухай хууль МАН-ын сонгуулийн бас нэг барьцаа болоод байгаа. Анх хуулийн төслийг өргөн барьсан УИХ дахь АН-ын бүлэг лав уг хуулийн төслийг эсэргүүцсэн. АН-ын бүлгээс өргөн барьсан хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэхээр зөвшилцөл хийж, санамж бичиг хүртэл байгуулсан улс төрийн гурав дахь нам болох ХҮН ч гэсэн хэлэлцүүлгээс гарч магадгүй.
Тиймээс МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уг хуулийн төслийг намын бүлгээрээ, дангаараа авч гарахаар шийдсэн бололтой. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болсон МАН-ын удидах ажилтнуудын чуулганы үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намынхандаа хандаж үг хэлэхдээ “Баялгийн сангийн хуулийг унагах гэсэн ажиллагаа нэлээд явж байна. Би Баялгийн сангийн хууль дээр эсрэг байр суурь барьсан гишүүдийг нэр дэвшүүлэхгүй шүү. Тэд олигархиудынхаа нам руу явж болно. Бид бол Социал демократууд” гэсэн тухай эх сурвалж мэдээлсэн байна.
Сэтгэгдэл (1)