Хэнтий аймаг дахь Ардчилсан намын хорооноос 42-р тойргийн нөхөн сонгуульд Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэх саналаа намын удирдлагад хүргүүлсэн билээ. Тиймээс Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ өнөөдөр /2019.05.27/ хуралдаж, аймгийн намын хорооны шийдвэрийг эцэслэх юм байна.
Намын дүрмийн дагуу аймгийн намын хороо нэр дэвшүүлэх саналаа ирүүлсний дагуу, ҮБХ эцэслэж, нэр дэвшигчийг батлах юм. Нөхөн сонгуульд оролцогч намууд тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд нэр дэвшигчээ СЕХ-нд бүртгүүлэх юм.
Дашрамд дурьдахад, МАН-ын Бага хурал маргааш буюу тавдугаар сарын 28-нд болох юм.