x

ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган Монгол Улсад эхэллээ

Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурлаас хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган өнөөдөр (2019.05.27) Төрийн ордноо эхэллээ.

Энэ удаагийн чуулганд ОУПХ-ны гишүүн ба гишүүн бус Ази, Номхон далайн бүсийн 19 орон болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож байна. 

Чуулганыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж хэлсэн үгэндээ, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал хэмээх баримт бичгийг Монгол Улсын Их Хурал 2016 онд баталсан. Энэ нь олон улсын түвшинд баталсан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд тус дөхөм болох арга хэрэгсэл хэмээн үзсэн.

Цаашид Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад тус дөхөм болгох зорилгоор Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог байгуулсан. Дэд хорооны зүгээс ОУПХ-ноос гаргасан арга зүй, гарын авлага, баримт бичгийг өөрийн оронд хэрэгжүүлэх тал дээр хүчин чармайлт тавьж ажиллаж байна. Өнөөдрийн чуулган, салбар хуралдаануудаар Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаарх илтгэлүүдийг хэлэлцэнэ. Боловсролын сэдвээр энэ удаа тусгай хуралдаан зохион байгуулж байна. Энэ нь Тогтвортой хөгжлийн зорилгуудын нэг чухал зорилго болох "Чанартай боловсролыг бүх нийтэд хүргэх" зорилготой шууд хамааралтай.

Түүнчлэн Ядуурлыг устгах зорилготой боловсролын салбарын үйл ажиллагаанууд шууд уялдаа холбоотой байдаг. Бид бүгд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх талаар тус тусын гэсэн онцлог туршлагуудыг бий болгоод байгаа. Ялангуяа, хууль тогтоох байгууллага буюу парламентууд оновчтой эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр ахиц дэвшил гаргана гэдэгт итгэлтэй байна” гээд аливаа шийдвэр гаргахдаа, илүү үр дүнд хүрэхдээ байгаа нөөцөө зөв ашиглах талаар анхаарч ажиллахын чухлыг онцолсон юм.

Мөн Олон Улсын Парламентын Холбооны ерөнхийлөгч хатагтай Габриэла Куэвас Баррон, “Бидний өмнө 2030 он хүртэл дэлхий ертөнцийг өөрчилж, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд 11 жил үлдээд байна. Бидний гол зорилго хэнийг ч ардаа орхихгүй байх нь чухал. Хүн төрөлхтөний түүхэнд анх удаа нэг чухал зорилгын дор нэгдэн ажиллаж байна. Дэлхийн олон оронд тэгш бус байдал санаа зовоож байгаа бөгөөд энэ чиглэлээр бид оновчтой арга хэмжээ авч буй эсэхдээ дүн шинжилгээ хийх шаардлага бий.

Тогтвортой хөгжлийн зорилгуудаа хэрэгжүүлэхдээ төрийн бодлого нь иргэн бүрийг хамруулж, хэнийг ч ардаа орхихгүй байхад чиглэх учиртай. Тогтвортой хөгжлийн зорилгуудын агуулгыг авч үзвэл боловсрол, эрүүл мэнд, амьдрах орчныг сайжруулах асуудлыг хэрэгжүүлэхдээ  юуны өмнө улс орны нөхцөл байдлыг оновчтой үнэлж, хөгжлөөс хоцорч байгаа бүлэг, давхаргад чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд парламент анхаарч ирсэн.

ОУПХ-ны бүсийн чуулганууд  нь тухайн бүс нутаг, улс орнуудад байгаа сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой байдаг. Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн тулд тодорхой хууль тогтоомжууд, үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж буй зэрэг өөрийн гэсэн туршлагыг бий болгон ажиллаж байна. Цаашдаа улс орнууд хамтран ажиллах тал дээр илүү анхаарал тавина гэдэгт итгэж байна. Энэ чуулганы явцад Та бид өөрсдийн шинэлэг сайн туршлагаа хуваалцаж, бие биеэсээ суралцах нь зүйтэй. 2017 оны 05 дугаар сард Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хочимин хотноо Ази, Номхон далайн бүсийн Тогтвортой хөгжлийн зорилгуудын чиглэлээрх анхны парламентын чуулганыг зохион байгуулсан. Тэр үед Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийн явцыг дүгнэн, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай алхамуудын талаар хэлэлцсэн. Энэ удаа бүс нутгийн хэмжээний хоёр дахь арга хэмжээгээ зохион байгуулаад байна. Энэ хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг 2030 он хүртэл хэрэгжүүлэх явцад одоогийн түвшинд хаана байна гэдэг талаар парламентын гишүүд хамтарч уулзах зорилготой арга хэмжээ юм” гэв.

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганыг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан удирдан явууллаа.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх илгээлтээ ирүүлснийг Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл уншиж танилцуулав.

Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтэд гүйцэтгэх үүрэг, оролцоогоо нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурал 2018 онд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дэргэд Тогтвортой хөгжлийн дэд хороог байгуулсан. Эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр сүүлийн хоёр жилд Монголын парламент Хог хаягдлын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Ус бохирдуулсны тухай хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулснаар орчны бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн ногоон татвар, ногоон худалдан авалтын тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн томоохон шинэчлэл хийсэн.

Монгол Улсын хэмжээнд тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдэд 2015-2018 онд нийт 4 удаа үнэлгээ хийсэн. Түүнээс гадна Засгийн газар 2019 онд Тогтвортой хөгжлийн зорилтын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлох үүрэг бүхий 8 дэд ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа. Энэ хүрээнд Тогтвортой Хөгжлийн Зорилтын шалгуур үзүүлэлтүүдийг үндэснийхээ онцлогт тохируулан нэмж боловсруулж байна. Ингэхдээ, үнэлэх боломжгүй тохиолдолд аргачлалыг нь бий болгох, мэдээллийн эх үүсвэр нь тодорхойгүй бол тодруулах зэргээр ажиллаж байгаа талаараа Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол хэллээ.

Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү чуулганаар бүс нутгийн улс орны парламентын төлөөлөгчид, олон улсын байгууллагын төлөөлөл

  1. Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дэмжих, хянах чиглэлээр парламентуудын хийсэн ажил, хүрсэн үр дүн

  2. Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь

  3. Хүн бүрийн эрүүл энх, сайн сайхан байдлыг Тогтвортой хөгжлийн зорилтоор дамжуулан хангах нь

  4. Уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сургамж зэрэг асуудлуудыг хөндөн хэлэлцэж, гарсан саналыг Төгсгөлийн баримт бичигт тусгах юм.

Монгол Улсын Их Хурал олон улс, бүс нутгийн хэмжээний ийм чуулганыг өмнө нь 3 удаа зохион байгуулж байсан бөгөөд 2018 оны 06 дугаар сард “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын зөвлөгөөнийг зохион байгуулсан билээ.

ОУПХ нь 1899 онд байгуулагдсан, дэлхийн 179 парламентыг эгнээндээ нэгтгэсэн, НҮБ-д ажиглагчийн статустай олон улсын томоохон байгууллага юм. Монгол Улс ОУПХ-нд 1962 онд элсэж, 1992 онд байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан үеэс эхлэн үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцсоор ирсэн билээ. Өдгөө УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, Н.Учрал нар ОУПХ-ны бүрэлдэхүүн хороодод гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 40 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 46 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 47 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 49 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 50 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 52 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 54 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 56 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 57 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 1 цаг 0 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 1 цаг 8 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 6 цаг 48 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 6 цаг 51 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 7 цаг 0 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 7 цаг 2 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 7 цаг 2 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 7 цаг 5 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 7 цаг 5 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 7 цаг 6 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 7 цаг 10 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top