x

Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсангүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. 

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дахь МАН-ын бүлэг болон Төсвийн, Хууль зүйн байнгын хороод тус тус хүлээж авах боломжгүй гэж үзсэн билээ. 

Ийнхүү хоёр байнгын хорооны дүгнэлтийг танилуулснаар гишүүд хоригтой холбоотой үг хэлэв. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Эрдэнэт үйлдвэр их татвар өг. Оюутолгой түүнээс гурав дахин бага өг гэдэг байдлаар шийдээд байна гэж ойлгож болох уу. Ерөнхийдөө ингэж ойлгогдоод байна. 

Мөн шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхаар хөрөнгийг битүүмжлэнэ гэж юу гэсэн үг вэ. Хоригийг яагаад зөвшөөрөхгүй гээд байгаа юм бэ. Ерөнхийлөгч тавьсан болохоор зөвшөөрөхгүй гээд байгаа юм уу. Хориг дотор маш олон зөв юм байна гэж харагдаад байх юм. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ойлголтын өнцөг зөрөөд байх шиг байна. Олон улсын үндэстэн дамнасан корпарациуд ядуу буурай орнуудаад татвар төлөхөөс зайлсхийдэг. Тэрхүү татвараас зугтдаг компаниудтай тэмцдэг олон улсын байгууллагуудтай хамтарч энэ хуулийн төслийг боловсруулсан. 

Хүлээж авахгүй байгаа нь тавигдсан үндэслэл болон хуулиа сайн ойлгоогүйтэй холбоотой. 

ЕТГ-ын дарга З.Энхболд: О.Баасанхүү гишүүний асуусан яагаад Оюутолгой Эрдэнэтээс бага татвар төлөөд байгаа юм бэ гэдэг шиг цоорхой энэ хуульд байгаа учраас хориг тавиад байгаа юм. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлснээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээр санал хураалт явуулав. 

Хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувийн саналаар Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. 

Гэвч УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Зарим гишүүдийн санал санал хураалтын дүнг харуулдаг самбарт буруу гарсан. Мөн санал хураалт явуулсны дараа зарим гишүүн нэмэгдэж орж ирсэн учир саяны санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураалт явуулж өгнө үү” гэсэн горимын санал гаргав. Ингэснээр өмнөх санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураалт явууллаа. 

Дахин санал хураалтад 39 гишүүн оролцож, 79.1 хувийн саналаар хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (223.38.60.104)
    Татгалзсан нөхдүүд Рио Тинтод худалдагдсан хулгайчууд гэж ойлгож болохуу.
    2019 оны 05 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 24 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 30 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 31 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 32 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 33 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 36 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 38 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 40 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 40 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 43 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 51 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 6 цаг 31 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 6 цаг 34 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 6 цаг 43 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 6 цаг 45 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 6 цаг 46 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 6 цаг 48 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 6 цаг 49 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 6 цаг 50 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 6 цаг 53 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top