x

Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө

Дэлхийд өөр хаана ч байхгүй, зөвхөн Монголын говьд амьдардаг мазаалай баавгайг хамгаалах цогц ажлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Мазаалай 2 дугаар сарын сүүл болон 3 дугаар сарын эхээр ичээнээсээ гарч ирдэг тул идэш тэжээл дутмаг энэ үед нь нэмэлт тэжээл тавьж өгдөг. Тиймээс энэ жилийн эхний 3 440 килограмм нэмэлт тэжээлийг хоёрдугаар сарын 20-ноос  гуравдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд, 26 цэгийн 43 тэжээлийн саванд байршуулсан бол хоёр дахь удаагийнхыг энэ сарын 20-ноос байршуулж эхэлжээ.

Энэ удаад 4 000 килограмм нэмэлт тэжээл тарааж байршуулснаар энэ хавар мазаалайн гол байршил нутагт нийт 7.5 тонн орчим нэмэлт тэжээлийг тавьж өгөхөөр ажиллаж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул онцоллоо.

Мөн тэрбээр "Мазаалай" цахим хуудсанд мазаалай баавгайг хамгаалах цогц ажлын хүрээнд хийж гүйцэтгэх ажлуудаас мэдээлжээ.Үүнд:

  • - Мазаалай баавгайн тархац нутагт усны хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, инженерийн хийцтэй хөв цөөрөм байгуулах,
  • -Уст цэгийн орчинд бодит цагийн хяналт хийх боломжтой камер суурилуулах,
  • -Мазаалай баавгайн идэш тэжээлийн бүтцийг эсийн түвшинд тодорхойлох судалгаа хийх,
  • -Мазаалай баавгайн нэмэлт тэжээлийн чанарыг сайжруулах, туршилт хийх, идэш тэжээлийн нөөц бэлтгэх,
  • -Мазаалай баавгайн гадаад, дотоод шимэгчдийн судалгаа хийх,
  • -Мазаалай баавгайд сансрын дохиололтой хүзүүвч зүүх,
  • -Мазаалай баавгайн тархац нутагт үүлэнд нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх арга хэмжээ авах,-
  • Мазаалай баавгайн судалгааны төв байгуулах зэрэг төлөвлөж байна. 

Зөвхөн Монголын говьд амьдардаг мазаалай баавгайг хамгаалснаар их говийн экосистем сайжирч, говийн ховор амьтад давхар хамгаалагдах ач тустай юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 39 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 41 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 42 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 43 мин Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төрлийн тэсрэх төхөөрөмж туршжээ 44 мин Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт найдаж байна” 45 мин “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авлаа 46 мин АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төлөвлөгөө боловсруулагдаж байна 47 мин Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 3 цаг 13 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 3 цаг 16 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 3 цаг 29 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 3 цаг 32 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 3 цаг 39 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 3 цаг 42 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 3 цаг 46 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 3 цаг 51 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 4 цаг 0 мин Дэлхийн шинэ дэг 4 цаг 19 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 4 цаг 26 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top