x

УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшлээ

МАХН бага чуулганаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан суманд ирэх сарын 30-нд болох УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд тус намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр боллоо.

Нэр дэвшигч Н.Энхбаяр: "Хуулиараа бид тавдугаар сарын 24-28-ны хугацаанд 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулах ёстой. Тиймээс энэ хугацаандаа багтаж энэ ажлын зохион байгуулсан. Надад итгэл хүлээлгэж, нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан Бага чуулганы гишүүддээ баярлалаа. 42 дугаар нөхөн сонгуультай холбогдуулж янз бүрийн байр суурь байгаа. Эрх баригчид сонгууль битгий болоосой гэж бодож байгаа. Итгэлийг нь даагаагүй шүү дээ гэж бодож байгаа. Одоо ч гэсэн энэ оролдлогоо орхилгүй ҮХЦ-д өөрсдийн томилсон хүмүүсээр энэ сонгуулийг хийлгэхгүй байх ажлыг зохион байгуулж байгаа. 

Гэхдээ бид цэцийн шийдвэрийг хүлээлгүйгээр, нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулж байгаа нь зөв гэж харж байгаа. Энэ парламентын хугацаа дуусахад хэтэрхий бага хугацаа үлдсэн гэж иргэд үзэж байгаа. Гэхдээ иргэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэх эрхээ эдлэх ёстой гэж үзсэн. 

МАН, АН-ынхан аль хэдийнэ ажиллаад эхэлсэн. Тэрбум тэрбумаар мөнгө тарааж байгаа. Хэнтийн иргэд маань хулгайн мөнгийг авсан ч гэсэн шударгаар саналаа өгч чадна гэдэгт итгэж байна. 

МАН, АН хоёр луйвраар л ялна. Амаргүй сонгууль болно. Луйварчидтай өрсөлдөхөд ямар хэцүүг бид 2017 оны сонгуулиар мэдсэн. Бусад намуудад хандаж хэлэхэд энэ сонгуульд шударгаар, МАН, АН-ын гар хөл болохгүйгээр өрсөлдье гэж уриалмаар байна.  

Хэнтийчүүддээ хандаж МАХН та нарын итгэлийн даана, МАХН-аас нэр дэвшиж байгаа Н.Энхбаяр миний бие та нарынхаа итгэлийн даасан шиг даана. Та нарынхаа нүүр царайг төсөөлж, та нарыгаа бодож, өрөвдөж их өрийг тэглэж, мянганы замыг эхлүүлж байсан. Монгол Улс мандтугай, Хэнтийн сонгогчид мандтугай" гэлээ.

Нэр дэвшигчийг тодруулсан тухай МАХН-ын шийдвэрийг ойрын хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм байна.

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт 2016 оны ээлжит сонгуулиар, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга олонхын санал авч УИХ-д тус тойргийг төлөөлж байсан ч өнгөрсөн жилийн зургаадугаар сард хүчингийн хэрэгт холбогдон өөрийн хүсэлтээр гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсан билээ. Энэ явдлаас хойш Хэнтийн 42 дугаар тойргийн 17 мянга 450 сонгогч УИХ-д төлөөлөлгүй байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • БӨ (103.240.241.110)
    хайсандаа цэцээр болиулах уу? бариулах уу? харцгаая
    2019 оны 05 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 2 цаг 3 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 2 цаг 9 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 2 цаг 10 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 2 цаг 11 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 2 цаг 12 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 2 цаг 15 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 2 цаг 17 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 2 цаг 19 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 2 цаг 19 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 2 цаг 22 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 2 цаг 30 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 8 цаг 10 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 8 цаг 13 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 8 цаг 22 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 8 цаг 24 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 8 цаг 25 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 8 цаг 27 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 8 цаг 28 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 8 цаг 29 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 8 цаг 32 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top