x

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын АНДЭЗНК-ын чуулганыг даргална

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бангкок хотноо 5 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд болох Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын ээлжит 75 дугаар чуулганд оролцож, чуулганы даргаар ажиллана.

Комиссын 75 дугаар чуулган “Иргэдийг чадавхжуулах, тэдний тэгш, хүртээмжтэй оролцоог хангах нь” сэдвийн хүрээнд болох бөгөөд “хэнийг ч орхихгүй” гэсэн уриатай Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа орлого, ажлын байр, боловсролын тэгш бус хуваарилалтыг Ази, Номхон далайн бүс нутагт хэрхэн бууруулах асуудлыг хэлэлцэнэ.

Чуулганд Науру Улсын Ерөнхийлөгч Барон Вака, Тувалу, Вануату Улсын Шадар сайд, Бутан, Лаос, Тайланд, Тимор-Лесте Улсын Гадаад хэргийн сайд оролцох бөгөөд АНДЭЗНК-ын 50 гаруй гишүүн улсын төлөөлөгчид чуулна. Түүнчлэн  Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн, Камбожийн Ерөнхий сайд Самдик Хун Сен нар хүндэт зочноор уригдан оролцоно.

Манай улс НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 45, 55 дугаар чуулганыг даргалж байсан. 20 жилийн дараа чуулганы даргаар ажиллах болсон нь НҮБ болон түүний системийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, манай улсын нэр хүндийг олон улсын тавцанд нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Гадаад харилцааны сайд чуулганы Бүгд хуралдаан болон Буурай хөгжилтэй, арлын жижиг, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өндөр түвшний тусгай хуралдааныг тус тус даргалахаас гадна манай улсын санаачилгаар зохион байгуулах “Эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь, Ази, Номхон далайн бүс нутагт Тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилтын хэрэгжилт” сэдвээрх тусгай арга хэмжээнд оролцоно.

Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана-тай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцоно гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 1 цаг 47 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 1 цаг 53 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 1 цаг 54 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 1 цаг 55 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 1 цаг 56 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 1 цаг 59 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 2 цаг 1 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 2 цаг 3 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 2 цаг 4 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 2 цаг 6 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 2 цаг 14 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 7 цаг 54 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 7 цаг 57 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 8 цаг 6 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 8 цаг 8 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 8 цаг 9 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 8 цаг 11 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 8 цаг 12 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 8 цаг 13 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 8 цаг 16 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top