Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 79 дуудлага бүртгэгдсэн байна.
Онцгой байдлын байгууллагын төв, орон нутгийн алба хаагчид дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Нийт дуудлагын 69 нь гал түймэр, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байсан байна.