УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү энэ сарын 19-ны өдөр Төрийн ордонд зуурдаар таалал төгссөн харамсалтай хэрэг гарсан билээ. Түүнийг ордны шатан дээр унасан байхыг нь олсон юм.
Харин талийгаач Г.Батхүү агсны амиа алдсан тухайн цэгт хамгаалалт гардаггүй бүс байсан гэж Төрийн ордны хамгаалалтын албаны дарга Х.Ууганбат мэдэгдсэн. Төрийн онцгой хамгаалалттай бүсэд хүний амь нас эрсдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн баасан гаригт Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батааг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр 2017 оноос хойш томилогдон ажиллаж байсан юм.